Tag Archives: нийгэм

November, 2022

  • 10 November

    2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлалаа

    Засгийн газрын  өчигдрийн хуралдаанаар  2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин, Байгаль, орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах соёлын аялал жуулчлал болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ, эвент арга хэмжээг тодорхойлох үндсэн чиглэлтэйгээр дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Засгийн газраас 2023-2025 оныг Монголд …

  • 10 November

    Ч.Номин: Жуулчдад зориулсан нэгдсэн календарийг боловсруулж байна

    Засгийн газрын өчигдрийн  хуралдаанаар 2023-2025  оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Соёлын сайд Ч.Номин мэдээлэл хийлээ. Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсыг олон улсад сурталчлан танилцуулах төлөвлөгөөг төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд боловсруулсан. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд нэн тэргүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг, өнгө …

  • 10 November

    Х.Нямбаатар: Нүүрсний хулгайн хэргүүд удахгүй шүүхэд шилжинэ

    Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг хууль бусаар буюу бүртгэлгүйгээр хилээр нүүрс гаргаж байгаа хэргийг шалгаж байгаа. Нүүрсний гэх олон холбогдогчтой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удахгүй дуусгавар болж, шүүхэд шилжинэ. Олон нийт сонор соргог анхааралтай ажиглах ёстой. Шүүх дээр элдэв орон зай гарч, Хөгжлийн банкны гэх мэт дуулиант хэргүүд …

  • 10 November

    ОБЕГ:Street food-д гарсан галыг бүрэн унтрааж, шалтгаан, нөхцлийг тогтоохоор ажиллаж байна

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл-Экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10-ны өдрийн 06:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Street food хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан. Алба хаагчид 06:53 цагт тархалтыг зогсоож, 07:20 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцлийг …

  • 10 November

    А.Бурмаа: Томуу, томуу төст өвчний ачаалал нэмэгдсэн тул улсын хэмжээнд нэмэлтээр 450 ор дэлгэсэн

    Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга, доктор А.Бурмаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлж буй нийт иргэдийн 9.6 хувь нь томуу төст өвчнөөр оношлогдож байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу томуугаас үүдэлтэй хүндрэлээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс нийт эмчлүүлэгчдийн дотор 16.2 хувьтай байна. Одоогийн байдлаар …

  • 10 November

    Ц.Билэгтсайхан: Манай улсад Омикроны шинэ хувилбар болох BF.7 нэг хүнд, BА.5.2 таван хүнд тодорхойлогдсон

    Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс коронавирусийн халдварын нөхцөл байдал болон шинээр бүртгэгдсэн хувилбарын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан энэ үеэр “ДЭМБ-аас коронавирусийн халдварын хамгийн өндөр тохиолдлын тоотой байгаа 10 улсыг зарладаг. Үүнд нэгдүгээрт Япон, хоёрдугаарт БНСУ, дөрөвдүгээрт БНХАУ, долдугаарт ОХУ тэргүүлж байна. Хойд хөршид Омикроны дэд хувилбарын давлагаа эхэлсэн. Омикроны шинэ хувилбарууд гарч байна. Манай улсад энэ долоо хоногт …

  • 10 November

    О.Дашпагам: Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг энэ сарын 15-ыг хүртэл хийнэ

    Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвөөс Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын талаар мэдээлэл өгсөн.  Энэ талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам ярихдаа “2022-2023 оны улирлын томуугийн вакцинжуулах үйл ажиллагаа тавдугаар сараас эхэлсэн. Энэ сарын 15-ныг хүртэл дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.  Тиймээс хугацаандаа амжиж вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг иргэдэд уриалж байна. 2022 онд Монгол Улсын Засгийн газраас 500,000 хүн …

  • 10 November

    Б.Хаш-Эрдэнэ: Эрүүний хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ оройтвол хортой хэлбэрт шилжих ЭРСДЭЛТЭЙ

    Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа. -Танай тасаг  Эрүү хоншоор ясны хоргүй хавдрын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Юуны өмнө шүд, эрүүний хорт хавдар гэж юу вэ, яагаад хавдар болдог тухай тайлбарлавал? -Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний хавдар гэнэ.  Шүдний гаралтай хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь олон төрөлд …

  • 10 November

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд …

  • 9 November

    Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг байгуулна

    Цэцэрлэгийн хүртээмж багатай нутаг дэвсгэрт ашиглалтад орсон орон сууцны нэг, хоёрдугаар давхарт цэцэрлэг (түр цэцэрлэг) байгуулах талаар арга хэмжээ авч, ирэх оны нэгдүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа. Хүн амын нягтаршил өндөр, хүүхдийн цэцэрлэггүй хороолол, хотхон, орон сууцны бүсэд цэцэрлэг барих газар, цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх, худалдан авах барилга байгууламж байхгүй зэргээс …

  • 9 November

    ЗГ:Валютын нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна

    “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулж, валютын орлого төвлөрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн систем бий болгох, гаалийн хяналтыг сайжруулах болон уул уурхайн биржийн тогтолцооны нэгдсэн цахим систем бий болгох зэрэг ажлын явц, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга …

  • 9 November

    Төрийн ордны зоогийн газар, “Элит” төв, “Горхи” амралт, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр”-ийг татан буулгана

    “Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор”, “Засгийн газрын хэвлэх үйлдвэр” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тус тус татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газарт шилжүүллээ. Төрийн ордны мэдээлэл үйлчилгээний цогцолбор нь төр, засгийн нийтлэг үйлчилгээ болох нийтийн хоолоор үйлчлэх, хүлээн авалтын арга хэмжээ зохион байгуулан ажилладаг бөгөөд Төрийн ордны …

  • 9 November

    ЦХХХ-ны дэд сайд Б.Болор-Эрдэнийг чөлөөллөө

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ нь өчигдөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн гэж Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв. Б.Болор-Эрдэнийг Засгийн газрын 2020 оны долдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар Харилцаа холбоо, …

  • 9 November

    С.Энхболд: Энэ жилээс орон нутагт нарийн мэргэжлийн эмчийн квотыг тавьж, төрийн сангаар сурах бололцоог нэмэгдүүлнэ

    Өчигдрийн Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд оролцож мэдээлэл өглөө. Тэрбээр ” Бид бүхэн 2021 оны гуравдугаар сараас эхлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж эхлээд жил, долоон сарын хугацаа өнгөрч байна. Гүйцэтгэлийн санхүүжилтийн алдаа дутагдлыг сайжруулах зорилгоор оношны бүлгийг нэмж байгаа. Оношны бүлгийг задалж буй хүн нь эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ авах бололцоог нэмэгдүүлнэ. 2023 оны …

  • 9 November

    Н.Мандуул: Хууль шүүхийн системийг ашиглаад сурчихсан “мэргэжлийн” луйварчид байдаг юм байна

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуултай ярилцлаа. -Хөгжлийн банк найдваргүй зээлдэгчдээ олон нийтэд ил зарласнаар нийгмийн анхааралд оруулсан. Ингэснээр тэрхүү зээлүүд төлөгдөж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгийн зээлийн төлөлт хийгдээд байна вэ? -Хөгжлийн банкны эргэн төлөлт олон жил гацаж, зээлийнх нь чанарууд муудсан нөхцөл байдалтай байгааг 2021 оны сүүлээр Монголбанкнаас шалгалт хийж тогтоосон байдаг. Хөгжлийн банкинд 2022 оны нэгдүгээр сарын …