Tag Archives: нийгэм

July, 2024

  • 30 July

    Сүхбаатар дүүргийн иргэд аравдугаар сараас шинэ амбулаториор үйлчлүүлнэ

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр /2024.07.30/ Сүхбаатар дүүргийн 3-р хороонд баригдаж буй Эрүүл мэндийн төвийн харьяа Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй танилцлаа. Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн 4 жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Барилгын ажлыг …

  • 30 July

    Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрны оршин суугчдын байр түрээслэх хугацаа 9-р сарын 30-нд дуусна

    Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг тогтоохоор ажиллаж дүгнэлт гаргаж буй. …

  • 30 July

    “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмаар 256 бөх зодоглоно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж олон улсын …

  • 30 July

    Кино найруулагч Ц.Дэнсмаа “Golden Femi Film Festival”-аас “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагнал хүртлээ

    Бүгд Найрамдах Болгар Улсын Дэд Ерөнхийлөгч И.Йотовагийн ивээл дор зохион байгуулагдсан “GOLDEN FEMI FILM FESTIVAL” олон улсын кино наадамд Монголын кино найруулагч Цэвэлмаагийн Дэнсмаа “Диваажин театр” уран сайхны киногоороо оролцож “Эмэгтэй найруулагчийн онцгой амжилт” шагналын эзэн боллоо. Уг фестивал гурав дахь удаагаа “Эв нэгдэл” сэдэв дор зохион байгуулагдаж, 130 орны кино урлагийн уран бүтээлчид 5,000 гаруй бүтээлээ ирүүлснээс эмэгтэйчүүдийн эрх …

  • 30 July

    Хүүхдийн төлөө сангийн журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах үүрэг өглөө

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан ГБХНХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Л.Батсайхан, Хүн амын хөгжлийн газрын дарга М.Цогтбаатар бусад холбогдох мэргэжилтний хамтаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт ажиллалаа. Байгууллагын үйл ажиллагаа, хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны талаар болон гэр бүлд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилт, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын …

  • 30 July

    Олон улсын роботын тэмцээнд 10 сурагч эх орноо төлөөлөн оролцоно

    Олон улсын  роботын тэмцээн (IYRC) Солонгос улсын Тэжон хотод наймдугаар сарын 1-4-нд зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнийг 6-17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдгаараа онцлогтой. Тус тэмцээнд Монголыг төлөөлөн 10 хүүхэд оролцож, “Creative Design” төрөлд хоёр баг болох юм. Тодруулбал “Цөлжилтгүй Эко байгаль-Anti-Desertification project” OTDO (Ocean Trash Distinguish Organization) буюу Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ тус тус оролцоно. Харин ганцаарчилсан төрөлд Animal Kingdom …

  • 30 July

    Э.Амартүвшин: Пласидо Домингог эх орондоо авчрах мөрөөдөл биеллээ

    Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын ууган үйлдвэрлэгч АПУ компани 100 жилийн ойн хүрээнд дэлхийн сонгодог урлагийн оддын тоглолтыг 8-р сарын 03-ны өдөр 16:00 цагаас “Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр”-аас Д.Сүхбаатарын талбайд олон нийтэд зориулан шууд дамжуулан хүргэх гэж байна. АПУ компанийн 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан дэлхийн Алдарт гурван тенорийн нэг, дуурийн дуучин, удирдаач, тенор, баритон, 150 гаруй дүр …

  • 30 July

    “Агапе” христийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалж, шүдээ эмчлүүлсэн 52 иргэнээс шинжилгээ авчээ

    Солонгосын сайн дурын шүдний эмч нар Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд үнэ төлбөргүй эмчилгээ хийхдээ ариутгаагүй багажаар үзлэг хийсэн асуудлыг тус сумын шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудастаа нийтэлж, олон нийтэд мэдээлсэн. Мөн уг асуудлыг шалгуулахаар Эрүүл мэндийн яам, Нүүр Ам Судлалын Мэргэжлийн салбар зөвлөлд өргөдөл гаргасан билээ. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд “Агапе” христийн эмнэлэг БНСУ-ын …

  • 30 July

    Монгол сурагчид олон улсын химийн олимпиадаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ

    Саудын Арабын Хаант улсын Рияд хотод зохион байгуулагдсан олон улсын химийн 56 дугаар олимпиадаас Монгол Улсын багийн сурагчид нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа медальт байрт шалгарчээ. Мөнгөн медаль: Б.Номин-Ундрах /Орчлон сургууль, 11 дүгээр анги/ Хүрэл медаль: А.Амартүвшин /Орчлон сургууль, 11 дүгээр анги/ Б.Эрмүүнболд /Шинэ Монгол Харүмафүжи сургууль, 12 дугаар анги/ М.Одгэрэл /Бага Тэнгэр сургууль, 10 дугаар анги/ тус …

  • 29 July

    “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал хойшлогдлоо

    “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв. Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулав. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006440349 дугаартай хэргийг 2024 …

  • 29 July

    Ж.Сүхбаатар: Автобус хүлээж авах, сонгон шалгаруулах ажиллагаанд сайд нар оролцдоггүй

    “Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байв. Гэвч өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл  хойшлуулав. Энэ үеэр Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар хэрэгт буруутгагдан шалгагдаж буй үндэслэлийнхээ талаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр …

  • 29 July

    Дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам ирэх сарын 15-нд болно

    Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүлж, дархан аварга цол хүртсэн билээ. Тэгвэл Дархан аварга Н.Батсуурийн цолны хүндэтгэлийн наадам ирэх наймдугаар сарын 15-нд Увс аймгийн Улаангом суманд болохоор товлогджээ.  

  • 27 July

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо. Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов. Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь …

  • 27 July

    МУГТ Б.Сэр-Од Гиннесийн амжилт тогтоолоо

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын нээлтийн ёслолын завьт парадад Монгол Улсын Төрийн далбааг Гавьяат тамирчин, марафонч Б.Сэр-Од, боксын ОУХМ О.Есүгэн нар Сена мөрнөө намирууллаа. Монгол Улсын тугч Б.Сэр-Одын хувьд зургаа дахь олимпдоо оролцож байгаа бөгөөд ийнхүү Монголын төдийгүй Олимпын наадамд хөнгөн атлетикийн төрлөөр хамгийн олон удаа оролцож буй тамирчин болж, гиннесийн амжилтыг тогтоож байна. Мөн О.Есүгэний хувьд боксын спортын …

  • 26 July

    Хувийн компаниуд шинэ автобусыг төлбөртэй ашиглаж, төвлөрсөн мөнгийг парк шинэчлэлд зарцуулна

    Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор парк шинэчлэлийн хүрээнд 600 автобусыг шинээр худалдан авч, орон нутгийн өмчит болон хувийн хэвшлийн байгууллагуудад “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-г байгуулж, хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч хувийн хэвшлийн “Эс энд Эй транс” болон “Үнэгтийн уул” ХХК-тай “Нийтийн тээврийн хэрэгслийг …