Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 124.947 иргэн хамрагдаж, дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна. Мөн “Маскаа зүүе” аяны хүрээнд нийтийн тээврээр зорчиж буй иргэд, олон нийтэд дархлаажуулалтын талаар постер мэдээлэл хүргэх ажлыг холбогдох байгууллага, дүүргүүдэд нь үүрэг болгосон. Өнөөдөр нийт есөн эмнэлэгт үндсэн тусламж, үйлчилгээний 2614 ор …
Tag Archives: нийгэм
October, 2025
-
22 October
Х.Нямбаатар: Борлуулалтын цэгүүдийн түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
Нийслэлд түлш борлуулах цэгүүдэд түлшний нөөц хангалтгүй байгаа талаар иргэдийн санал гомдолд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах хариултыг өглөө. Хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. …
-
21 October
Л.Мөнхтүшиг: Цөлжилттэй тэмцэх 17-р их хурлын бэлтгэл ажлыг НҮБ-ийн дэмжлэг, оролцоотойгоор хангаж байна
Нэгдсэн Үндэстний байгууллага байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил ба ирээдүй” сэдвээр төрийн байгууллага, хөгжлийн түнш, НҮБ-ын төрөлжсөн байгууллага, залуучуудын, эрдэм шинжилгээний, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг боллоо. Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурийн зохицуулагчийн газар хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгээр өнгөрсөн 80 жилийн хугацаанд дэлхий нийтийн энх …
-
21 October
Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний багт ажилласан ажилтнуудад талархал гардууллаа
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул, Мөрөн суманд бүртгэгдсэн тарваган тахлын голомтын хариу арга хэмжээнд ажиллаж, голомтыг цомхтотгон дарсан аймгийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Цагаан-Уул сумын Эрүүл мэндийн төвийн төлөөлөл, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн мэргэжлийн багийн бүрэлдэхүүнийг Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзан, талархал илэрхийллээ. Тус талархлыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, …
-
21 October
Дулааны тавдугаар цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана
Нийслэлийн эрчим хүчний хангамж 2030 онд 3328 МВт хүрч, 55 хувийн чадлын дутагдалд орох эрсдэлтэй байна. Эрчим хүчний хангамжийг шийдвэрлээгүй хот, бүс нутгийн дэд бүтцийн хөгжил, хөрөнгө оруулалтын орчин, иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий. Эрчим хүчний хангамжийг бэхжүүлэх нь дэд бүтцийн хөгжлийн суурь шаардлага болоод байгаа юм. Иймд Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах …
-
21 October
ОХУ-ын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо
МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олгох журам, Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын түүх, соёлыг судлах, монгол судлалыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж Оросын Холбооны Улсын монголч эрдэмтэн Анна Дамдиновна Цендинад МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цол олголоо. Уг ёслолд ахмад эрдэмтэд, доктор, профессор багш, судлаачид, түүний шавь нар оролцсон юм. Монголч эрдэмтэн Анна …
-
21 October
“Алтан цом”-ын барилдаан Бямба гарагт эхэлнэ
Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом 2025” барилдаанд Үндэсний шилдэг 8 компанийн баг өрсөлдөнө. Баг тус бүр 8 гишүүнтэй байх бөгөөд 3 гишүүнийг сонгож, үлдсэн 5 бөхөө өчигдөр /2025.10.20/ тодрууллаа. Монголын Үндэсний бөхийн холбооны 2024 есдүгээр сарын нээлтийн барилдаанаас 2025 оны нээлтийн барилдааныг хүртэлх чансаагаар тэргүүлсэн 80 бөхөөс оролцогч үндэсний компаниуд санал өгч, хамгийн олон санал авсан 40 бөх сугалаанд …
-
20 October
Өнөөдрөөс скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг өнөөдрөөс эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Нийслэлийн …
-
20 October
Эрүүл мэндийн сэтгүүл зүйн багш бэлтгэгдэж эхэллээ
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд 2023-2024 онуудад эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэн “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөрийг Монгол Улсад шинээр боловсруулан их, дээд сургуулиудад нэвтрүүлсэн. Энэ ажлын хүрээнд МУИС, МУБИС, ХУИС, СУИС, ОТИС, Глобал удирдагч их сургууль, Зохиомж их сургууль, Хэвлэлийн хүрээлэн зэрэг 7 их, дээд сургууль, коллежид хөтөлбөр нэвтэрсэн …
-
17 October
Ирэх даваа гарагаас скүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг даргын 2025 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/1453 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт скүтер, мопед, цахилгаан дугуйг ирэх даваа гарагаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Тодруулбал, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх тээврийн хэрэгслийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм. …
-
17 October
Нийслэлийн 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ
Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2025 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ. Цэрэг татлага энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Хан-Уул дүүрэгт эхний өдрийн ирц 20 хувьтай байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, Хурандаа Д.Баасанхүү “2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 17-19-ний өдрүүдэд …
-
17 October
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зарласан бүтээлийн уралдааны шилдгүүд шалгарлаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарласан. Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн гурван төрлөөр бүтээл хүлээн авсан юм. Уралдааны шилдэг оролцогчид шалгарч, өнөөдөр НЗДТГ-ын дарга Д.Амгалан шагнал гардууллаа. Шилдэг бүтээлийн уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, …
-
17 October
Монгол багш Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагналын эзэн боллоо
Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакригийн 60 насны ойг тохиолдуулан 2015 оноос хойш хоёр жил тутамд Зүүн Өмнөд Азийн болон Тимор-Лестийн шилдэг багш нарт олгодог “Эрхэмсэг гүнж Маха Чакригийн нэрэмжит шагнал”-ын хүрээг энэ жилээс өргөжүүлж, Бангладеш, Бутан, Монгол Улсыг хамруулж нийт 14 улсын багш нарт олгохоор шийдвэрлэсэн юм. Ийнхүү 2025 онд нэр хүндтэй шагналыг Монгол Улсаас “Энэрэл” мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын …
-
17 October
Д.Сувд:Угаар мэдрэгч нь гэрийн агаарыг хянаж, түвшин ихсэхэд дуут дохио өгдөг
Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь 122 мянган айлд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид 24 цагаар хяналт тавин ажилладаг. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. “Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв” ОНӨААТҮГ-ын дарга Б.Баттулга “ТҮХТ нь нийслэлийн хэмжээнд долоон дүүрэгт нийт 176 мянган өрхөд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах мэдээлэл өгч ажилладаг. Мөн өрхүүдийн яндан, зуухны битүүмжийг шалгаж, …
-
17 October
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих ДЦС-5 төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аар батлууллаа
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрхийг НИТХ-аас нийслэлийн Засаг даргад олгох тухай тогтоолыг баталлаа. Энэхүү төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих мега төсөл болж, түүхэн бүтээн байгуулалтын шанг татаж байна. Дулааны тавдугаар цахилгаан станц төсөл нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, эрчим хүчний найдвартай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл