Tag Archives: нийгэм

May, 2023

  • 5 May

    Д.Ган-Очир: Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар тусаж байна

    Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2023 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл ашигтай гарлаа. Төгрөг чангарч, инфляц буурах хандлага байна. Энэ нь ковидын дараах эдийн засгийн сэргэлт үү. Ер нь эдийн засаг сэргэж байна гэдгийг эдгээр үзүүлэлтээр хэмжих үү? -Эдийн засгийн сэргэлтийг ДНБ-ий өсөлтөөр л хэмжинэ. 2023 оны нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт …

  • 4 May

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүд, сайд, дарга нар, тэдний хамаарал бүхий этгээдүүд тендер, хөнгөлөлттэй зээл, тусламж, батлан даалтад хамрагдахыг хориглоно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.   Ард түмний төлөөлөх эрхийн илэрхийлэл болсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Үндсэн хууль “Монголын ард түмэн Бид”хэмээн эхэлж, “Мэдэгтүн! Сахигтун!”гэж төгсдөг. Энэ …

  • 4 May

    Орон нутгийн сэтгүүлчдийн тавдугаар форум Хэнтий аймагт болж байна

    Орон нутгийн сэтгүүлчдийн “Орон нутгийн хэвлэл мэдээллийн чин хандлага, тулгамдсан асуудлууд” сэдэвт тавдугаар форум Өндөрхаан хотод болж байна. Уг форумыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Хэнтий аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “100 жил 100 сэтгүүлч” уриан дор зохион байгуулагдаж буйгаараа онцлог. Форумд 19 байгууллагын 80 орчим сэтгүүлч, мэргэжилтнүүд, мөн МСНЭ-ийн удирдлагууд оролцож байна. Оролцогчид орон нутгийн хэвлэл мэдээллийн …

  • 4 May

    2023 онд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

    Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай”  06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт …

  • 4 May

    Улаанбаатарт өдөртөө 8-10 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 2023 оны тавдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос …

  • 3 May

    Ц.Төрболд:Гар утсан дээрээ Hunnu Air апп-ыг татаж авснаар Манжуур хот руу хосоороо аялах тийзийн азтан болох боломжтой

    Хүннү Эйр компани тийз борлуулах гар утасны аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлж байгаатай холбогдуулан Хүннү Эйр Коммерийн албаны дарга Ц.Төрболдтой ярилцлаа. –Та сайн байна уу? Танай компани ямар чиглэлүүдэд нислэг үйлддэг вэ? -Олон улсын тогтмол нислэг гэвэл Алматы, Манжуур, Улаан Үд, Хабаровск чиглэлд нислэгтэй, үүнээс гадна энэ жилийн өвөл, хаврын хувьд бид Дели, Манила, Дубай, Владивосток, Ханой, Бангкок, Муан, Чонжу, Чежу гэх …

  • 2 May

    Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймэрт 5 байшин, 16 гэр, 28 малын хашаа шатжээ

    Ой, хээрийн түймрийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Баттүвшин, Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Отгонболд нар мэдээлэл хийлээ. Он гарсаар улсын хэмжээнд  өнөөдрийн байдлаар /2023.05.02/ Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл Баян-Өлгий, Увс зэрэг 10 аймгийн 28 суманд 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн байна. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 22 …

  • 2 May

    “Баялаг бүтээгч-Бизнес тур” аялал хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа

    Аливаа улс орон оршин тогтнохын үндэс нь баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид байдаг. Дотоодоосоо бараа бүтээгдэхүүнээ хангаснаар нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгож, үндэсний дархлаагаа бэхжүүлдэг. Иймд үйлдвэрлэгч орон болох нь нэн чухал юм. Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бодлого, шийдвэр хийгээд үндэсний үйлдвэрлэгчид, иргэн бүрийн оролцоо зайлшгүй шаардлагатай билээ. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, хүнсний бүтээгдэхүүнээр …

  • 2 May

    Д.Сумъяабазар:Авто замын түгжрэлийг 50 хувь бууруулахыг зорьж байна

    НИТХ-ын ээлжит XVIII хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хийж байгаа ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Авто замын түгжрэлийг 50 хувь бууруулахыг зорьж байна Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын …

  • 2 May

    Ж.Сүхбаатар: Ирэх зургаадугаар сараас эхний ээлжийн автобусыг оруулж ирэхээр төлөвлөсөн

    Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Нийтийн тээврийн салбарт 1400 орчим автобус шинэчлэх шаардлагатай байгаа аж. Нийслэлд өдөр тутамд 500 гаруй мянган иргэн нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Энэхүү үйлчилгээг 996 автобус 107 чиглэлд үзүүлж …

  • 2 May

    Ж.Сүхбаатар:Түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 837 тэрбумын төсөл хэрэгжүүлж эхэлсэн

    Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах бодлого чиглэл, түүний хэрэгжилтийн явцын талаарх мэдээллийг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Нийслэлийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан дээр танилцууллаа. Тэрбээр автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, арга хмэжэний 420 тэрбумын гүйцэтгэлийн талаар, төвлөрлийг сааруулах чиглэлээр төрийн байгууллагуудыг нүүлгэн шилжүүлэх болон их дээд сургуулиудыг хотоос нүүлгэх тухай, …

  • 2 May

    Ж.Сандагсүрэн: Үл хөдлөх эд хөрөнгийн татвар Улаанбаатар хотын татварын орлогын тав орчим хувийг бүрдүүлж байна

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчны талаар ярилцлаа. -Улаанбаатар хотын үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчин, нөхцөл ямар байна вэ. Хот үл хөдлөх хөрөнгийн  татвараа бүрэн гүйцэт хурааж чаддаггүй гэж сонссон. -Үл хөдлөх эд хөрөнгийн татварын орчны талаар хөндөхөөс өмнө нийслэлийн 2023 оны нийт татвар, хураамжийн төлөвлөлтийг сонирхуулъя. …

  • 2 May

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.2023 оны тавдугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн өмнөд хэсгээр …

  • 1 May

    “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэн дэлгэгдлээ

    Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн  Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг  өнөөдөр Норпей арт галлерейд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг  60 гаруй зочид оролцов. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох …

  • 1 May

    Toki апп ашиглан хот хоорондын авто зам ашигласны төлбөрөө төлөх боломжтой

    Toki апп болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-н хамтын ажиллагааны хүрээнд хот хоорондын авто зам ашигласны төлбөрийг Toki апп-р төлөх боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр хотоос гарч буй иргэд “Товчооны төлбөр”-ийг хялбараар төлөх боломжтой болж байна. Мөн жолооч та аялж зугаалахдаа зөвхөн өөрийнхөө авто зам ашигласны төлбөрийг төлөх бус ойр дотнын хэн нэгний товчооны төлбөрийг ч бас Тоki апп ашиглан төлөх боломжтой …