Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 87 байршилд 162.3 км авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс 35 байршилд авто зам шинэчиллээ. Тэгвэл замын ажлын дараагийн байршлуудын талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Замын засвар, шинэчлэл хийж буй 36 дахь байршил нь Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс “И-март” дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг …
Tag Archives: нийгэм
September, 2024
-
23 September
Ц.Баттулгын Гавьяат тамирчин цолны мялаалга наадам Булган аймагт болно
Франц улсын нийслэл Парис хотноо зохион байгуулагдсан “Парис-2024” паралимпын 17 дугаар наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Баттулга өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн билээ. Улмаар Ц.Баттулгын амжилтыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн. Тэгвэл Ц.Баттулгын Гавьяат тамирчин цолны мялаалга наадам ирэх аравдугаар сарын 5-ны өдөр Булган аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд …
-
23 September
Онцгой байдлын алба хаагчид таван иргэний амь насыг авран хамгааллаа
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 6 дүүрэг, 16 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, таван иргэний амь насыг авран хамгааллаа. Нийт дуудлагын 65 нь гал түймэр, 11 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, хоёр нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
-
20 September
Т.Мөнхсайхан: Яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхэд удирдлага, зохион байгуулалт чухал
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ЦЕГ-ын дэд дарга О.Ганбат, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга П.Энхбаяр нарын албаны хүмүүсийг хүлээн авч, “Яаралтай тусламжийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийн талаар санал солилцлоо. Уг тогтоолын хүрээнд яаралтай тусламжийн тусгай дугааруудыг нэг дугаарт шилжүүлэхээр ажиллаж байгаа юм. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн технологийн тасгийн дарга Г.Баярдаваагийн өгсөн мэдээллээр, яаралтай …
-
20 September
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В+” болгон ахиулав
Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Тус байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг 2015 онд “В+” үнэлгээнээс “В” үнэлгээтэй болгож бууруулсан ба үүнээс хойш анх удаа үнэлгээг “В+” болгон нэмэгдүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна. Үүнд: Уул уурхайн …
-
20 September
Д.Мөнхбаатар:Багш нарын цалинг 1,000 ам.долларт хүргэхийг шаардаж байна
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Боловсролын сайд П.Наранбаярт хариуцлага тооцох, багш, ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар шаардлага хүргүүлэх болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн дарга Д.Мөнхбаатар “Боловсролын сайд П.Наранбаяр багш нар 1,000 ам.долларын цалин авч байгаа мэт худлаа ярьсан. Багш нарын үндсэн цалин 1.4 сая, үйлчилгээний ажилчдын цалин 900 мянга төгрөг байна. …
-
20 September
Зээлжих зэрэглэл өссөнөөр 14 мега төсөл хэрэгжих боломжтой
Монголын зээлжих зэрэглэлийн үнэлгээ 10 жилийн дараа B+ тогтвортой зэрэглэлд шилжсэн нь эдийн засагт олон эерэг нөлөө гарахын илрэл гэдгийг эдийн засагч, судлаачид хэлж байгаа юм. Энэ талаар эдийн засагч Ч.Сосорбарамаас тодрууллаа. -“Fitch Ratings” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B”-ээс “B+” болгон дээшлүүллээ. Энэ нь эдийн засагт ямар боломжуудыг бий болгож байна вэ? -Зээлжих зэрэглэл өссөнөөр Монгол Улс гадаадаас …
-
20 September
Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг их, дээд сургуулиудад нэвтрүүллээ
Манай улсад сэтгүүл зүйн хөтөлбөртэй нийт 14 их, дээд сургууль байдгаас 11 нь жилд дунджаар 700 гаруй сэтгүүлчийг бэлтгэн төгсгөж байна. Олон улсын төрөлжсөн сэтгүүл зүйн том салбар болох Эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг эх орондоо боловсруулан, нэвтрүүлэхээр сүүлийн 2 жил ажиллаж буй. Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын …
-
20 September
1-р ангийн сурагчдыг зүрх, нүд, шүдний үзлэгт хамруулна
Эрүүл мэндийн яамнаас сурагчдын эрүүл мэнд, боловсролыг нь дэмжих, олон нийтийн оролцоог хангах зорилгоор Боловсролын яамтай хамтран “Эрүүл аюулгүй сургууль” арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Энэ хүрээнд Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар уг арга хэмжээ, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах хамтарсан ажлын хэсгийн тушаалд гарын үсэг зурж, ирэх 10 дугаар сараас ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчид хамрагдах …
-
20 September
Л.Оюун-Эрдэнэ: Х.Нямбаатар барьж авсан ажлынхаа ард гардаг “шазруун“ зантай учраас би хамтарч ажилладаг
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцсан. Энэ үеэр Хотын дарга Х.Нямбаатарын талаар “Улаанбаатар хотыг өмнө нь Засгийн газар гаднаас нь өөрчлөх ямар ч боломжгүй байсан. Ерөнхий сайд, Хотын дарга хоёр бие биенээ дэмжиж, ойлголцдоггүй байсан. Тийм учраас Засгийн газар нийслэлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэггүй, авторлагдсан бусад ажил руу …
-
20 September
З.Цогтгэрэл: Багшийн цалинг 3.5-5 сая төгрөгт хүргэвэл багш нар тогтвор суурьшилтай ажиллана
Багшлах эрхийн гэрчилгээ олгох журам, багшийн хомсдол, гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн асуудлаар Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэлээс тодрууллаа.
-
19 September
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэхэд бэлэн боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сэлбэ дэд төв”-ийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн бэлтгэл ажилтай танилцлаа. Нийтдээ 158 га газрыг хамрах бөгөөд 12 мянган айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг нийгэм, соёлын барилга байгууламж цогцоор баригдана. Нийт 2206 айлын газрыг чөлөөлөхөөс одоогоор 1500 айлынхыг чөлөөлөөд байна. “Сэлбэ дэд төв” орчмыг орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын …
-
19 September
“Ногоон технологи-2024” өдөрлөг Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд жил болгон “Ногоон технологи” өдөрлөг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран байгаль орчныг хамгаалах, орчны бохирдол, доройтлыг бууруулахад техник, технологийн ололт, инновацын шийдлийг ашиглах ногоон технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Ногоон технологи-2024” үзэсгэлэнг 9-р сарын 18, 19-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион …
-
18 September
Сонгуулийн тоног төхөөрөмж, техникийн туршилтын үйл ажиллагааг зохион байгууллаа
Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 200 дугаар тогтоолоор Сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах программ хангамж, техник хэрэгслийн үйл ажиллагааг шалган туршиж баталгаажуулах, гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулж, тайланг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээлэл технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэхүү албан …
-
18 September
Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 28 байр урагшиллаа
Цахим засаглалын хөгжлийн индекс нь (EGDI) НҮБ-ын гишүүн орнуудын цахим засаглалын хөгжлийн төлөв байдлыг харуулдаг бөгөөд тухайн улс орны цахим хөгжлийн хэв маягийн үнэлгээ, дэд бүтэц, боловсролын түвшин зэрэг шинж чанаруудыг тусгаж, иргэдийн хүртээмж, оролцоог дэмжихийн тулд мэдээллийн технологийг хэрхэн ашиглаж байгааг тусгадаг. НҮБ-аас хоёр жил тутамд “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ийг шинэчлэн гаргадаг. Монгол Улсын хувьд өмнө нь НҮБ-ын гишүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл