Tag Archives: нийгэм

January, 2023

  • 10 January

    АТГ:Эрүүгийн 3 хэрэгт 51 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 2-6-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 75 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 109 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 93 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 769 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 10 January

    Оюуныг тэлэх Улаанбаатар хотын номын өргөө

    Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж буй их хотын иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 43 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Хотын нийтийн төв номын санг олон улсын жишигт нийцүүлэх, иргэдэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлэхэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар онцгой анхаарч, энэ хүрээнд үүрэг өгсөн. …

  • 10 January

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар өдөртөө дулаан байна. 2023 оны нэгдүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 9 January

    АН-ын үндэсний бодлогын хорооны хурал болно

    УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2023.12.09/ хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ 1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслийн танилцуулгыг бүлгийн эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж 2. Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг бүлгийн хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат 3.  “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын …

  • 9 January

    “Эрүүл монгол хүн” хөдөлгөөний хүрээнд Япон Улстай хамтран Зүрх, судасны төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр эрүүл мэнд, анагаах ухааны салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжин, хоёр орны иргэдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр Японы талтай идэвхтэй хамтран ажиллахаар боллоо. Энэ тухай Санамж бичигт талуудыг төлөөлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Япон Улсын “Токүшюүкай медикал групп”-ийн Ерөнхийлөгч Хигашиүэ Шиничи нар гарын …

  • 9 January

    Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цахим брайл төхөөрөмж, “сонсдог” номын сан

    Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь иргэдэд боловсрол, соёл, мэдээллийн үйлчилгээг хүргэхээс гадна номын сан, ном зүйн хүртээмжтэй үйлчилгээг хүргэхэд онцгой анхаардаг.  Энэ хүрээнд 2004 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан уншлагын танхимыг нээн ажиллуулж байгаа бөгөөд цахим брайл төхөөрөмж болон “сонсдог” номын сангийн үйлчилгээг үзүүлж байна. Улаанбаатар хотын нийтийн төв номын сан харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан …

  • 9 January

    Нүүрсний “С” зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг ил тод, нээлттэй болгоно

    Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрөл олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Үүний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК Нүүрсийг хил үнээр худалдан борлуулах, тээвэрлэлтийг гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг Ерөнхий гэрээний журмаар нээлттэй, ил тод сонгон шалгаруулж 2023 оны …

  • 9 January

    А.Нямдорж:Зам цэвэрлэгээний технологи, аргачлалаа өөрчлөх шаардлагатай

    Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн энэ сарын 6-ны өдөр боллоо. Энэ үеэр Хог хаягдал, тээвэрлэлт, цэвэрлэгээ үйлчилгээнд тавьсан хяналт, цаашид анхаарах ажлын талаар Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж “Зам, талбайн үйлчлэгчдийн тоог нэмэх шаардлагатай. Ихэнх газрын зам, талбайн үйлчлэгчдийн цэвэрлэх зам талбайн хэмжээ стандартаас хэтэрсэн.  Мөн техник, багаж хэрэгслийн хангалт муу байна. …

  • 9 January

    Үндсэн хуулийн өдөрт зориулан илтгэлийн уралдаан зарлалаа

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлаар баталсан. Ийнхүү шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн …

  • 9 January

    ГУББГ:Халиа тошин үүсэж буй байршлуудад шуурхай арга хэмжээ авч байна

    Нийслэл дэх байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэж, үүний улмаас айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж усанд автан, хөлдөх, гүүрэн гарц, зам талбайд халтиргаа, гулгаа бий болох эрсдэл гарч байна. Иймд халиа тошин үүсэж буй байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-аас шуурхай арга хэмжээ аван ажиллаж буй юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Толгойтын …

  • 9 January

    С.Чинзориг: Нохойд хазуулсан есөн иргэнд сүрьеэгийн вакцин хийж мэргэжлийн ноцтой алдаа гаргасан байна

    Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ сарын 6-ний өдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг хурлаар Сүхбаатар аймагт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-26-нд нохойд хазуулсан хэмээн эмнэлэгт хандсан 8-56 насны есөн иргэнд галзуугийн эсрэг вакцины оронд сүрьеэгийн эсрэг БЦЖ вакциныг хийсэн ноцтой хэргийн тухай мэдээлэл өгч, авч буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Эрүүл мэндийн сайдаар томилогдоод …

  • 9 January

    Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2023 оны нэгдүгээр сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан …

  • 6 January

    Б.Мөнхцэцэг: Зам, талбайд ажиллах хүн олдохгүй байна

    Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-т тулгамддаг асуудлын талаар тус газрын дарга Б.Мөнхцэцэг “Явган хүний замуудыг маш олон материалаар хийснээс болж асуудал үүсдэг. Тухайлбал, Зүүн салааны явган хүний замын хавтанг асфальтаар хийсэн, цэвэрлэхэд төвөгтэй, үйрсэн. Гэтэл арслантай гүүрний явган хүний замыг гантигаар хийсэн учир хүмүүс их халтирч байна. Зам, талбайд …

  • 6 January

    А.Энхжин:Зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломж бүрдэнэ

    Иргэд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ипотекийн зээлээ төлж эхлэхтэй холбогдуулан Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А. Энхжинтэй ярилцлаа. –Өнгөрсөн хугацаанд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг нийт таван удаа хойшлуулсан. Тэгвэл энэ оны эхнээс иргэд зээлээ төлж эхэлнэ. Зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлснээр сардаа хэд орчим төгрөгийн эх үүсвэр хуримтлагдах вэ. Нийт хэчнээн иргэн …

  • 6 January

    С. Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов

    Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Дэд сайд нарыг томиллоо. Гантөмөрийн Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн дэд сайдын,  Мягмаржавын Ганбаатарыг Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайдын,  Охиндоогийн Цэндсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдын, Жаргалцэнгэлийн Эрхэмбаатарыг Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдын,  Сэрээжавын Энхболдыг Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд тус тус томиллоо.