Tag Archives: нийгэм

October, 2025

  • 7 October

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг биржээр арилжааллаа

    “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай …

  • 6 October

    Шинжлэх Ухааны академи Их чуулганаараа Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн дэмжлээ

    Энэ сарын 03-ны өдөр Шинжлэх Ухааны Академи Их чуулганаараа “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж, саналаа нэгтгэлээ. Таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг тус академийн их, бага чуулганаар дараалан хэлэлцүүлж эрдэмтдийн саналыг тусгаж байгаа нь анхны тохиолдол болохыг талууд онцолж үнэлэв. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн …

  • 6 October

    Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 3621 ам.метр газарт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин техникийг нүүлгэн шилжүүлнэ

    Нийслэлийн Баянгол дүүрэгт Гурвалжингийн гүүр орчимд том оврын машин техник болон нийтийн эзэмшлийн зам, талбай дээр элс, цемент, хайрга зарж байгаа асуудлыг цэгцэлж, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүргийн 20, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гурвалжингийн гүүр орчимд байсан том оврын машин, техник байршуулах гурван байршлыг танилцуулж, улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны …

  • 6 October

    Аравдугаар сард ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна. Иймд малчид, ард иргэд та бүхэн …

  • 6 October

    Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэл

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, парламентын засаглал руу халдаж, хууль тогтоомжийг зөрчин, эдийн засгийг доройтуулж, тодорхой тооны компаниудын эрх ашигт үйлчилж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэж байгаа учраас түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзэн УИХ-ын гишүүн П.Сайнзориг огцруулах санал гаргаж буйгаа мэдэгдлээ. П.Сайнзориг гишүүний гаргасан засаг огцруулах бичигт одоогоор УИХ-ын 40 гаруй гишүүн нэгдэж, …

  • 6 October

    УЕПГ: “НҮҮРСНИЙ” гэх нэршилтэй хэрэгт одоогоор 88 хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд байна

    Прокурорын байгууллагаас нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хэргүүдийг мөрдөн шалгах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж, дээрх хэргийн явц, үр дүнгийн талаар өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийт 14 удаа олон нийтэд мэдээлэл хүргэж байсан. Уг ажлын хэсгээс 124 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 156 хүн, 3 хуулийн этгээдийг яллагдагчаар татсанаас 108 хүн, 3 хуулийн этгээдийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа …

  • 3 October

    “Бортээг“-ийн нүүрсний уурхай төрийн эзэмшилд хэвээр байгаа, нүүрс нь олборлогдож зөөгдөөгүй гэдгийг мэдэгдэв

    “Бортээг”-ийн нүүрсний уурхайтай УИХ-ын дарга Д.Амарбаясгалан холбоотой, тус уурхайн лицензийг гадаад компанид зарчихсан, нүүрсийг нь хятад руу зөөчихсөн гэх мэдээлэл нь худал болох тухай, Бортээгийн уурхайн төрийн эзэмшилд хэвээр хадгалагдаж байгаа, шанага нүүрс хилээр гараагүй, монгол түмний баялаг хэвээр байгаа гэдгийг “Эрдэнэс Таван толгой” ХК-аас гаргасан доорх мэдэгдэл, Шилэн Цогоогийн харуулж буй лайваас та харж болно.

  • 3 October

    “Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн”-г ирэх сард ашиглалтад оруулна

    СХД-ийн 24 дүгээр хороо, Баянхошуу хайрхны баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр “Дүүрэн Трейд” ХХК ажиллаж байна. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн бөгөөд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, “Open mic” зохион байгуулах …

  • 2 October

    “Сувд” хүмүүнлэгийн сангаас 2025 оны “Сувдан Ижий” нарыг тодруулав

    Олон Улсын ахмадын баярын өдрийг  тохиолдуулан “Сувд” хүмүүнлэгийн сангаас  жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “108 Сувдан ижий” арга хэмжээний хүрээнд  Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүд, баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй ээжүүдийг алдаршуулан өргөмжлөх “Сувдан ижий-2025” хүндэтгэлийн үйл ажиллагааг  аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Энэ жилийн шалгаруулалтад  38 ээжийн тодорхойлолт, материал ирснээс  С.Зандармаа, И.Лхагва, Н.Саруул, Д.Хорлоо, …

  • 2 October

    Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй

    Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Уг төслийн гүйцэтгэгчээр “Билгүүн Монгол Констракшн” ХХК ажиллаж байна. УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц ханын ажлаас гадна чулуун …

  • 2 October

    Монгол Улсын таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг эрдэмтэд хэлэлцэж байна

    Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төслийг ЭЗХЯ боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж эхэллээ. Хэлэлцүүлгийн эхний хэсэг ШУА-ийн тэргүүлэгчдийн байранд боллоо. Эрдэмтэд хөгжлийн үндсэн чиглэлийн төслийг ШУА-ийн Бага чуулганаар хэлэлцэж, салбар салбарын эрдэмтдийн саналыг ШУА-ийн Их чуулганаар эцэслэн нэгтгээд ЭЗХЯ-нд хүргүүлэх юм байна. Өчигдөр хэлэлцүүлэг эдийн засаг, дэд бүтэц, байгаль орчин, бүсийн хөгжил, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр өрнөлөө. …

  • 1 October

    Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ

    СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв. Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьж гүйцэтгэснээс хойш маш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар удаа …

  • 1 October

    Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

    Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ. Төр улсынхаа хөгжил дэвшлийн төлөө эгэлгүй сайхан залуу насаа зориулахын зэрэгцээ өтөл буурал насандаа ч өөрийн үрс, ач зээдээ өмөг түшиг, дэм тусаа хайрласаар байдаг Монголын эрхэм сайхан ахмад үеийнхэн Та бүхэндээ Ахмадын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Эх орны өнөөгийн амар амгалан амьдралыг бүтээж өвлүүлсэн ахмадуудынхаа түүхэн замнал, гавьяат үйл …

September, 2025

  • 30 September

    Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ

    СХД-ийн 34 дүгээр хороонд дүүргийн хөрөнгө оруулалтаар Алтан овооны замын уулзвараас Найрамдлын гудамж, зам хүртэлх 3.7 км шинэ барьж эхэллээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Нийслэлийн баруун бүсийн зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Эхний нэг км  замыг арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулна. Тус зам нь •    8 метр өргөн •    3.7 км урттай •    1.7 км явган …

  • 30 September

    “Моностойн-Эх” гэдэг газар гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын II багийн “Моностойн-Эх” гэдэг газар энэ сарын 28-нд гарсан ойн түймрийг 29-ний өдрийн 17:00 цагт цурамд оруулж, өнөөдөр /2025.09.30/ 12:12 цагт бүрэн унтраалаа. Түймрийг унтраах ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22, 55 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Хонгор сумын Мэргэжлийн ангийнхан, “Хандгайн нуур” ХХК-ийн ажилтнууд болон орон …