Tag Archives: нийгэм

November, 2024

  • 29 November

    “Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

    Европын Холбооны санхүүжилтээр Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж буй “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслийн хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Удирдлагын академитай хамтран “Хөдөлмөрийн хяналтын орчин үеийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх нь” модуль сургалтыг энэ сарын 27-29-ний өдрүүдэд  амжилттай зохион байгууллаа. Сургалтын ач холбогдлын талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын …

  • 28 November

    У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдэвт форум Төрийн ордонд эхэллээ. Форумаар хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх зэргийг хэлэлцэнэ. Ногоон санхүүжилт нь байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгалийн …

  • 28 November

    Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ

    УБЗАА-наас 2022-2024 онд 150 мянга орчим ам метр явган замыг шинэчлэн засварлаж, өргөтгөсөн. Тухайлбал, энэ онд УБЗАА-наас 28,300 ам метр, НЗХГ-аас 10 мянган ам метр явган зам шинэчилж, замын нөхөн сэргээлттэй холбоотойгоор 13 мянган ам метр буюу нийт 51 мянга гаруй ам метр явган зам засварласан байна. Энэ талаар холбогдох албаны мэргэжилтнүүдээс тодрууллаа. УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга …

  • 27 November

    Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломж бүрдүүлнэ

    Жуулчдын урсгалыг нэмэгдүүлж, дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах зорилтын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргалаа. -Нислэгийн тийзийн үнийг зуны улирлынхтай харьцуулан 40 хүртэл хувь хөнгөлөх асуудлыг судалж шийдвэрлэх, дотоодын нислэгийн тоо, давтамжийг жуулчдын амралтын өдрүүдийн аялалтай уялдуулж нэмэх, хуваарийг баталгаажуулах, -Ховд, Мөрөн, Чойбалсан, Даланзадгад, Дэглий цагаан, Чингис зэрэг нисэх буудлыг 3C, 4C, 4D ангиллаар ажиллуулж, Алтай …

  • 27 November

    Отроор өвөлжиж, хаваржих малчдад эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд хөдөө аж ахуйн салбарын 2024-2025 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангасан болон ургац хураалтын дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан, -Аймаг, сумын  нөөцөд бэлтгэх өвс, тэжээлийн бүрдүүлэлтийг цаг алдалгүй шуурхай зохион байгуулах, -Өвөлжилт хүндэрч зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлийг үнэлэх …

  • 26 November

    Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

    Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг …

  • 25 November

    У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг

    Монгол Улсад ой, модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын хурал “Корпорейт конвейншн” центр-т болж байна. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн  нөлөөллийг бууруулж, өнөө ба ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан амьдрал, эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийн төлөө олон тэрбум мод тарьж, ургуулах хөдөлгөөнд манлайлан оролцож байгаа ойчдод талархал илэрхийллээ. Ойчдын өнөөдрийг хүртэл хийж ирсэн үйлс, …

  • 22 November

    “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны нээлтийн арга хэмжээ боллоо

    Өнөөдөр (2024.11.22) ХЗДХЯ-нд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ны нээлтийн арга хэмжээ боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байна. Тус арга хэмжээнд УИХ, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, төр болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, Нэгдсэн үндэстний байгууллага болон түүний төрөлжсөн байгууллагууд, Элчин сайдын яамд, олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Үйл …

  • 22 November

    Монгол Улсад чанартай эмийг хямд үнээр хангах тогтолцооны эхлэл тавигдлаа

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн долоодугаар сараас Монгол Улсад хэрэглэгдэж байгаа хүний эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, чанартай, үр нөлөөтэй эмийг боломжийн үнээр нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн. Уг ажлын үр дүнд өнөөдөр Монгол Улсын иргэд чанартай эмийг хямд үнээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдлаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ …

  • 22 November

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIII ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч баяр хүргэж хэлсэн үгэндээ, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд …

  • 21 November

    “United Airlines” компани Монгол Улс руу долоо хоногт гурван удаа нислэг үйлдэнэ

    ССАЖЗ-ын сайд Ч.Номин “United Airlines” компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диаз тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. АНУ-ын тэргүүлэх агаарын тээвэрлэгч “United Airlines” компани 2025 оны тавдугаар сарын 1-нээс Улаанбаатар-Нарита чиглэлд нислэг үйлдэж эхлэх төлөвлөгөөгөө зарласан. Энэхүү шийдвэртэй холбогдуулан өнөөдөр “United Airlines” компанийн Ази тивийн бүс хариуцсан захирал Уалтер Диазтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Тухайлбал “United Airlines” авиа компани Улаанбаатар-Нарита …

  • 20 November

    Дархлаажуулалтад хамрагдсанаар папиллома вирусийн халдвараас сэргийлэх боломжтой

    Эрүүл мэндийн яамнаас хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалттай холбогдуулан цаг үеийн мэдээлэл өглөө. Хурлын үеэр ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй болсноо зарлаж байхад манай улс уг хавдраар Азидаа тэргүүлж байгааг онцлоод “Хүний папиллома вирусийн эсрэг вакцин умайн хүзүүний хорт хавдраас гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар зэргээс хамгаалдаг. Монгол Улсад 4212 хүн умайн хүзүүн …

  • 20 November

    Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

    Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Мөнх ариун булаг” ХХК нь тухайн орчимд байрлах орон сууцуудын орц гарцыг хааж, 24 дүгээр цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдлыг алдагдуулсан. Мөн дулааны шугамыг эвдэж барилгын ажил явуулж буй зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас тухайн байршилд дахин шалгалт хийж байна. Нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Улаанбаатар хотын дүүргүүдэд зөвшөөрөлгүй авто зам, явган хүний замыг …

  • 20 November

    Дулааны V цахилгаан станцын тендерийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан зарлана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “20 минутын хот” концевцын хүрээнд ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын ажлуудынхаа талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Тодруулбал, 2024-2028 онд нийслэлд нийтийн тээвэрт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн гэр хорооллыг олон улсын жишигт нийцсэн байдлаар төлөвлөх ажлууд хийх …

  • 19 November

    “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь-II” Монгол-Солонгосын хамтарсан хурал эхэллээ

     “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь” Монгол-Солонгосын хамтарсан хурлыг Гүүд Нейборс ОУ-ын байгууллагатай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Монгол болон Солонгос Улс харилцан туршлага судлах замаар хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү хурал хоёр өдөр үргэлжилж, хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, туршлагыг бодлогын хүрээнд болон хэрэгжүүлэх түвшинд хэлэлцэх юм. Монгол Улс …