Tag Archives: нийгэм

January, 2023

  • 20 January

    С.Эрдэнэбат:Дарга нарын цалинг 30-50 хувь нэмчихээд цэрэг нарынхаа цалинг 8 хувь нэмж байгаа нь шударга бус

    Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • 20 January

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор салхи шуургатай байна. 2023 оны нэгдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи:  Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд …

  • 19 January

    Ч.Нарантуяа: Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

    Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяатай эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилтнуудын цалин, гүйцэтгэлийн санхүүжилт зэрэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.

  • 19 January

    Зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын үндэсний баг хоёр сартай нярайд мэс засал амжилттай хийж амь насыг нь аварлаа

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний төрөлхийн гажгийн баг бүрэлдэхүүн нэгдүгээр сарын 18-нд уушгины венийн бүрэн буруу оролт оноштой хоёр сартай нярайд мэс засал эмчилгээг анх удаа бие даан амжилттай хийж амь насыг нь аварлаа. Монгол Улсад хараахан эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд гажиг өвчний жагсаалтад багтдаг энэ төрлийн хавсарсан хүнд гажиг нь манай улсад жилд 3-4 тохиолдол оношлогддог бөгөөд …

  • 19 January

    “Жинст мөрөн” ХХК-ийн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгджээ

    МҮХАҮТ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-ийн “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)”-тэй хамтран, орон нутагт хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг дэмжих 20 мянган ам.долларын санхүүжилт бүхий туршилтын төсөл хэрэгжүүллээ.  Хөвсгөл аймгийн “Жинст мөрөн” ХХК-ийн Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтыг сайжруулах төсөл нь дэмжигдэж, амжилттай хэрэгжив.  “Жинст мөрөн” ХХК нь 2007 оноос …

  • 19 January

    Улаанбаатарт өдөртөө 20-22 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн, явган шуургатай байна. 2023 оны 01-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн …

  • 18 January

    Архангай, Булган, Төв аймгийн нутгаас мал хулгайлж “Эмээлт”, “Дэнжийн 1000” захын ченж нарт зардаг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Цагдаагийн байгууллагаас бод малыг бүлэглэн хулгайлж, иргэдэд 1.2 тэрбум орчим төгрөгийн хохирол учруулсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Иргэн “Л” нь 2019 оноос хойш Архангай, Булган, Төв аймгийн нутгаас 40 удаагийн үйлдлээр үхэр, адуу зэрэг 465 тооны бод малыг хулгайлж, нядалсан хэргийг шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэн “Г” нь бусадтай бүлэглэн “Эмээлт” зах, “Дэнжийн 1000” зэрэг худалдааны төвүүдэд мал, махны ченж …

  • 18 January

    Д.Амарбаясгалан: Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийднэ

    Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Ehalamj.mn рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулсан. Энэ асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна.  Өрхийн …

  • 18 January

    Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Баруун, төв, говийн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна. 2023 оны нэгдүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс …

  • 17 January

    Ч.Батсуурь: Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна

    Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн …

  • 17 January

    Б.Жавхлан: Мэдээллийн алдаанаас болж хүүхдийн мөнгө нь ороогүй бол нөхөн олгоно

    Монгол улсын 2023 оны төсвийг батлахдаа хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор санхүүжилтийг тусгасан. Тэгвэл энэ сарын 16-ний өдрөөс эхэлж хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхээ E-Mongolia болон Ehalamj.mn системүүдээр шалгах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Харамсалтай нь иргэдийн бүртгэл мэдээлэлтэй холбоотой алдаа гарснаас болж иргэдийг бухимдуулаад байна. Энэхүү асуудлаар өнөөдөр /2023.01.17/ Засгийн газрын сайдууд мэдээлэл хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан: Энэ алдааг …

  • 17 January

    З.Цогтгэрэл:Боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байна

    Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Эрүүл Мэндийн Ажилтны ҮЭ-ийн холбооноос инфляцын түвшинтэй уялдуулан иргэд хөдөлмөрчдийн цалинг ялгаварлалгүй 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхгүй бол дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлж ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Энэ үеэр Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, МЭМАҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа нар “Холбогдох санал шаардлагыг УИХ, Засгийн газарт удаа дараа хүргүүлж, цалингийн нэмэлт хэлэлцээрийг …

  • 17 January

    Б.Эрдэнэбат:Хөгжлийн Банкнаас 14 сая ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 22 тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн

    Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордонд  үргэлжилж байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд: 1.   Империал гоулд майнинг ХХК 2.    Шарын гол …

  • 17 January

    Баян-Өлгий аймагт 4928 толгой мал хорогджээ

     Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим суманд ажиллаж, малчид болон сум орон нутагт шаардлагатай зүйлсийг газар дээр нь шийдвэрлэлээ. Баян-Өлгий аймгийн хувьд 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гурван сум цагаан зудтай, зургаан сумын 14 багийн нутаг цагаанаар зудархуу, долоон сумын 19 баг хар зудтай байна. Мөн өдрийн байдлаар 4928 толгой мал зүй …

  • 17 January

    Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндэрч байна

    Өвөлжилт хүндэрч буй энэ цаг үед Ховд аймгийн Үенч, Булган сумдад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, УОК, ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон орон нутгийн удирдлагууд ажиллав. Ховд аймгийн 17 сумын 91 багт 9397 өрхийн 3876.4 мянган толгой мал мал өвөлжиж байгаа бөгөөд нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, тус аймгийн 11 …