Tag Archives: нийгэм

May, 2024

  • 28 May

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны тавдугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим …

  • 27 May

    Үндэсний номын сангийн шинэ барилга ашиглалтад орлоо

    1951 онд Төв номын сан байгуулагдсанаас хойш 73 жилийн дараа шинэ барилгаа ашиглалтад хүлээн авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх нээлтийн ёслолд оролцож, шинэ номын сан эрдмийг дээдлэн, номд мөргөдөг монгол ёс уламжлалын бэлгэ тэмдэг болон сүндэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлэв. Номын сан түүх, соёл, өв уламжлал, шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийн томоохон төв болж, дэлхийн шилдэг номын сангуудын жишгээр хөгжихийн ерөөл …

  • 27 May

    Үер усны аюулаас урьдчилан сэргийлж, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллахыг орон нутгийн удирдлагуудад даалгалаа

    Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө. Цаг уурын байгууллагын өгч буй мэдээллээр ирэх  6 дугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй …

  • 27 May

    С.Амарсайхан:Төрийн байгууллагууд урдах ажлаа эзэнгүйдүүлэхгүй байхыг сануулж байна

    УОК-оос үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Шуурхай штабыг байгуулж, байнгын ажиллагаанд шилжүүлсэнтэй холбогдуулан Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2024.05.27/ мэдээлэл хийлээ. Шадар сайд С.Амарсайхан “Шар ус, үерийн эрсдэлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн …

  • 25 May

    “Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтэд 20,451 хүн оролцож байна

    “Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд 34 орны 20,451 хүн оролцож, гараанаас гарлаа. Гүйлттэй холбоотойгоор өнөөдрийг “Автомашингүй өдөр” болгож, 06:00-18:00 цагийн хооронд зарим замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа юм. Марафоныг нээж Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Нийслэл Улаанбаатар хотын иргэдээс гадна хөдөө, орон нутаг, …

  • 24 May

    Сүрьеэг илрүүлэх “Хаалганаас хаалганд” үзлэгт ашиглах зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өглөө

    Сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоонд ашиглах хиймэл оюун ухааны технологид суурилсан зөөврийн дижитал рентген аппаратыг гардуулах ёслол өнөөдөр /2024-05-24/ ЭМЯ-нд боллоо. Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн санхүүжилтээр эрүүл мэндийн байгууллагуудад сүүлийн үеийн өндөр нягтаршилтай зөөврийн дижитал рентген аппаратыг ханган нийлүүлээд зогсохгүй эдгээр аппаратыг ажиллуулах боловсон хүчнийг сургах ажлыг амжилттай зохион байгуулж буйд  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат талархал илэрхийлэв. Тэрбээр …

  • 24 May

    НОБГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

    Нийслэл хотын иргэдийг гамшгийн аюулаас авран хамгаалах, аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр хэрэгжүүлэн ажиллаж байгаа нийслэлийн Онцгой байдлын газрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Нийслэлийн Онцгой байдлын газар нь 20 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нийт 48.803 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гамшгийн аюулаас …

  • 24 May

    Ихэнх нутгаар бороо орж, салхи, шуургатай байх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Ойрын өдрүүдэд буюу тавдугаар 25-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 26-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Энэ хугацаанд 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, …

  • 24 May

    Ховд аймгийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Ням гаригт зохион байгуулагдана

    Ховд аймгийн Дарви сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Дарви сумын харьяат, 1980 онд ЗХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдсон зуны олимпын XXII их наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Самбо бөхийн дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, Улсын начин Равдангийн Даваадалайн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан 5-р сарын 26-ны өдрийн НЯМ гаригт 13:00 …

  • 24 May

    У.Хүрэлсүх:Ээжүүдийн ач гавьяаг монгол төр алдаршуулан бахархдаг уламжлалтай

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.  Энэ жил улсын хэмжээнд 11,294 ээж Алдарт эхийн нэг, хоёрдугаар одон хүртэж байгаа бөгөөд өмнөх оноос 526-аар өссөн байна. Мөн одонгоо гардаж байгаа алдарт …

  • 24 May

    А.Дашням: Үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна

    Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд …

  • 24 May

    Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйчид цахим ур чадварын сургалтад хамрагдлаа

    Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 46 дугаар тэмдэглэлд бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тус тус үүрэг болгосон. “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цахим …

  • 24 May

    Тангараг өргөөд ард түмнийхээ төлөө ажиллаж, амьдардагтаа бахархаж явдаг

    “Хүн хаана байх нь чухал биш. Хийх ёстой зүйлээ хийж, хариуцах ёстой ажлаа хариуцаж, нүүр бардам, итгэл төгс амьдрах хэрэгтэй”. Ю.Цэрэндулам ийм зарчимтай. Дуудлага хүлээн авагч гэдэг гал түймэр, гамшиг осол аль хэдийн гарчихсан үед буюу “өнгөрсөн цаг”-т ажил үүргээ гүйцэтгэдэг. Харин урьдчилан сэргийлэх асуудал хариуцна гэдэг “ирээдүй цаг”. Тиймээс элдэв “гай зовлонг” тойрох боломж хүн бүрт байгааг, өөрөөр хэлбэл …

  • 24 May

    ГССҮТ-ийн гар сарвууны мэс заслын тасагт микроскоп хандивлалаа

    “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлалаа. Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийгдэж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болж байна. …

  • 23 May

    Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна

    Нийслэлийн замын хөгжлийн газраас Улаанбаатар хотод хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 17 байршилд засвар, шинэчлэлтийг ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 7 байршилд 8.1 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж дуусжээ. Тухайлбал, Баянзүрх дүүрэг Зүүн 4 замын уулзвараас Нарантуулын уулзвар хүртэл 1,1 км авто зам, Баянзүрх дүүрэг Ботаникийн эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 2,4 …