Цасан бүрхүүлийн мэдээгээр нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 20 см-ээс их, Увсын Давст, Завханы Баянтэс, Тэс, Улаанбаатарын Багануур, Төвийн Эрдэнэд 21-23 см. Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Баруунтуруун, Малчин, Хяргас, Түргэн, Зүүнговь, Ховдын Булган, Алтай, Үенч, Завханы Улиастай, Баянхайрхан, Отгон, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Нөмрөг, Өвөрхангайн Бат-Өлзий, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Орхоны …
Tag Archives: нийгэм
February, 2023
-
6 February
Ч.Тэргэл: Шагнал бол ирээдүйд тууштай ажиллах том түлхэц болдог
2022 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын нэг, албандаа 5 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Ч.Тэргэлийг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Үе тэнгийн залуусаа түүчээлэн өргөсөн тангарагтаа эзэн болж, авран хамгаалах үйлсээрээ манлайлсан түүний гавьяаг ярианы эхэнд товчхон сийрүүлье. Тэрбээр ажиллах хугацаандаа …
-
6 February
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. 2023 оны хоёрдугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун болон өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад …
-
3 February
“Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн ЕБС-иудтай санал солилцоно
Өнөөдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 23 сургуулийн удирдлагууд болон нийгмийн ажилтан, хоол зүйч, тогооч, сэтгэл зүйч, биеийн тамирын багш нарын нийт 130 гаруй төлөөллийг оролцуулж “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний танилцуулга уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордноо зохион байгууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл Монгол хүн” юм. Тус хөдөлгөөний чухал зорилтын нэг нь бүх …
-
3 February
Улсын хэмжээнд ХАСХОМ-ийн бүрдүүлэлтийн ажил 65.8 хувьтай байна
Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг бүртгэх ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 09.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,8 мянган албан тушаалтан буюу нийт мэдүүлэг гаргагчдын 65.8 хувь нь 2022 оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлээд байна. 2022 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргасан байдлаас үзэхэд Усны газар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Газар …
-
3 February
Б.Отгонтөгс: УИХ зөвлөлдөх санал асуулгын мөрөөр маш их бүтээмжтэй, нухацтай, үр дүнтэй ажиллах шаардлагатай
Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат амжилттай болж, өчигдөр (2023.02.02) дууслаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс мэдээлэл цуглуулалтын үйл явцад хяналт тавих ажлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа. -Сайн явж ирэв үү? Зөвлөлдөх санал асуулгын эхний …
-
3 February
З.Төмөртөмөө:Хотын стандартыг дагаж мөрдөх талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх шаардлагатай
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль, эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байхаар тусгасан. Энэ дагуу өнгөрсөн онд есөн бүлгийн 38 хотын стандартыг НИТХ-аар батлуулж, өнгөрсөн аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн юм. Харин хоёрдугаар ээлжийн долоон бүлгийн 20 стандартын …
-
3 February
Хөгжлийн банк 1 их наяд 91 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа
Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,091.0 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 736.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 174.0 тэрбум төгрөгийг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна. Нийт 16 төсөлд олгосон зээл хаагдсанаас 12 зээл нь бэлэн мөнгөөр, 3 зээл …
-
3 February
295 сая төгрөгөөр нэг буудал биш, эцсийн буудлыг тохижуулах цогц бүтээн байгуулалт хийгдэнэ гэв
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Баянзүрх дүүрэг нэг автобусны буудлыг 295 саяар тохижуулна” гэсэн мэдээлэл гарсан. Энэ ажил зөвхөн нэг автобусны буудлыг тохижуулах тухай биш юм. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны автобусны эцсийн буудлыг тохижуулах цогц ажил гэж БЗД-гээс мэдээллээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо нь дүүргийн алслагдмал хороодын нэг. Энэ утгаараа хорооны иргэд автобус их хүлээдэг, хүйтэнд даардаг, түгжрэл их …
-
3 February
Хог тээвэрлэлтийг уртасгасан цагаар зохион байгуулна
Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлагууд мэдээлэл өглөө. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, …
-
3 February
ДЭМБ-ын төлөөлөгчид:Тамхины хяналтыг сайжруулах, хэрэглээг хязгаарлах хамгийн сайн арга бол татварыг нэмэх
Монгол Улсын Засгийн газраас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Хуулийн төсөлд техникийн туслалцаа үзүүлэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас төлөөлөгчид ирэн ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд өчигдөр (2023.02.02) Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг, Ж.Чинбүрэн нартай уулзаж, өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа …
-
3 February
Б.Амартүвшин:Ерөнхий боловсролын сургуульд роботын сургалтыг нэвтрүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангана
Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдаж, Нийслэлийн Боловсролын газрын 2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээ, төлөвлөгөөтэй танилцлаа. Нийслэлийн Боловсролын газар нь цар тахлаас үүдэлтэй хичээлийн хоцрогдлыг нөхөх ажлын хүрээнд танхим болон цахимаар хосолсон нэмэлт сургалт явуулах, хөтөлбөрийн агуулгыг ахиулах ажлыг төлөвлөжээ. Мөн энэ онд багтаан цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, нийслэлийн зарим хороонд бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгыг ашиглалтад оруулах, шаардлагатай тоног …
-
3 February
Нийтийн тээврийн Ч:63 чиглэлд өөрчлөлт орно
Нийтийн тээврийн үйлчилгээний Ч:63 буюу “Хан хиллс хотхон-Ривер гарден-Баян монгол хороолол-МУБИС-Ард кино театр” чиглэлийг иргэдийн санал хүсэлт, зорчигчдын ачааллын судалгаанд үндэслэн богино эргэлтээр иргэддээ үйлчлэхээр боллоо. Тухайн чиглэл нь хоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн Ч:63А “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баян монгол хороолол-Төв номын сан” маршрутаар иргэдэд үйлчилнэ. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд …
-
3 February
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, …
-
2 February
Гал гарсны улмаас нэг иргэн амь насаа алдаж, нэг иргэн угаартжээ
Цагдаагийн байгууллагад энэ оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 49 минутад “Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нийтийн байранд гал гарч байна” гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Дуудлага, мэдээллийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжны нийтийн байрны галлагааны өрөөнд гал гарч 50 настай, эмэгтэй “О” нь угаартаж нас баран, 19 настай, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл