Нийслэлд өрнөж буй томоохон бүтээн байгуулалтын нэг нь гэр хорооллыг орон сууцжуулах ажил билээ. Уг ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 432 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг болон …
Tag Archives: нийгэм
October, 2015
-
9 October
Үүргээ биелүүлээгүй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд хариуцлага тооцно
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэж байгаа зарим аж ахуй нэгжүүд 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн урьдчилан мэдэгдэлгүй, хүндэтгэх шалтгаангүй ажил хаялт хийж гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Тиймээс нийслэлийн удирлдагын зөвлөл өчигдөр хуралдаж энэхүү асуудлыг хэлэлцээд удаа дараа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин, иргэдийг хохироож байгаа компаниудтай хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн юм. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа …
-
9 October
Малчид өвснийхөө 71.3 хувийг базаажээ
Энэ онд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.0 мянган тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.0 мянган тонн давс, хужир бэлтгэхээр төлөвлөөд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар малчдын түвшинд 842.5 мянган тонн өвс, 27.9 мянган тонн гар тэжээл, 37.4 мянган тонн хужир, шүү бэлтгээд байна. Энэ нь бэлтгэвэл зохих өвсний 71.3, гар тэжээлийн 63 …
-
9 October
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахыг үүрэг болголоо
Энэ сарын 3-ны бямба гаригийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригт болсон ээлжит хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, …
-
8 October
Мэргэшлийн зэрэг олголоо
Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжилтнүүдэд мэргэшлийн зэрэг олгох үйл ажиллагаа өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн яаманд боллоо. “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг, нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу болзол хангасан мэргэжилтнүүдэд ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийг олголоо. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбартаа шинэлэг амжилт гаргасан 16 мэргэжилтэн зөвлөх, 3 мэргэжилтэн тэргүүлэх, 7 мэргэжилтэн ахлах зэргийг хүртсэн юм.
-
8 October
Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөнд өөрчлөлт оруулна
Энэ сарын 3-ны бямба гаригийн 17 цаг 30 минут 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар болон Шарын аманд 4.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын өнгөрөгч даваа гаригт болсон ээлжит хуралдаанд Онцгой байдлын ерөнхий газраас гишүүдэд мэдээлэл хийсэн юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр болсон “Шийдлийн цаг” уулзалтад Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, …
-
8 October
Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоно
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар “Хүний төлөө-Зөв тус” сарын аян зохион байгуулж байна. Аяны хүрээнд “Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё” сэдэвт зөвлөгөөнийг энэ сарын 06-ны өдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд зохиолоо. Зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл болсон 1000 хүн оролцсон байна. Эрүүл, аюулгүй ажлын байр бий болгох, …
-
8 October
“Бүтэн хайрыг гэр бүлдээ” зорилтот аяныг эхлүүллээ
Монгол Улсын иргэн бүрийн нийгмийн хариуцлага, ухамсрыг дээшлүүлэх, гэр бүлийн харилцаанд амьдралын зөв хэвшил, эерэг нөлөөллийг төлөвшүүлэх зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газраас санаачлан “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг Нийслэлийн хэмжээнд энэ оны 9 дүгээр сараас зохион байгуулж эхлээд байна. Улаанбаатар Цагдаагийн хүрээний анги байгууллагуудын эмэгтэй алба хаагчид “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өөрсдийн анги, байгууллагад зохион байгуулах юм. Аянд төрийн …
-
8 October
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлал эхэллээ
Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ. Түүнийг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас тосон авсан юм. Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм байна. …
-
8 October
Махны үнэ буурч хүнсний ногооны үнэ өсчээ
Махны дундаж үнэ 2015 оны 10-р сарын 1-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 4860 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6690 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.8 хувиар буюу 55 төгрөгөөр, үхрийн цул мах 0.9 хувиар буюу 80 төгрөгөөр буурчээ. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, …
-
8 October
С.Баярсайхан: Манайд интернэт худалдаа хөгжих нөхцөл нэгэнтээ бүрдсэн
Энэ оны аравдугаар сарын 23-нд МҮХАҮТ-д Интернэт худалдааны анхдугаар чуулга уулзалтыг “Bayar agency” болон МҮХАҮТ, Нийслэлийн Mэдээллийн технологийн газар хамтран зохион байгуулах болно. Энэ талаар тус арга хэмжээг зохион байуулагч “Bayar Agency”-ийн захирал С.Баярсайханаас тодрууллаа. -Монголд анх удаа интернэт худалдааны чуулга уулзалт зохион байгуулах гэж байна. Манай улсад интернэт худалдааны хөгжил ямар түвшинд байгаа вэ. Энэ арга хэмжээ цаг үетэйгээ …
-
7 October
Чех улсын Праг хотын захиргаанаас машин бэлэглэхээр болжээ
БНЧУ-ын Праг хотын амьтны хүрээлэн Чехийн зэвсэгт хүчинтэй хамтран “ Тахь эргэж ирлээ” төслийн хүрээнд цэргийн “КАСА” онгоцоор 2011 оноос эхлэн жилдээ 3-4 тахийн гүүг 7-р сарын эхний өдрүүдэд тээвэрлэн Говийн их дархан цаазат газрын “Б” / ГИДЦГ/ хэсгийн Тахь нутагшуулах газарт тавьдаг болсноор одоо нийт 19 тахийн 5 удаагийн зөөвөрлөлт хийсэн байна. Тахь тээвэрлэлтийг Прагийн амьтны хүрээлэнгийн захирал Мирослав …
-
7 October
Монголын өмгөөлөгчдийн холбоо, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран ажиллана
Монголын Өмгөөлөгчдийн холбоо, “Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг” ТББ хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын нягтлан бодох бүртгэл, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд гарч буй асуудлыг шийдвэрлэх гарцыг хамтран эрэлхийлэх, стратегийн өмгөөлөл хийх, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийг нягтлан бодох бүртгэл, татвараар мэргэшүүлэх, татварын төрөл, хувь хэмжээ, хэрэгжилт, зохистой харилцааны хүрээнд олон улсын болон нийгэм, эдийн засгийн …
-
7 October
Евро стандартыг Монголд нутагшуулна
Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа өчигдөр Германы Заксон-Анхальт мужийн Шинжлэх ухаан, эдийн засгийн яамны төрийн нарийн бичгийн дарга Марко Түлнертэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Монгол Улс, ХБНГУ хооронд барилга хот байгуулалт, ус хангамж ариутгах татуургын салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаад таатай байгаагаа талууд илэрхийлэв. Мөн аймаг сумын төв , төвлөрсөн бус …
-
6 October
Улиастай орчимд 4,4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
Энэ сарын 03-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна. Онцгой байдлын ерөнхий газраас Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд …