Tag Archives: нийгэм

February, 2023

  • 3 February

    Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно

    Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ.  Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд …

  • 3 February

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, …

  • 2 February

    Гал гарсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн угаартжээ

    Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч 50 настай, эмэгтэй “О” нь угаартаж нас баран, 19 настай, …

  • 2 February

    Таксины төлбөрөөс болж маргалдан, зэвсэг ашиглан биед нь халдсан хэргийг шалгаж байна

    Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 31-нээс 02 дугаар сарын 01-нд шилжих шөнө “Орхон аймгийн Баян-Өндөр суманд байрлах Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад 19 настай, эрэгтэй “А” гэгч нь энэ оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 23 цаг орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс …

  • 2 February

    Мөнгөн ус худалдан борлуулахаар завдсан хэргийг илрүүлжээ

    Энэ оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Химийн хорт аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг улсын хилээр нууцаар нэвтрүүлэн бусдад их хэмжээний мөнгөөр худалдан борлуулах гэж байсан Г, Б нарын үйлдлийг илрүүлэн 2 кг мөнгөн усыг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлд заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэмт хэрэг юм. Монгол Улсын Засгийн газрын …

  • 2 February

    С.Батболд: 2023 онд Чойбалсан-Хөөт-Бичигт, Арцсуурь-Шивээхүрэн-Сэхэ боомтуудыг холбох төмөр замын төсөл эхэлнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой салбарын өнгөрсөн оны төмөр замын бүтээн байгуулалт, цаашдын хөгжлийн зорилго, төлөвлөлтийн талаар ярилцлаа. –Өнгөрсөн онд шинээр гурван төмөр замыг ашиглалтад орууллаа. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр хэр хэмжээтэй явагдаж байна вэ? -Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1км төмөр замд өнгөрсөн оны 12 дугаар сард техникийн комисс ажиллаж, тодорхой үүрэг даалгавар өгсөн байгаа. Зүгшрүүлэх тээвэрлэлтээр …

  • 2 February

    Д.Мөнхтуяа:Миний охин Д.Солонгод амьдрал хайрлахыг ард түмнээсээ чин сэтгэлээсээ хүсэж байна

    Дэлгэрдалайгийн Солонго охин 2020 оны 11-р сарын 4-ний өдөр төрсөн бөгөөд төрөөд 1 сар гарантай байхдаа зүрхний ховдол хооронд хавсарсан 4 гажигтай гэж оношлогджээ. Үүнээс хойш олон эмнэлэгт очсон боловч Монголд эмчлэгдэх боломжгүй гэсэн хариу сонссон байна. Харин Солонгос улсын эмнэлгээс эмчлүүлж, эдгэрэх боломжтой гэсэн хариу өгсөн тул сайхан сэтгэлт ард түмнээсээ хандив гуйж байна. Эмчилгээний зардалд нийт 100 сая …

  • 2 February

    “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замаар 7.8 сая тонн ачаа тээвэрлэнэ

    Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү өнөөдөр /2023.02.02/   “Төмөр замын бүтээн байгуулалт, тээвэрлэлт, шинээр баригдах төмөр замууд” сэдвээр  сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр “ Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Боомтын сэргэлтийг чухалчилж үзэж байгаа. Энэ хүрээнд “Монголын төмөр зам”ТӨХК-ийн хувьд 2022 оны сүүлийн хагас жил, 2023 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй байна. Засгийн газраас  баруун болон зүүн …

  • 2 February

    Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын төсөлд санал авч байна

    Хууль зүй, дотоод хэргийн сайдан 2019 оны зургадугаар сарын 7-ны өдрийн тушаалаар баталсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ын төсөлд иргэн та саналаа өгөөрэй. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.12 нийслэлийн чиг үүрэгт “Нийслэлийн замын хөдөлгөөний зохицуулалт”Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын …

  • 2 February

    Г.Чулуунбаатар: “Шинэ” Үндсэн хууль батлах тухай санал олонхын дэмжлэг авалгүй хасагдсан

    “Зөвлөлдөж шийдье” сэдэвт зөвлөлдөх санал асуулгаар Үндсэн хуулийг шинээр батлах гэж байна гэсэн хардлага олон нийтийн дунд байна. Энэ талаар тус санал асуулгыг удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөлийн дарга, академич Г.Чулуунбаатараас тодрууллаа. -Нэр бүхий улс төрчид “шинэ” Үндсэн хуулийн төсөл боловсруулснаа олон нийтэд танилцуулсан. Уг төслийг батлахын тулд Зөвлөлдөх санал асуулга явуулж байна гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Үүнд та …

  • 2 February

    Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2023 оны хоёрдугаарр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20-25 хэм, …

  • 1 February

    Ш.Ариунболд: Зөвлөлдөх санал асуулгад нийгмийн бүх бүлгийн төлөөлөл оролцож байна

    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг болон шийдвэрлэх арга замыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлохоор зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан. Энэ хүрээнд Зөвлөлдөх санал асуулгын эхний шат 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал улс орон даяар явагдаж байна. Үндэсний статистикийн хороо Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу мэдээлэл цуглуулах, санал асуулгын үр …

  • 1 February

    Галт зэвсэг оролдож байгаад сум алдан нэгнийгээ гэмтээжээ

    Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн байна гэх дуудлага бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан хэрэгт шалгалтын ажиллагаа явуулж байна. Галт зэвсэг эзэмшиж байгаа иргэд та бүхэн …

  • 1 February

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам баталлаа

    Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журмаар технологи дамжуулах төв, хамтын оффисын гишүүн гарааны компани болон инновацын төсөл хэрэгжүүлэгч программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид татварын дэмжлэг үзүүлэх, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг зохицуулна.Энэ журам батлагдсанаар инновацын төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, эрдэм шинжилгээний …

  • 1 February

    Кибер аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд даргална

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргална. Зөвлөлийн бүрэлдэхүүнд кибер халдлага, зөрчилтэй тэмцэх чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл багтсан бөгөөд шаардлагатай тохиолдолд кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, хувийн хэвшлийн төлөөллийг татан оролцуулна.Мөн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын зөвлөлийн дүрэм, Кибер …