Tag Archives: нийгэм

March, 2024

  • 1 March

    0-16 насны хүүхдүүд төрийн өмчийн бүх музейг үнэ төлбөргүй үзэх боломжтой

    Жил бүрийн 3-р сарын эхний 7 хоногт “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг орон даяар зохион байгуулдаг. Тодруулбал, Соёлын сайдын тушаалаар төрийн өмчийн бүх музей 3-р сарын 1-5-нд иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор “Чингис хаан” музейгээс дараах мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан өглөө. “Манай улс 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музейгээ үнэгүй үзүүлдэг. Хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа …

  • 1 March

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг зохион байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, …

  • 1 March

    Х.Итгэлт: Энэ онд 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлж, шинээр 21 зүтгүүр авч, хөдлөх бүрэлдэхүүнээ нэмэгдүүлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Х.Итгэлттэй 2024 онд төмөр замын салбарт хийгдэх онцлох ажил, бүтээн байгуулалтуудын талаар ярилцлаа. -2024 онд төмөр замын салбарт хийгдэх бүтээн байгуулалтуудыг дурдвал? -Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгосонтой уялдуулж зам, тээврийн салбарт Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан …

  • 1 March

    Улсын онцгой комисст нийт 2.7 тэрбум төгрөгийн хандив,тусламжийг ирүүлсэн байна

    Зудын гамшигт өртсөн малчин иргэдэд хүргэх хандивын аянд иргэд, аж,  ахуйн нэгж, байгууллагууд мөнгөн болон эд материалын дэмжлэг үзүүлж, нэгдэж байна. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 29-ны өдөр “Ачит-Ихт” ХХК 100 сая төгрөг,  “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хамт олон 625.000 төгрөг хандивласан бол “Бөмбөгөр” худалдааны төвийн түрээслэгчид 3.8 сая төгрөг болон хувцас эд материалын тусламж үзүүлж, УОК-т хүлээлгэн өглөө. Малчдад туслах …

  • 1 March

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2024 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч бага …

February, 2024

  • 29 February

    Б.Энхболд: Зудын үед төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай, тэгш хүргэх хариу арга хэмжээг оновчтой авч хэрэгжүүлэх шаардлагатай

    ХЭҮК долоо хоног бүрийн Пүрэв гараг бүр хүний эрхийн тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болон цаг үеийн мэдээллийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.29/ хэвлэлийн бага хурлаар Комиссын гишүүн Б.Энхболд шударгаар шүүлгэх эрх болон гамшгийн үед хүний эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл хийлээ. СҮХБААТАР, ТӨВ, ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАД КОМИССЫН ГИШҮҮНИЙ ШААРДЛАГА …

  • 29 February

    Х.Нямбаатар: Нийтийн тээврийн салбарыг төрөөс татаас авдаггүй болгохыг зорьж байна

    НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр хэлэлцэж буй асуудлуудтай холбоотойгоор төлөөлөгчид асуулт, санал хэлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хариулсан юм. НИТХ-ын төлөөлөгч П.Ганзориг: Нийтийн тээврийн салбарт өгдөг татаасыг хэрхэн бууруулах гэж байна вэ? Гурван жилийн өмнө нэг автобусанд жилдээ 100 сая орчим төгрөгийн татаас өгдөг байсан. Одоо энэ тоо гурав дахин өсөх гэж байна. …

  • 29 February

    Улаанбаатар хотод метро байгуулах олон улсын нээлттэй тендер зарлалаа

    Улаанбаатар хотод их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 484 дүгээр тогтоолоор Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгааг хийж Нийслэлийн 2024 оны …

  • 29 February

    Б.Билгүүн: Гурилын компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн нь хяналт шалгалтаар тогтоогдсон

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр /2024.02.29/ гурилын үнийн асуудлаар мэдээлэл хийлээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Билгүүн “Гурилын үнэ өсөж байгаа талаар иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ хүрээнд гол үйлдвэрлэгч найман аж ахуй нэгжид үнийн судалгаа хийсэн. Нэг жилийн хугацаанд гурилын үнийг 4-12 удаа нэмсэн байна. 2022 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд: -Дээд …

  • 29 February

    Явган хүний замыг 35.6 тэрбум төгрөгөөр шинэчлэн, сайжруулна

    Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан урсгал зардалд явган хүний замыг стандартад нийцүүлэн шинэчлэх ажлын төсвийг тусгасан. Тодруулбал, Нийслэл Улаанбаатар хот 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан хотын голлох гудамж, явган хүний зам, талбайг стандартад нийцсэн байгалийн боржин чулуугаар тохижуулахаар төлөвлөж, тайлант онд 45.6 тэрбум төгрөг тусгуулахаар НИТХ-д өргөн барьсан юм. Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар …

  • 29 February

    С.Чинзориг: Зайлшгүй шаардлагаар гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг буцаан олгоно

    Засгийн газрын  хуралдаанаар ”Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг төвлөрүүлэн зарцуулах, хяналт тавих журам”-ыг баталлаа. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих сан нь дараах үйл ажиллагааг санхүүжүүлэхээр туссан. Үүнд: Нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийгдэх тандалт судалгаанаас гадна Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй …

  • 28 February

    Малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяны хүрээнд цугларсан хандивыг УОК-т гардуулан өглөө

    Харанга хамтлагийн дуучин Ц.Чулуунбатын санаачилсан малчдаа дэмжих “Халуун сэтгэл” аяныг энэ сарын 24-ний өдөр Рок поп, хип хоп, нийтийн болон ардын дуучид, сонгодог урлагийн уран бүтээлчид, Худалдаа аж үйлдвэрийн танхим, МҮОНРТ-ийн хамт олон хамтран улс орон даяар зохион байгуулсан. Байгалын онц аюултай үзэгдэлд тэвдэж, ядарч яваа малчдадаа туслах энэхүү хандивын аянд нийт 20 мянга гаруй иргэн оролцож, 420 гаруй сая …

  • 28 February

    Зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг Уул уурхайн биржээр худалдаална

    Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалах бүтээгдэхүүний нэр төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүнийг нэмэх тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Ингэснээр Монголын хөрөнгийн бирж ХК-иар зэс, молибденийн баяжмал, бүтээгдэхүүн арилжаалсан этгээдийн худалдсан болон худалдахаар ачуулсан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг биржийн үнэд үндэслэн тогтоох, ил тод, нээлттэй биржийн арилжааг дэмжих ач холбогдолтой гэж үзэж байна. Өнөөгийн байдлаар зэс, молибденийн ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг …

  • 28 February

    Малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Үүнтэй холбогдуулан малчид, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих, болзошгүй өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав. Зудын улмаас малын сэг …

  • 28 February

    Д.Амарбаясгалан: Зуданд өртсөн малчин өрх бүрт 10 кг гурил, 5 кг цагаан будаа олгоно

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.02.28/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Улсын төсөв, аймаг орон нутгийн төсвийн эх үүсвэрээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг зудын нөхцөл байдал хүндэрсэн 14 аймгийн 111 сумын малчдад үнэ төлбөргүй тарааж, дэмжлэг үзүүлнэ. Ингэхдээ төмөр зудын хэлбэрт байгаа сум бүрд …