Tag Archives: нийгэм

February, 2024

  • 21 February

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

    Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш …

  • 21 February

    Э.Гарамжил: Цасанд суусан дуудлагаар очиход машиныхаа доогуурх цасыг ядаж ухчихаагүй, биднийг хүлээгээд байж байдаг

    Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх аврах салбарын аврагч-химичин, ахлагч  Э.Гарамжилтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. –Цасанд суусан дуудлагаар яваад очихоор хүмүүс нь ядаж машиныхаа доогуурх цасыг ухчихаагүй, биднийг хүлээгээд л байж байдаг. –Тэднийг хараад уур чинь хүрдэг үү? –Үгүй ээ, эсэн мэнд байгааг нь харж баясаад, машиныг нь бушуухан гаргаж өгөхөө л боддог. Тэрбээр “Намайг Эрдэнэцогтын Гарамжил гэдэг. Аав …

  • 21 February

    Сүүлийн 49 жил ажиглагдаагүй цас ихтэй жил болж байна

    Энэ өвөл 2009-2010 оны зудтай өвлөөс илүү, 1975 оноос хойш ажиглагдаж байгаагүй цас ихтэй өвөл болж байна. 2009-2010 оны зудтай жилийн өвлийн улиралд нийт нутгийн дунджаар 8.5 мм орсон нь олон жилийн дунджаас 1.4 дахин их орсон бол энэ жилийн хувьд одоогийн байдлаар 9.6 мм буюу олон жилийн дунджаас 1.6-аар их байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монгол орны хэмжээнд олон жилийн …

  • 21 February

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан хаагчид нэг өдрийн цалингаа малчдад хандивлав

        Улсын Онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн корпорициас олгохоор болсон 10 гаруй мянган тонн тэжээлийн будааг аймгуудад хүргэж, малчдад олгож эхлээд байна.      Өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх …

  • 20 February

    Малчдын зээлийн эргэн төлөлтийг 6-р сар хүртэл хойшлуулахаар зөвшилцөлд хүрлээ

    Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газраас орон даяар Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, сайд нараар ахлуулсан 6 баг орон нутагт ажиллаж буй. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг орон нутагт ажиллах үеэр малчдын хамгийн их хөндөж байсан санал, хүсэлт бол малчны зээлийн асуудал байв. Иймд Шадар сайд өнөөдөр Төв банк болон арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж, Малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах …

  • 20 February

    “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын улмаас 228 иргэн, 15 аж ахуйн нэгж эд хөрөнгөөрөө хохирчээ

    Энэ оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн замд гарсан галын хэрэгт ажлын хэсэг байгуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Галын улмаас Онцгой байдлын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн 35 тээврийн хэрэгсэл, 3 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 …

  • 20 February

    “Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн наадамд Б.Одмандах оролцоно

    ОХУ-ын “Хүмүүнлэгийн ертөнц” сангаас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Ялта хүрэх зам” Олон улсын хөгжмийн VI дахь удаагийн наадамд эх орноо төлөөлөн оролцох уран бүтээлчээр Морин хуурын чуулгын флейт хөгжимчин Б.Одмандах шалгарчээ. Б.Одмандах нь Хөгжим бүжгийн коллежийг 2015 онд МУБТА Д.Сарантуяагийн удирдлага дор флейт хөгжимчин мэргэжлээр, 2019 онд Монгол Улсын Консерваторийг ТШ, АЖ, XX зууны Манлай дуурийн эмэгтэй дуучин, …

  • 20 February

    Зудын гамшигт нэрвэгдсэн малчдад УБТЗ “ХНН” 500 сая төгрөгийг хандивлав

    Улс орны хэмжээнд нүүрлээд байгаа зудын гамшгийг богино хугацаанд даван туулах, мал сүргээ авран хамгаалах, малчдад туслах зорилгоор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс 500 сая төгрөг хандивласныг өнөөдөр Улсын Онцгой Комисст гардуулж өглөө. Уг хандивыг ОБЕГ-ын дарга хошууч генерал Г.Ариунбуянд УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболд гардуулж өгөх үеэрээ “Улс оронд нүүрлэсэн зудын гамшгийн эсрэг төр, хувийн хэвшил, …

  • 20 February

    Ардчилсан намаас ээлжит бус чуулган зарлахыг шаардлаа

    Ардчилсан намаас зудын гамшигт өртсөн малчдадаа туслахаар “Амь нэгтэй Монголчууд” аяныг улс орон даяар эхлүүлж 21 аймагт штаб байгуулан ажиллахаар болсон талаараа мэдээлэл хийлээ. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь цас, зудын аюул нүүрлэчихсэн байна. Ардчилсан намын даргын шийдвэрийн дагуу Ардчилсан нам 21 аймаг 9 дүүргийн бүтцийн хүрээнд нийт салбар хороодоор дамжуулан …

  • 20 February

    Булган аймгийн Баяннуур сумын ЕБС-ийн 23 сурагч зудын нөхцөл байдлын улмаас сургуульдаа ирж чадахгүй байна

    Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургуулийн 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2-р сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна. Цас зуд ихтэй, хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор хүүхдийн ирц бага …

  • 20 February

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 835 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 2 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 93 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 65 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 850 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 20 February

    Хахууль авсан 11 албан тушаалтанд холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд 112 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 83, Өмчлөх эрхийн эсрэг 19, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 5, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Авлига, албан тушаалын болон Хүний амьд явах эрхийн …

  • 20 February

    Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийнэ

    Явган хүний замыг сайжруулахаар Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд тусгасан байна.  Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх буюу явган хүний замыг сайжруулах, явган зорчих нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Зам өвөлдөө халтиргаатай, зундаа ус тогтдог зэрэг нь Улаанбаатар хотод явган зорчиход хүндрэлтэй байдаг. Иймд явган …

  • 20 February

    П.Сайнзориг: Энэ онд метроны суурь судалгаануудыг хийж, барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн

    Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Хотын дарга Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөөд байна. Өчигдөр  энэ асуудлаар НИТХ хуралдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос зарим зүйлийг тодрууллаа. -Нийслэлийн 2024 оны төсөвт ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ? -Энэ …

  • 20 February

    Улаанбаатарт өдөртөө 21 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна. 2024 оны хоёрдугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Монгол-Алтайн нурууны …