Улаанбаатараас–Бээжин чиглэлийн CA-902 рейсийн онгоцны энэ сарын 15-ны өдрийн нислэгээр ХБНГУ-ын иргэн Fabian Andy Deutsch ямар амьтных нь үл мэдэгдэх чулуужсан яс авч гарах гэж байжээ. Буянт Ухаа боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлэгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Дэлгэрмаа зорчигчийн ачаа тээшинд 3,65 кг жинтэй таван хэсэг, чулуужсан яс нь дагалдах бичиг баримтгүй байсныг илрүүлж, 0000013 тоот бүтээгдэхүүнийг …
Tag Archives: нийгэм
May, 2016
-
18 May
С.Баярцогт “Хэлгүй, дүлий” юм байна
“Муу л бол хойд овоохой” гэгчээр хамгийн муу муухайгийн үлгэр жишээ болсон нэгэн хүн бий. Улс төрд хэдэн жил “гүйж” яваа түүнд байхгүй юм гэж байхгүй. Хувьдаа компанитай, оффшор данс, олон “нууцууд”, “муу нэр”-тэй, “урд” төрхтэй гээд дурдаад байвал олон “но” гарах болтой юм. Хэлсэндээ, ярьсандаа байж чаддаггүй гэж ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ. Түүнийг хэвлэл мэдээлэл олон нийтийн …
-
18 May
Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнгөрсөн сард Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Ганбат танилцуулсан юм. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэгтгэн тусгаж, эцсийн хувилбарыг …
-
18 May
Ижил хүйстнүүд ихсээд байна уу даа
Ижил хүйстэн. Энэ үгийг манайхан мэддэггүй байсан цаг саяхан мэт санагдана. Гэтэл одоо үгсийн санд маань байр сууриа нэгэнт бат нут эзлээд авчээ. Тэд дотроо олон төрөлд хуваагддаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Гомо, лесби, төрөлхийн болон олдмол гэдэг нь ч ойлгомжтой. Мөн эмэгтэй хувцас өмсдөг эрэгтэйг трансжендер, хүйсээ солиулсан эрэгтэйг нь лэйди бой, эр эм хоёулантай нь нөхцдөгийг бэй …
-
18 May
Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна
Л.Эрдэнэчимэг гишүүнд элдвийн нэр хочноосоо салах боломж байна breakingnews.mn
-
18 May
Танай гэрт аз жаргал авчрах цэцэгс
Цэцэг навч дэлгэрсэн зуны сайхан улиралд та гэртээ ямар цэцэг тарих вэ гэж бодож байна уу? Тэгвэл бид танд туслъя. Дараах цэцгүүдийг гэртээ тарьвал аз жаргал гэрийг чинь дүүргэх болно. Нил цэцэг Нил цэцэг нь гэрэл их шаарддаг. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг. Мирт Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан …
-
18 May
Архины хордлогоор нэг хүн нас баржээ
Тавдугаар сарын 10-17-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 362 хүн хандсаны 8.8 хувь (32) нь хэвтэн эмчлүүлж, нэг хүн нас баржээ. Архины хордлогын байдал өмнөх оны мөн үе болон өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс бага байна. Нийтэлсэн: Эрүүл мэнд, спортын яам
-
18 May
“Apple” компани нэг тэрбум долларын хувьцаа худалджээ
Америкийн тэрбумтан, зохион бүтээгч Уоррен Баффет “Apple” компанийн нэг тэрбум долларын хувьцааг худалдан авсан тухай хөрөнгө оруулалтын “Berkshire Hathaway” компаниас мэдээллээ. Баффетын эзэмшлийн тус компани нь 9.9 сая ширхэг хувьцааг худалдан авчээ. “Apple” компанийн орлого сүүлийн 13 жилд анх удаа буурч нэгдүгээр улирлын орлого 12 хувиар унаж, хувьцааны үнэ 90.52 долларт хүрээд байсан юм. Баффетийг хувьцаа худалдан авах гэж буй …
-
18 May
Хоймор нутгийнхан залуу үеэ дэмжинэ
Сонгогчид цэнхэр, улаан гэсэн сонголтоор “үнэндээ залхаж байна”. Алийг нь ч сонгосон ялгаагүй иднэ, ууна, талцана, худалдана. Тиймээс энэ жил “арай өөр сонголт” хийхийг хүсцгээж байна. Гэвч хэнийг сонгох вэ? Намаа сольсон хүнийг үү, эсвэл намдаа гологдсон эрхмийг үү. “Үгүй” энэ удаад цоо шинэ үеийг сонгож, улс шиг улсад амьдрахыг хүсч байгаа нь илэрхий. Харин иргэдийн энэхүү хүслийг шинэхэн байгуулагдсан …
-
18 May
Х.Баянмөнх аваргын охин Увсад нэр дэвших үү
УИХ-ын болон НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг энэ сарын 23-нд багтаан нам эвслүүд зарлах учиртай. Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс үүдэж нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулсан ч нам эвслүүдийн хувьд хэдийнэ тойргийн тохироогоо хийжээ. Тухайлбал, Увс аймагт МУГЖ С.Жавхлан АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл явж байсан бол тэрбээр АН-ынхантай ойлголцолд хүрч чадаагүй аж. Улмаар төрсөн нутагтаа бие даан нэр дэвшихээр болсон гэх …
-
18 May
Сонгуулийн Ерөнхий хороо “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тараахгүйгээр” шийдвэрлэлээ
Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж нийт нэр дэвших иргэдийн тухай мэдээллийг өглөө. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17 өдрийн хурлаар санал нэгтэйгээр батлан гаргалаа. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд …
-
18 May
Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр уулзалт, ярилцага хийв
УИХ-ын гишүүн асан, Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн Батж.Батбаяр “Амжилтанд хүрэх зам” сэдвээр Ардчилсан хүчний холбооны гишүүд дэмжигчдийн дунд нээлттэй уулзалт, ярилцлага хийлээ. Уг лекцийг “Ардчилсан Хүчний Холбоо” төрийн бус байгууллагын дэргэдэх Ардчилсан хүчний залуучуудын холбооноос зохион байгуулжээ. Б.Батбаяр хойч үеийн төлөөлөл болсон залуучуудтай мэдлэг, туршлагаасаа хуваалцсан байна. Б.Батбаяр “Амжилтанд хүрэхийн төлөө миний хувьд хоёр зарчмыг баримталч ирсэн. Нэгт зоригтой …
-
18 May
“Юу ч үгүй” С.Ганбаатар
Саяхан мандаж явсан мөртлөө одоо хэн ч биш болчихоод байгаа хүн бол С.Ганбаатар. Нэг өгүүлбэрээр дипломгүй нь мэдэгдсэн гишүүн одоо нам ч үгүй, нэгдэл ч үгүй, боловсрол ч үгүй нэгэн болж хувираад байна. Магадгүй энэ үеийн “хамгийн өрөвдөлтэй хүн” гэмээр. Гэхдээ л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр ана мана үзэлцсээр л байгаа харагдана. Харин сонгогчид нь түүнийг “сайхан ярихаас цаашгүй” …
-
18 May
Стандарт шаардлага хангахгүй эм, эмийн хэрэгсэл, тамхи, хүнсний барааг устгалаа
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Захиргааны журмаар эд зүйл хураах,улсын орлого болгох үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий Нийслэлийн орон тооны бус зөвлөл”-ийн дэргэдэх “Устгалын комисс”-ын бүрэлдэхүүн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар устгалаар хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, стандарт шаардлага хангахгүй эм, эмийн хэрэгсэл, тамхи, хүнсний бараа бүтээгдэхүүнийг Сонгинохайрхан дүүргийн 26-р хороонд байрлах …
-
18 May
400 саяын баримтыг шалгуулахаар цагдаад ханджээ
Энэ оны нэгдүгээр сарын 27-нд Амгалан дахь “Оргил” худалдааны төвөөс худалдан авалт хийсэн иргэн 400 сая төгрөгийн азтан болсон билээ. Хэсэг хугацаанд эзэн нь тодрохгүй байсан ч хоёр иргэн 400 саяын баримтыг гарган ирсэн юм. Харин тэдний нэг иргэн н.Цэенпил 400 сая төгрөгийн азтан болсноо баталгаажуулахаар Гааль, татварын ерөнхий газарт ханджээ. Гэвч түүний материалыг хуурамч байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад шалгуулж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл