Tag Archives: нийгэм

October, 2023

  • 3 October

    С.Чинзориг:Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд 13А маягт шаардахгүй боллоо

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх 13А маягтыг хүчингүй болгож буй талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх тогтолцоо буюу бидний хэлж заншсанаар 13А маягт нь үйлчлүүлэгчид  үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор хэрэгждэг зохицуулалт бөгөөд бусад улс орнууд ч энэ зохицуулалтыг ашигладаг. Энэхүү маягтаар сум, өрх, тосгоны эрүүл мэндийн төвд оношилж, эмчлэх боломжгүй …

  • 3 October

    АТГ:Эрүүгийн 18 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 9 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 22 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 47 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 873 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 18 хэргийг …

  • 3 October

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ. 2023 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 …

  • 2 October

    Х.Болормаа:Мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил зориулсан ахмадуудаа үргэлж халамжилж байх ёстой

    Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран дүүргийнхээ 20 мянга гаруй ахмадын төлөөллийг Соёлын төв өргөөнд өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Жил бүрийн аравдугаар сарын 01-нийг олон улсын Ахмадын баяр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд манай улс 1992 оноос эхлэн 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн …

  • 2 October

    “Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” сэдвээр сургалт зохион байгуулав

    Сургалтад хэвлэл мэдээллийн 20 гаруй байгууллагын  төлөөллүүд  оролцлоо. Сургалтыг нээж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Өлзийхутаг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулиар Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилсан байдаг. Хэвлэл мэдээллийн сэтгүүлч та бүхэн Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд заасанчлан хүүхдийн амьдрах, хөгжих, …

  • 2 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

      Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2023 оны 10-р сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон …

September, 2023

  • 29 September

    Ж.Батбаясгалан: Ахмадууд та бүхний минь хуримтлуулсан мэдлэг туршлага бидэнд үнэтэй хувь нэмэр, дэмжлэг хөшүүрэг болж байна

    Олон улсын болон Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбааатар хотын захирагч Д.Сумъяабазар,  Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар нийслэлийн ахмад иргэдийн төлөөлөлийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Үйл ажиллагааг нээн Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ахмадууддаа зориулан мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр “…Улс эх орон, нийслэлийн хотынхоо …

  • 29 September

    Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын ТЭЗҮ-ийг хэлэлцэж, дэмжлээ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, дэмжлээ. Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг өнгөрөгч тавдугаар сард сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан. “Төрийн болон …

  • 29 September

    Энэ жил хүнсний ногооны хэрэгцээний 82 хувийг дотоодоос хангах боломж бүрджээ

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдэд ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт байрлах “Бялхам ивээл” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйд ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, БНСУ-ын иргэн Ким Сон Чёл нь 2002 оноос нарийн ногоо тариалж, туршилт, судалгааны ажлаа эхэлсэн бөгөөд “Бялхам …

  • 28 September

    Францын “Historia” сэтгүүлийн тусгай дугаарт Монголын эзэнт гүрний талаар нийтэлжээ

      Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотын түүхийн музейд “Чингис хаан- Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг тун удахгүй толилуулна. Үүнтэй холбогдуулан Монголын эзэнт гүрэн, Чингис хаан болон Чингис хаан музейн талаар франц хэлтэн орнуудын соёл урлаг, түүхийн салбарт нэр хүндтэй “HISTORIA” сэтгүүлийн 9-11 дүгээр сарын (№69) тусгай дугаарт олон сонирхолтой нийтлэлүүд хэвлэгджээ. Эрдэм шинжилгээ, түүх, соёлын чухал ач холбогдолтой энэхүү төсөл …

  • 28 September

    Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа

    НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг боллоо. Эхний хэлэлцүүлгээр өвөлжилтийн бэлтгэл болон Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлгээр Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төсөлд НИТХ дахь ажлын хороод болон намын бүлгүүд санал, дүгнэлтээ хэлсэн юм. Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс 734 арга хэмжээний санал ирсэн бөгөөд бодлого, …

  • 28 September

    Хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавхыг бэхжүүлэхэд БНСУ-тай хамтран ажиллана

    Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган 2023 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна. Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын …

  • 28 September

    Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ СОНСОЁ“ сарын аяныг эхлүүллээ

    2019 оноос эхлэн ДЭМБ-ын санаачилгаар үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах болон таагүй тохиолдлыг бууруулах үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр”-ийг тэмдэглэдэг болсон. Тэгвэл энэ хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг өнөөдөр “Үйлчлүүлэгчийн хоолойг сонсоё” өдөрлөгийг зохион байгуулж байна. Тус өдөрлөгийн үеэр амбулаториор үйлчлүүлж буй иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх, санал, сэтгэгдлийг сонсох, хэвтэн эмчлүүлж буй …

  • 28 September

    М.Бадарч: Шинжилгээ авах явц хууль журмын дагуу явагдсан уу гэдэгт итгэл үнэмшил бага, гомдолтой байна

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өчигдөр хуралдаж, М.Бадарчийн цолыг хурааж барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хасах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл Улсын арслан М.Бадарч цахим хуудсаараа дамжуулан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  “ Монголын ард түмэн, бөх сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие сүүлийн үед үүсээд …

  • 28 September

    Ж. Пүрэвжамц: Энхтайваны гүүрний хажуу талын дулааны шугамыг шинэчлэх шаардлагатай

      Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа инженер хангамжийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. “Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер Ж.Пүрэвжамц:Их засварын ажил 95, урсгал засварын ажил 96.6 хувьтай байна. Халаалтын 596, халуун усны 1706 метр урт шугам солихоос халаалтын шугамын гүйцэтгэл 63, халуун усны шугамын гүйцэтгэл 38 …