Tag Archives: нийгэм

February, 2024

  • 22 February

    О.Номинчимэг: 18-аас доош насны хүүхдэд электрон тамхи борлуулбал үйлчилгээ эрхлэх бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авна

    Өсвөр насны хүүхдийн электрон тамхи /vape/-ны хэрэглээг бууруулах, эрүүл өсөж бойжих, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах үүднээс 18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан. Захирамжийн хэрэгжилтийг хангах, цаашлаад хариуцлагын тогтолцоог сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулж, батлуулаад буй. Журамд …

  • 22 February

    УОК: Улсын хэмжээнд 1.5 сая мал хорогдоод байна

    Улсын Онцгой комиссоос хаваржилтын нөхцөл байдал болон Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ сарын 19-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 5 аймгийн 22 суманд “төмөр буюу шилэн зуд”, 18 аймгийн 90 суманд “цагаан зуд” нүүрлэж, нийт 20 аймгийн 192 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндэрч, өнөөдрийн байдлаар 1.5 сая мал хорогдоод байна. Засгийн газар, УОК-ын шийдвэрээр хаваржилт …

  • 22 February

    “Нүүрсний” хэрэгт холбогдсон 66 хүнийг гэм буруутайд тооцож, хорих болон торгох ял оногдуулжээ

    Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгээс нийт 84 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 13 улс төрд нөлөө бүхий этгээд, 90 нийтийн албан тушаалтан, 53 иргэн, нийт 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгажээ. Үүнээс 96 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, …

  • 22 February

    Эрүүл мэндийн 7 төрлийн үйлчилгээ цахим болно

    ЦХХХ-ны сайд Н.Учрал болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан нар 2023-2027 онд хэрэгжих хөтөлбөрийн төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөрийн үндсэн 5 арга хэмжээний нэг нь эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилтийг дэмжихэд зориулагдана. Тухайлбал, Жирэмсний хяналтын карт, Амбулаторийн карт, даатгал, жор, Дүрс оношилгооны дүгнэлт, Товлолт буюу вакцины лавлагааг цаас биш цахим болгож, цаг, мөнгө хэмнэнэ. Долоон төрлийн цаасан …

  • 22 February

    С. Амарсайхан: Үхсэн малын мах хоол хүнсэнд нийлүүлэгдэх боломжгүй

    Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.02.22/ өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. -Олон нийт үхсэн малын зэг сэмээр ашиг хонжоо олох гэсэн тохиолдол гарч болзошгүй гэж хардаж байгаа. Үхсэн малын махыг цайны газарт нийлүүлэх тохиолдол гарч болзошгүй. Энэ асуудалд хэрхэн хяналт тавьж ажиллах вэ? -Зуд зовлонгийн хажуугаар янз бүрийн ашиг хонжоо хайсан үйлдэл гарахыг үгүйсгэхгүй. Үхсэн …

  • 22 February

    С. Амарсайхан:Малчдын зээлийн эргэн төлөлтийг зургаадугаар сарын 1 хүртэл хойшлуулахаар банкнуудтай зөвшилцсөн

    Шадар сайд С.Амарсайхан  өнөөдөр /2024.02.22/өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр  малчдын зээлийн эргэн төлөлтийг  ирэх зургаадугаар сарын 1-ний өдөр хүртэл хойшлуулахаар болсон гэдгийг мэдэгдлээ. Шадар сайд С.Амарсайхан: Малчдын хувьд анхаарал хандуулаач гэсэн олон хүсэлтүүдийн нэг нь зээл тусламжтай холбоотой асуудал байна. Улсын хэмжээнд байгаа 190 гаруй мянган малчдаас 141 мянган малчин Хаан болон Төрийн банканд нийт 1.2 их …

  • 22 February

    Б.Жавхлан:Аймаг, сумын төрийн албан хаагч, онцгой байдлын ажилчид бүхий л боломжоороо сайн ажиллаж байна

    Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн хэмжээнд 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Сумын …

  • 22 February

    НИТХ-ын зөвлөл нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэхийг дэмжлээ

    НИТХ-ын зөвлөл хуралдаж, ээлжит бус XVII хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан юм. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд …

  • 22 February

    Зудын дараах нөхөн сэргээлт, малчдын амьдралд онцгой анхаарахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

    Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Архангай аймгийн Хангай суманд ажиллалаа. Зудын эрсдэлийн үнэлгээгээр Архангай аймгийн 11 суманд “цагаан зуд”-ын нөхцөл үүссэний нэг нь Хангай юм. Ерөнхий сайд тус сумын Арбулаг багийн Хойд хөндийн өвөлжөөн дэх Д.Бямбаренчин, Б.Анхбаяр, Д.Хатанбаатар, Ө.Баттогтох нарын хот айл, Зоо …

  • 22 February

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 2024 оны хоёрдугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутаг болон Орхон голын сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн …

  • 21 February

    Зэвсэгт хүчний алба хаагчид өвөлжилт хүндэрсэн 15 аймагт ажиллаж байна

         Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад хүч нэмэгдүүлэн 20 гаруй ангийн 136 цэргийн алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал,       Баян-Өлгий, …

  • 21 February

    MSC групп малчдад туслах хандивын аянд нэгдэв

    MSC групп малчдад туслах хандивын аянд нэгдэж 500 сая төгрөг бэлнээр, мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ зэрэг нийт тэрбум гаруй төгрөгийн тусламж олгохоор болов. MSC холдингийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, салбар компанийн төлөөллүүдийн хамт өнөөдөр ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж хандивт нэгдэж байгаа тухайгаа хэлж хэрхэн хамтарч ажиллахаа зөвлөлдлөө. Энэ үеэр зудын нөхцөл байдлын талаар, малын хорогдол тав хоногийн өмнөх мэдээгээр 667 мянга байсан …

  • 21 February

    Удаан хугацааны хадгалалтад байсан нэгж техникүүдийг засварлаж эхэллээ

    Улс орон даяар хаваржилт хүндэрч, Засгийн газрын тогтоолоор аймгуудад шуурхай бүлэг байгуулагдан ажиллаж байгаа энэ үед Зэвсэгт хүчний 20 гаруй нэгтгэл, ангийн алба хаагчид 12 аймгийн нутаг дэвсгэрт ажиллаж байна.  Цас зуданд боогдсон малчин түмэндээ өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх, орон нутгийн чиглэлийн зам давааг нээх зэрэг шаардлагатай тусламж үйлчилгээг шуурхай үзүүлж байгаа цэргийн алба хаагчдад иргэд олон нийт талархлаа …

  • 21 February

    Хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг гүрвэлийн олдворуудыг Байгалийн түүхийн музей хүлээн авлаа

    Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” арга хэмжээ тусгагдаж соёлын өвийг гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг Монгол Улсын Соёлын яамнаас үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Монгол Улс АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг  2013, 2015, 2017, 2020 …

  • 21 February

    ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймагт ажиллалаа

    Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх зургаан бүлэг орон нутагт ажиллаж байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн орон даяар их хэмжээний хур тунадас орж, нутгийн 80 хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Говь-Алтай аймагт ч 1975 оноос хойш …