Tag Archives: нийгэм

March, 2024

  • 11 March

    Малчин О.Цолмонгийнх улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж малдаа өгч байна

    ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр Хэрлэн сумын 5 дугаар багийн малчин О.Цолмонгийн хотоор орж, өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо. О.Цолмон мэргэжлийнхээ дагуу сурч мэдсэн зүйлээ амьдрал дээр туршиж, улсаас олгосон улаан буудайг гэрийн нөхцөлд хөрсгүй тариалж ядарсан малдаа өгч байна. Хэдийгээр өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан ч цас зуд, малын хоргодол ихтэй хүнд …

  • 11 March

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан хүн дахин согтуу жолоо баривал эрүүгийн хариуцлага хүлээнэ

    Хан-Уул дүүргийн прокурорын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 50 гаруй иргэнд 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар сургалт хийсэн байна. Тодруулбал, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг …

  • 11 March

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 830 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 3 дугаар сарын 4-10-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 91 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 73 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 859 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа …

  • 11 March

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд …

  • 7 March

    Б.Тэгшжаргал: Амжилт бол гаргасан шийдвэр, амьдралаа бүтээж байгаа үнэ цэнийг харуулдаг гэж ойлгодог

    “Онцгой мэдээ” сонины “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт ОБЕГ-ын дэргэдэх 179 дүгээр ангийн ахлах нягтлан бодогч,  хошууч  Б.Тэгшжаргалыг урилаа. Тэрбээр 2012 оноос хойш Онцгой байдлын байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Анх ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, спортын хорооны нягтлан бодогчоор томилогдсоноос хойш Хангалт үйлчилгээний анги,  Давтан сургалт, сэргээн заслын төв,  Үндэсний аврах бригад,  Обьект-03 нөөцийн салбарт …

  • 7 March

    “Бүргэдийн баяр-2024” наадам “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

    “Бүргэдийн баяр” наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тодруулбал, хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар хамтран “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт …

  • 7 March

    Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

    Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх Б байрыг цэцэрлэгийн зориулалтаар засварлан, тохижуулж үйл ажиллагаагаа эхлүүллээ. 50 хүүхэд хүлээж авах хүчин чадал бүхий уг цэцэрлэгт яамны болон харьяа байгууллагын албан хаагчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох юм. Салбарын сайдын санаачилгаар хэрэгжүүлсэн уг ажлыг цаашид өргөжүүлэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж илүү олон хүүхэд хамрагдах боломжийг бүрдүүлнэ. Цаашид салбарын албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар …

  • 7 March

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 07-ноос 09-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2024 оны гуравдугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорнодын зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Дорнод-Монголын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, …

  • 6 March

    Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн багш, ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж боловсролын салбартай холбоотой багц шийдвэрийг гаргалаа. Дотоод, гадаадын суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа Дотоод гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журам, Багш болон багш мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгох, төрийн болон орон нутгийн багш ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс …

  • 6 March

    У.Хүрэлсүх: Эмэгтэй ахлагч нарын бодлого, зорилтыг дэмжин ажиллах болно

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт” Төрийн ордонд болж байна. Чуулганаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хөгжилд эмэгтэй ахлагч нарын манлайлал, оролцоо, ахлагч нарт тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замыг ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлох юм. Мөн “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нарын …

  • 6 March

    Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой тохиож байна

    Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-ны энэ өдөр “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг гаргаснаар Монгол Улсад сэтгүүл зүйн салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж …

  • 6 March

    Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл 2024 оныг ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭХ ЖИЛ болгон зарлалаа

    Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсэж хөгжсөний 111 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1913 оны гуравдугаар сарын 6-ны энэ өдөр “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг гаргаснаар Монгол Улсад сэтгүүл зүйн салбарын үндэс суурь тавигдсан гэж үздэг. Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүлзүй үүссэн өдөр болгох санал гаргаж, 2009 оноос хойш жил бүр тэмдэглэж …

  • 6 March

    Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулганд 500 гаруй алба хаагч оролцож байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Төрийн цэргийн болон хууль с ахиулах байгууллагын “Эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга” уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Энэ жилийг “Ахлагч нарын жил” болгон зарлаж, алба хаагчдын албаны эрхзүйн орчин, нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх зорилгын хүрээнд олон талт ажлыг төлөвлөн ажиллаж …

  • 5 March

    Ирэх дөрөвдүгээр сараас төрийн албан хаагчдын ЦАЛИН, ахмадын ТЭТГЭВЭР нэмэгдэнэ

    Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг  өнөөдөр /2024.03.05 /ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцууллаа. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл: – Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар – Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20 хувиар Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.  Орон нутгийн нэмэгдэл: – Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн …

  • 5 March

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлнэ

    “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна. 2023 онд хүнсний үйлдвэр, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, хөнгөн үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо, судалгаа шинжилгээний нийт 70 арга хэмжээнд 521 тэрбум төгрөг зарцуулахаас  223 орчим тэрбум төгрөгийн …