Tag Archives: нийгэм

June, 2023

  • 16 June

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмын урлагийн тоглолт эхэллээ

    Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-ны өдрүүдэд зохион байгуулж буй. 10 улсын 160, Монголын 90 оролцогч үндэсний хувцсаараа ижилсэн, парад алхан Сүхбаатарын талбайд орж ирснээр наадмын урлагийн тоглолтууд эхэллээ. Соёлын биет болон биет бус өвийг дэлхийн нийтэд сурталчлан таниулах зорилготой наадмыг гадаадын гурав, дотоодын хоёр шүүгч шүүж байгаа …

  • 16 June

    Нийслэлийн үнэт цаас гаргах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн нутаг дэвсгэрт дагуул хот байгуулах талаар хэлэлцлээ. Тодруулбал, УИХ-аас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дагуул хотуудыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон байдаг. Иймд 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд Нийслэл хот дагуул хоттой байх нарийвчилсан зохицуулалтыг тусгасан. Уг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд “Буянт-Ухаа” дагуул хотыг байгуулах талаар хурлын эхэнд …

  • 2 June

    40, 50 мянгатыг дахин барилгажуулахдаа хуучин маягийг хадгална

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар хүн амын тооцоот нягтралын хязгаарыг давсан байршлуудыг тогтоож, өөрчлөлт хийх талаар хэлэлцлээ. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн дарга Ц.Тулга “Хүн амын хэт төвлөрлөөс шалтгаалан хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн байдалд сөргөөр нөлөөлж, цаашлаад төлөвлөлтгүй суурьших, агаар, хөрс доройтох, дуу чимээ нэмэгдэх, гэмт хэрэг зөрчил ихсэх зэрэг хүндрэл учирч байна” хэмээн танилцууллаа. “Хот тосгоны төлөвлөлт, …

May, 2023

  • 29 May

    Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн үр дүнг танилцуулах уулзалт боллоо

    Швейцарын хөгжлийн агентлаг /ШХА/-аас Монгол улсад Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийг 2015-2022 оны хооронд Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлсэн. Монгол улсад хэрэгжсэн уг төслийн хэрэгжилт, сургамж, үр дүнгийн талаар Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс болон Тажикстан улсуудын холбогдох төрийн дээд шатны албан хаагч, ШХА-ийн төлөөлөлд танилцуулах уулзалт боллоо. Энэ талаар Нийслэлийн Засаг …

  • 26 May

    Дамбадаржайлин хийдийг түүх, соёл, шашны цогцолбор болгон хөгжүүлнэ

      Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хуралд Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн тайланг Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш танилцууллаа. Тус Ажлын хэсэг нь Дамбадаржайлин хийдийн Цогчин дуганд хийсэн их засвар, хөрөнгө оруулалт, түүх, соёлын үл хөдлөх газрын хамгаалалтын бүс, өмчлөлийн асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулжээ. Дамбадаржайлин хийд нь Богдын хүрээнээс үлдсэн хамгийн …

  • 26 May

    Г.Гангамөрөн:“Капитал” банканд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгөнөөс сонгон, хохирлоо барагдуулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн өр төлбөрт үл хөдлөх хөрөнгө сонгон авах тухай асуудлыг Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн танилцууллаа. Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд байгуулсан байдаг. Улмаар Нийслэлийн төсвөөс 2014, 2015 онд тус бүр 3 тэрбум, нийт 6 тэрбум төгрөг төсөвлөснөөс …

  • 24 May

    Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

    Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орохоор нийслэлийн хэмжээнд 1587 хүн бүртгүүлсэн. Гурван өдөр үргэлжлэх ерөнхий шалгалтыг өдөрт 4 ээлжээр, нэг удаад 133 иргэн шалгалт өгөх байдлаар зохион байгуулж байна. Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт эхэлсэн шалгалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг “Төрийн албаны үйл …

  • 23 May

    “УБТЗ” ХНН, Хятадын төмөр замын удирдлагууд Бээжин хотноо уулзлаа

    Замын-Үүд – Эрээн өртөөний тээврийн хэмжээг нэмэгдүүлэх нь УБТЗ-ын тээврийн үр ашгийг өсгөх төдийгүй Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар эдийн засгаа дэмжих үндсэн арга замын нэг билээ. Энэ зорилгоор “Хятадын төмөр замууд” корпорацын ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн энэ сарын 18-19-ний өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн 3 жил шахам үргэлжилсэн …

  • 23 May

    Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш эхэлнэ

      Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар болсон. Улмаар 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулна. Тэгвэл энэхүү товын дагуу 2023 оны хоёрдугаар улирлын ерөнхий шалгалт энэ сарын 24 буюу маргааш эхлэх гэж байна. Энэ удаагийн шалгалтад орохоор Улаанбаатар хотод 1587 иргэн …

  • 22 May

    Чэжү хотын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    БНСУ-ын Чэжү хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Улаанбаатар хотын талаар танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тэрбээр “Бид БНСУ-ын олон хоттой найрсаг харилцаатай байдаг. Чэжү арлыг аялал жуулчлалын бүс гэдгээр монголчууд илүү сайн мэднэ. …

  • 19 May

    “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ажилчид тарьсан модоо усалж, нөхөн тарилт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хамт олон манлайлан оролцож Монгол орны 3 бүс нутагт 2030 он хүртэл 180 сая мод тарьж ургуулах “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Говийн бүс нутгийн эко систем, цөлжилт, газрын доройтол, элсний нүүлтийг сааруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК  болон ЭТТ ХК-ийн охин компаниуд 62 сая мод, Хуурай хээрийн бүсэд …

  • 19 May

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах Дээд түвшний уулзалтад оролцож байна

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн хүрээ хөтөлбөрийн дунд хугацааны хэрэгжилтийг дүгнэх дээд түвшний уулзалт”АНУ-ын Нью Иорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд  эхэллээ. “Гамшигт тэсвэртэй ирээдүйг бүтээхийн тулд үйл хэргээ нэгтгэн гамшгийн эрсдэлийг бууруулна” уриатай зохион байгуулагдаж байгаа тус уулзалтад Нийслэлийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан,  ОБЕГ-ын дарга хошууч генерал …

  • 14 May

    НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөл болон дүүргүүдийн төлөөлөл 1000 мод тарилаа

    Хаврын бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан Нийслэл болон дүүргийн Иргэдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид мод тарилаа. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр иргэд, ААН байгууллагууд, Монголын оюутны холбоо болон төгсөгчдийн холбоо хамтран мод тарьж байна. Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, ногоон ирээдүйн төлөө мод тарихаар ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Модыг тарихаас гадна арчилгаа …

  • 11 May

    Хан-Уул дүүрэг энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хан-Уул дүүрэгт хийж байгаа ажлуудын мэдээллийг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан өгөв. Тус дүүргийн хувьд энэ онд тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр 11 ажил хийхээр төлөвлөжээ. Мөн нийтийн эзэмшлийн зам, талбайд 360 гэрэлтүүлэг, Нисэхийн бүсэд 220 камер суурилуулна. Түүнчлэн тулгамдаж буй асуудлаа хэлсэн бөгөөд ногоон байгууламж сүйтгэж, барилга барихаар санаархаж байгаа компаниудыг танилцууллаа. Хотын дарга нийслэлээс …

  • 10 May

    Ч.Батзориг: 730 автобусыг гурван үе шаттайгаар оруулж ирнэ

      Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж буй ажлын талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд дөрвөн бүлэг, 12 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж буй. Энэ чиглэлд 2022 оноос нийт 11 байршилд зам, замын байгууламж, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Өнгөрсөн …