Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо. Ганзоригийн Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан туршлагатай. Мөн 2023 онд “JET …
Tag Archives: нийгэм
August, 2024
-
1 August
Төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөлт ихэссэн бөгөөд диализын аппараттай болсноор иргэд бусад эмнэлгийг зорьж, ачаалал үүсгэхгүйгээр харьяаллынхаа …
-
1 August
С.Батбаяр: Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяр, НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Хадбаатар нараас тодрууллаа. ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяр:Өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар …
-
1 August
ЦЕГ: Гадаадын иргэдийг дээрэмдсэн хэргийг шалгаж байна
Монгол Улсад зорчиж байгаа гадаад улсын иргэд их хэмжээний бэлэн мөнгө хадгалж буй тухай мэдээллээ бусдад дамжуулсны улмаас дээрмийн гэмт хэргийн хохирогч болж байна. Тухайлбал, Хан-Уул дүүрэг “Кинг тауэр” хотхонд оршин суух БНХАУ-ын иргэн “Ж”, эхнэр “Л” нарыг энэ оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагийн үед гэрт нь баг өмссөн үл таних 2 эрэгтэй хүн орж, гар буу …
-
1 August
Жимс түүж яваад сураггүй алга болсон 5 иргэнийг эсэн мэнд оллоо
Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 40 минутад “Завхан аймгийн Тосонцэнгэл сумд байрлах Шивэрт гэх газарт жимс түүхээр явсан дөрвөн хүүхэд, нэг том хүн алга боллоо” гэх дуудлага ирсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Завхан аймгийн цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 6, Онгой байдлын газрын 10 алба хаагч, 2 тээврийн хэрэгсэлтэйгээр эрэн хайх …
-
1 August
Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авч эхэллээ
2023-2024 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 1410 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, 274 мянга гаруй хүүхэд цэцэрлэгт хүмүүжсэн. 2024-2025 оны хичээлийн энэ жилд урьдчилсан байдлаар нийслэлд цэцэрлэгийн насны 142150 хүүхэд байгаагаас 2 настай 30894 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан өнөөдрөөс эхлэн /2024.08.01/ хүлээн авч эхэллээ. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 01-ний өдрөөс 18-ний өдрүүдэд хүлээн авах …
-
1 August
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд жимс түүж яваад сураггүй алга болсон 4 хүүхэд, 1 том хүнийг эрэн хайж байна
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивтэртийн доод хашаа” гэдэг газар жимс түүж явсан есөн хүнээс тав нь сураггүй алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба долоодугаар сарын 31-ний 21:48 цагт хүлээн авсан байна. Сураггүй алга болсон хүмүүсийн дөрөв нь бага насны хүүхдүүд байгаа юм. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр …
July, 2024
-
31 July
Х.Нямбаатар:12 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажлын тендерийг наймдугаар сард зарлана
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепц болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Шар хад дэд төвүүдэд инженерийн шугам сүлжээ, ус, дулаан хангамж, дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Сэлбэ …
-
31 July
Туулын хурдны зам, Шинэ тойрог замын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг төсвийн тодотголд тусган ажиллахыг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа. Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах шинэ орчин нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд: 1. Богдхан уулын Хүрхрээгийн амаас Номтын ам хүртэлх чиглэлд төлөвлөгдөж байсан туннелийн байрлалыг …
-
31 July
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ТНБД-аар Л.Мөнхзулыг томиллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Мөнхзулыг томилов. Л.Мөнхзул нь хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, 2002-2019 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, газрын дарга, 2019-2023 онд Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЖАЙКА байгууллагад төслийн багийн ахлагч, зөвлөх, шинжээч, 2023 оноос Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар …
-
31 July
Дунд гол дагуу үерийн хамгаалалтын барилга байгууламжийг барьж дууслаа
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан:Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” …
-
31 July
ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Говьсүмбэр аймагт ажиллаж, авто осолд орсон иргэнд яаралтай тусламж үзүүллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч М.Пүрэвбаатар нарын алсын дуудлагын баг энэ сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймагт ажиллаж, авто ослын улмаас цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл болон олон хавирганы тогтворгүй хугаралтай, амьсгалын дутагдалд орсон өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүллээ. Тодруулбал, ГССҮТ-ийн Эмнэл зүй хариуцсан дэд …
-
31 July
Эмгэнэл: Монгол Улсын начин Өлзийсайханы Батзул (1994-2024 он)
Монгол Улсын начин Өлзийсайханы Батзул 2024 оны долоодугаар сарын 30-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын бөхийн ертөнцөд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Ө.Батзул нь 1994 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумд төрж бага наснаасаа үндэсний бөхөөр хичээллэхдээ үндэсний бөхөөр 2016 онд “Аймгийн харцага”, 2020 онд “Аймгийн арслан”, 2022 онд “Монгол Улсын начин” цол тус тус хүртсэн бөх байлаа. Тэрээр үндэсний бөхөөр …
-
31 July
Л.Энх-Амгалан:Тогтолцооны шинэчлэл хийхэд МҮЭХ-той хамтран ажиллана
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны төлөөллүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр Засгийн газрын мөрийн хөтөлбөр, МҮЭХ яамтай хамтран ажиллах хууль, дүрэм журам, цалин хөлс, нийгмийн баталгаа, ажлын байрны осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнд нийгмийн салбар бүрийн төлөөлөл намын …
-
30 July
Хөрсний бохирдлоос сэргийлж, борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна
Энэ жил бороо хур ихтэй байгаа учраас борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд хийж байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл