Tag Archives: нийгэм

January, 2023

  • 24 January

    Автобусны 18 зогсоол байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг зохицуулагч Д.Энхболд танилцуулав. Төсөл Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хороонд 2020-2023 оны хооронд хэрэгжих бөгөөд нийслэлийн гэр хорооллын иргэдэд хүрэх нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жишиг төсөл хэрэгжүүлэх зорилготой. Энэ …

  • 24 January

    Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна

    Улаанбаатар хотын хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл 2020-2024 он хүртэл хэрэгжинэ. Энэ хүрээнд Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилга, Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, төвлөрсөн хогийн цэгт ажиллах машин механизм нийлүүлэх юм. Эрүүл ахуйн шаардлага хангасан хог хаягдал дарж булах төвлөрсөн хогийн цэгийн барилгыг Морингийн давааны хогийн цэгт одоо ашиглаж байгаа талбайн хажууд байгуулна. …

  • 24 January

    10,000 айлыг орон сууцжуулах төсөл долоон жилийн хугацаанд хэрэгжинэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төслийг дээрх дэд төвүүдэд хэрэгжүүлнэ. Тус төслийг зохицуулагч Б.Болд-Эрдэнэ танилцуулав. Төсөл долоон жилийн хугацаанд таван үе шаттай хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд гэр хорооллын …

  • 24 January

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна. 2023 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд …

  • 23 January

    Фото: “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр

    Баруун монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой “Мөнгөлөг шагшуурга 2023” Хар ус нуурын мөсний баяр энэ сарын 21-ны өдөр эхэллээ. “Мөнгөлөг шагшуурга 2023” наадам нь Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалын анхны наадам болж …

  • 23 January

    Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзмэрт сэргээн засварлалт хийж байна

    Соёл Урлагийн Газар, Соёлын Өвийн Үндэсний Төвийн захирлын тушаалаар тус төвийн Хадгалалт хамгаалалт, технологи судалгааны газар, Сэргээн засварлах газрын мэргэжилтнүүд Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн үзмэрт сэргээн засварлалт хийж байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн сэргээн засварлагдах үзмэрүүдийг шинжилж гэмтлийн тодорхойлолт гаргах, ангилан ялгах, газар дээр нь сэргээн засварлалт хийх боломжтой үзмэрүүдийг сэргээн засварлах ажлыг 1 дүгээр сарын 11-25-ны хүртэлх хугацаанд хийж …

  • 23 January

    Улсын хэмжээнд 13 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ мэдүүлээд байна

    Авлигатай тэмцэх газраас Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг  2023 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн дотор шинэчлэн гаргуулах ажлыг хэрэгжүүлж байна. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 13 мянган мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ цахим системээр шинэчлэн гаргаад байна. Мэдүүлгийг шинэчлэн гаргуулах ажлын хүрээнд Соёлын яам, Эрүүл мэндийн яам, Шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх …

  • 23 January

    АТГ:Нүүрсний хэрэгт шалгагдаж буй эрх бүхий албан тушаалтнууд 13.8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон

    Нүүрс олборлолт, экспорт, боомтын нүүрсний тээвэрлэлт, төлбөртэй холбогдсон хэргийг мөрдөн шалгах явцад 15 яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авснаас одоогоор 7 яллагдагч цагдан хоригдож байна.  Улсын хилээр гарахыг хязгаарласан 19, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 5, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 33 яллагдагчид аваад байна. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд 13,851,252,359 (13.8 …

  • 23 January

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна. 2023 оны 01-р сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан …

  • 21 January

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс мэдэгдэл гаргалаа

    Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Засгийн газраас санаачлан боловсруулж, УИХ холбогдох хуулиудыг зөрчин яаран баталсан нь улс төрийн эрх мэдэл хэрэгжүүлэгч, хууль тогтоогч, төрийн албан тушаалтнуудын нэр хүндийг хамгаалах, үүний тулд иргэдийн үзэл бодол, хэвлэл мэдээллийн агуулгыг хянах зорилготой, Үндсэн хуулийн үзэл санаа, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиас ухарсан үйлдэл хэмээн үзэж, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн Эвлэл …

  • 21 January

    М.Баяраа:Цэвэрлэгээнд оролцсон оюутнуудад цагийн хөлс олгон, урамшуулдаг болох хэрэгтэй

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас долоо хоног бүрийн баасан гарагт хот, нийтийн аж ахуйн чиглэлээр хийж байгаа ажлуудаа танилцуулан, хэвлэлийн хурал хийж байхаар болж байна. Өнөөдрийн хурлын эхэнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нэгдүгээр сарын 13-нд зохион байгуулсан “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээний талаар танилцуулав. Их цэвэрлэгээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 18 мянган аж ахуйн …

  • 20 January

    Г.Гангамөрөн:Монголчууд сар шинийн хэрэгцээнийхээ 70 гаруй хувьд нь импортын бүтээгдэхүүн худалдан авч гадагш нь урсгадаг

    Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг санаачилсан. Тус үзэсгэлэн худалдааг “Шинэ 100 айл” худалдааны төвд нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл буюу нэг сарын хугацаатай зохион байгуулах юм. Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв …

  • 20 January

    Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 21-нд нутгийн хойд хэсгээр цас орж,  22-ны өдрөөс ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Бүтэн сайн буюу 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар 15-17 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Мөн Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн …

  • 20 January

    МСНЭ-ээс 2023 оныг Сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрхэмлэх жил болгон зарлалаа

    МСНЭ-ийн ээлжит Их хурлаас сонгогдсон Удирдах зөвлөл 2023 оны 01 сарын 19-нд хуралдан бүрэн эрхийн дөрвөн жилийн бодлого, үйл ажиллагааны чиглэлээ хэлэлцэн тодорхойллоо. Монголын сэтгүүл зүйн өнөөгийн хөгжил, нөхцөл байдалд бодитой үнэлгээ өгөх, цаашдын хөгжлийн хандлага, стратегийг тодорхойлох, үүн дундаа сэтгүүл зүйн үнэт зүйлийг эрэмбэлэх, мэргэжлийн нэр хүндийг өргөх, нийгмийн дэмжлэгийг хүлээхүйц төвшинд хүргэх зорилгыг дэвшүүллээ. Дээрх зорилгод хүрэхийн тулд …

  • 20 January

    Төв аймаг 100 жил:“Монгол төрийн голомт” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна

    Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан аймгийнхаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд эрдэмтдийнхээ үгийг сонсож, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, зарим зөвлөх үйлчилгээг эрдэмтдийн зөвлөлөөрөө гүйцэтгүүлэх, бүх сумын Засаг дарга нар дэргэдээ “Эрдэмтдийн зөвлөл” байгуулсан.    Төв аймгийн Засаг даргын тамгын газар, “Эрдэмтдийн зөвлөл”-тэйгээ  хамтран Чингис хаан музейд “Монгол төрийн голомт” эрдэм шинжилгээний …