Tag Archives: нийгэм

August, 2023

  • 17 August

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө

    “Эрдэнэс Тавантолгой” ХК Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвд НЭГ ТЭРБУМ төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж олгох батламжийг өнгөрсөн тавдугаар сард сумын болон эмнэлгийн удирдлагуудад гардуулсан. Үүний дагуу сумын эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг  хүлээлгэн өглөө. Эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэхэд нэн шаардлагатай хүлээн авах, яаралтай тусламж, мэс засал, дүрс оношилгоо, лаборатори, сэргээн засах, шүдний кабинет, эмийн сан, угаалга ариутгал, эмгэг …

  • 10 August

    Нийслэлийн үнэт цаас гаргахыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжив

    НИТХ-ын ээлжит бус XIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулж, хэлэлцүүлсэн юм. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн …

  • 9 August

    Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIII хуралдаанаар Нийслэл дотоодын зах зээлд үнэт цаас арилжаалж, татан төвлөрүүлсэн хөрөнгөөр зарим төсөл арга хэмжээг санхүүжүүлэхтэй холбоотойгоор Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн. Тус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хороод, намын бүлгүүдийн санал дүгнэлтийг сонсож, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт намын бүлгүүд болон хороодоос гаргасан саналыг тусгах эсэх асуудлаар санал хураалт явуулсан юм. Тодруулбал, “Зорчигч …

  • 8 August

    “Эрдэнэс Тавантолгой“ ХК 15 сая тонн нүүрс борлуулав

      “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны наймдугаар сарын 08-ны өдрийн байдлаар15 сая тонн нүүрс борлуулаад байна. Энэ үзүүлэлт компаний түүхэн дэх хамгийн өндөр борлуулалтын хэмжээ бөгөөд өнгөрсөн 2022 онд 11.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм. Тодруулбал бүтэн жилийн хугацаанд борлуулдаг байсан нүүрсний хэмжээг хагас жилд давуулан биелүүлж амжилттай ажиллалаа. Оны эхний 8 сарын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК улс болон …

  • 2 August

    Нийслэл 500 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үнэт цаас гаргахаар төлөвлөж байна

    Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг …

  • 1 August

    С.Бямбацогт: Зам тээврийн сэргэлт эдийн засгийн эргэлтийг хурдасгана

    УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сайхан наадав уу. Хаагуур яаж наадав та? -Сайхаан, сайхан наадав уу. Наадам гэснээс зуны дэлгэр энэ цаг чинь манай салбарын хувьд ид бүтээн байгуулалт өрнөдөг, ажил ундардаг үе. Мэдээж хэрэг зав гаргаад нутаг руугаа нэг ухасхийгээд ирсэн. Иргэдтэйгээ уулзаж санал бодол, үг захиасыг нь сонслоо. Улсын чанартай авто …

July, 2023

  • 3 July

    СБД-ийн 2, 7-р хороонд их багтаамжийн зогсоол барих асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 2,7-р хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд “Их багтаамжийн давхар авто зогсоол шинээр барьж, менежментийг сайжруулах” төслийн талаар хэлэлэхээр танилцуулав. Төслийн эрэлт хэрэгцээ, инженерийн шугам, сүлжээний төлөв байдал, газар эзэмшлийн мэдээлэл зэргийг хамруулан үзэж, нийтийн болон төрийн байгууллагын эзэмшлийн 26 байршилд их багтаамжийн авто зогсоолын хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлон гаргажээ. Эдгээрээс эхний ээлжид Сүхбаатар …

June, 2023

  • 23 June

    “Оюутан цагдаа-2023” хөтөлбөрт 150 гаруй оюутнууд хамрагдаж байна

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулдаг “Оюутан цагдаа-2023” арга хэмжээний нээлт боллоо. Арга хэмжээнд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд болон бусад албаны хүмүүс оролцлоо. “Оюутан цагдаа” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн …

  • 23 June

    “УБТЗ” ХНН: Олон жил шийдлээ олохгүй байсан их өрийн асуудлыг шийдвэрлэлээ

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх …

  • 22 June

    Үерийн хамгаалалтын далан шинээр барьж, ус хуримтлуулах сан байгуулна

    Нийслэлийн ИТХ-ын тогтоол, Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, Засгийн Газрын  2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгагдсан “Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г Барилга хот байгуулалтын яамны захиалгаар 70 орчим инженер, зөвлөх мэргэжилтнүүдийн хамтаар боловсруулжээ. “Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө”-г Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий …

  • 21 June

    Түрээслээд өмчлөх орон сууцны гэрээг шинэчилнэ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцны зээлийн эргэн төлөлтийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Нийслэлээс хэрэгжүүлж байсан түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны гэрээг шинэчлэх шаардлагатай гэж үзжээ. Анх 2019 онд нийслэл түрээслээд өмчлөх 972 айлын орон сууцад иргэдийг оруулж байсан.  Нийт байрны 30 хувийг нь түрээслээд өмчлөх, 30 хувийг энгийн түрээс, …

  • 21 June

    Үнэт цаас гаргахыг НИТХ дэмжлээ

      НИТХ-ын ээлжит бус 12-р хуралдаан болж байна. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүндэтгэх шалтгаантай тул өнөөдрийн хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар удирдав. Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл …

  • 20 June

    НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Манай хоёр улс дипломат харилцаатайгаас гадна  улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Төрт ёсны дипломат харилцаанаас гадна иргэд хоорондын Ардын дипломат харилцаа биднийг холбож байдаг. Иймд бүс …

  • 16 June

    Б.Сүхбаатар: “Буянт-Ухаа”-г дэд төв болгон хөгжүүлэх нь илүү оновчтой

    Нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийтийн эдэлбэр газрын байршлын хэмжээг тогтоох, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоох, гэр хорооллын дахин төлөвлөлт, Багахангай, Багануур, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглох, нийслэлийн дагуул хот байгуулах болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. 2021 онд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай …

  • 16 June

    З.Төмөртөмөө:Ажлын байр бий болгож буй хүмүүсээ дэмжин, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд анхаарна

      Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ болон “Эко гар утасны тавиур” ХХК-д ажиллалаа. Энэ үеэр тус газруудын үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал, ажиллах орчинтой танилцахын сацуу тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих Тулах цэг төв” ТББ нь …