ГЭЛЭГПИЛИЙН ЧУЛУУНБААТАР (1957-2023) Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Дэд ерөнхийлөгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Гэлэгпилийн Чулуунбаатар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар таалал төгссөнд талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, элбэрэлт ээж, ахан дүүст гүн эмгэнэл илэрхийлье. Академич Г.Чулуунбаатар 1957 онд Ховд аймгийн Дарви сумын “Гурван толгой” гэдэг газар төрж, 1975-1981 онд МУИС-ийн философийн салбарт суралцан төгсөж, 1981-1990 …
Tag Archives: нийгэм
October, 2023
-
9 October
“Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн үзэсгэлэн анх удаа зохиогдоно
Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос Соёлын яамны дэмжлэгтэйгээр анх удаа “Ulaanbaatar-Photo Week-2023” гэрэл зургийн нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээг “Мишээл экспо” үзэсгэлэнгийн танхимд 2023 оны 10 сарын 11-16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд гэрэл зургийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 20 орчим байгууллагын 190 гаруй гэрэл зурагчид, тодруулбал “Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэг”, “Монцамэ”, “Гамма” болон бусад хэвлэл мэдээллийн гэрэл …
-
9 October
Улаанбаатарт өдөртөө 14-16 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны аравдугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр …
-
7 October
Шивээхүрэн-Сэхэ боомт ирэх арваннэгдүгээр сард төмөр замаар холбогдоно
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон яамны газар, хэлтсийн дарга нар, харьяа газрын удирдлагууд УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мэдээлэлд дурдсанаар, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг энэ оны тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан …
-
6 October
“Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” хөтөлбөрийг хүний нөөцийн мэргэжилтнүүдэд танилцуулав
Монгол Улсын нийт ажиллах хүчний тоо 2023 оны эхний улирлын судалгаагаар 1.1 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар, өмнөх улирлаас 47 мянгаар буурсан дүн гарчээ. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ, эдийн засгийн чадавхиас хамаараад ажиллах хүч гадагшаа дайжих, гадаадад мэргэжлийн бус ажил хийхийг илүүд үзэх болсон. Мөн ажил олгогчдод тулгамдаж байгаа нэг асуудал бол ажилтан ажилдаа сэтгэл ханамжгүй байх, …
-
6 October
АТГ:Нийслэлийн товчооны гадна амьдардаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгслээс хураамж авахгүй
Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн “Нийслэл хотын товчоо постын гадна амьдарч байгаа иргэдийн тээврийн хэрэгслээс товчооны камер орж, гарах болгонд төлбөр авч байгаа нь зүйд нийцэхгүй” гэх гомдлын мөрөөр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Зам тээврийн хөгжлийн төвийн албан тушаалтнуудтай уулзав. Нийслэлийн хотын хүрээнээс гадна ажиллаж, амьдарч байгаа буюу Хан-Уул дүүргийн 14 хорооны 6076 иргэн, 47 аж ахуйн …
-
5 October
Багшийн эрүүл мэндийг дэмжих төв ажиллаж эхэллээ
Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана. Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах …
-
5 October
Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн төв хэсгээр, 7-8-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, нутгийн хойд хэсгээр хүйтрэх тул зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны аравдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон говийн аймгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун …
-
4 October
Ховд аймгийн зам дээр хучилт хийгдээгүй хучилтыг хамгаалах давхаргын шинэ технологи нэвтрүүлсэн
Ховд аймгийн төвд шинээр барьсан зам хуурч эвдэрсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон, цахим сүлжээнд нийтлэгдсэнтэй холбогдуулан “ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-аас дараах тайлбарыг гаргажээ. Ховд аймгийн нисэх буудлаас аймгийн төв хүртэл авто замын 5,33км замыг Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөс 934 сая төгрөгийг зарцуулж Монгол Улсад анх удаа “Slurry seal” технологийн хамгаалалтын бүрхүүл тавих ажлыг Ховд аймгийн …
-
4 October
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” эхэллээ
Байгалийг нөхөн сэргээж, хамгаалахад иргэдийн оролцоог хангах, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй олон талт ажлуудыг эрчимжүүлэх зорилгоор үндэсний мод тарих өдрийг жил бүр зохион байгуулдаг. Энэ хүрээнд 2023 оны намрын бүх нийтээр мод тарих өдрүүдийг аравдугаар сарын 4-нөөс 16-ны хооронд зохион байгуулж, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, “IGM” цэцэрлэгт хүрээлэн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Түргэний гол …
-
4 October
“Нээлттэй Хөвсгөл 2023” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ нь Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, …
-
4 October
Ц.Цэцэнзориг: Улаанбаатар хот дахь ажлаа 20 биш 2 хоногт бүтээх мэдээлэлтэй болвол нэг зорилго биелнэ
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Ц.Цэцэнзоригийн хэвлэлд өгсөн ярилцлагаас: Нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, ард иргэдтэйгээ хамтын ажиллагаа өрнүүлэхээр хотод ажиллаж амьдарч ажилладаг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч залуучууд …
-
4 October
Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна. 2023 оны аравдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, нутгийн зүүн хагаст нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …
-
3 October
Химийн гаралтай мансууруулах бодисуудыг хууль бусаар нэвтрүүлэх нь нэмэгджээ
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, Цагдаагийн хурандаа Б.Оюутболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улсын хэмжээнд цахим залилан, хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, халаасны хулгай зонхилж байгаа. Монгол Улсын хэмжээнд сүүлийн …
-
3 October
Гачууртаас Шар хадны эцэс хүртэлх зам арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад орно
Долоо хоног бүр зохион байгуулдаг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнд Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Наадамчдын гудамжийг Энхтайваны өргөн чөлөөтэй холбосон гүүр, замын ажил 73 хувьтай байна. Зайсангийн хос гүүрний эхнийх нь ашиглалтад орсон, ажлын явц 68 хувьтай. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл