Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн “Хүрээ” амаржих газрын өргөтгөлийн есөн давхар, 180 ортой, нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ барилга болон Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Нөхөн үржихүйн болон хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн үйл ажиллагаатай танилцлаа. Анх 2021 онд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дээрх эмнэлгүүдэд ажиллахдаа өргөтгөлийн барилгуудын санхүүжилт, тоног төхөөрөмж, засвар шинэчлэлд шаардлагатай санхүүжилтийг улсын төсөвт тусгуулж, улмаар …
Tag Archives: нийгэм
October, 2024
-
7 October
“Хүрээ” амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа
Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны …
-
7 October
Онцгой байдлын алба хаагчид 10 иргэний амийг аварч, 74 гал түймрийг унтраажээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.09.30-10.06/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 7 суманд аюулт үзэгдэл, ослын 92 удаагийн дуудлага бүртгэгдлээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 10 иргэний амь насыг авран хамгаалсан. Нийт дуудлагын 74 нь гал түймэр, 17 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.
-
4 October
ДХИС-ийн захирал П. Батбаатарт Бригадын генерал цол хүртээв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод хэргийн их сургуулийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ. Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард …
-
4 October
Хэнтий аймгийн Дадал сумын ЕБС-д англи, орос хэлний багш шаардлагатай байна
Хэнтий аймгийн Дадал сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1924 онд Онон хошууны бага сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан аймгийн анхны сургуулиудын нэг юм. Тус сургууль энэ жил 60 багш ажилтан, 715 сурагчтай хичээллэж байна. Шинээр мэргэжлийн гурван багш төгсөж ирээд ажилдаа ороод байна. Биднийг тус суманд 9 дүгээр сард ажиллахад сургуулийн байрнуудын их засвар дуусаж сурагчдаа хүлээн авч байлаа. Хэнтий аймгийн …
-
2 October
Сансрын орон зайд “нүүх” Монгол мөрөөдөл биеллээ олох нь!
Үндэсний хиймэл дагуултай болох эсэх тухай асуудал Монгол Улс тийм ч шинэ юм биш. Санал, судалгааны ажил нь аль 2011 оноос эхэлсэн түүхтэй. Одоогоос 13 жилийн өмнө. Энэ хооронд яг таван Засгийн газар, УИХ, гурав дахь Төрийн тэргүүнийхээ нүүрийг үзжээ. Хиймэл дагуул хөөргөж сансрын орон зайг ашиглах замаар үндэстнээрээ дэлхий нийттэй шууд холбогдох санаачилга цаасан дээрээ л Монгол мөрөөдөл болж …
-
2 October
“Ногоон орон сууц төсөл”-ийн эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн Орон сууцны бодлогын газраас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий нийт 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж буй. Тус хорооллын барилга угсралтын ажлын талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү “НИТХ-аар Баянхошуу …
-
2 October
“Нийслэл-385” менторшип хөтөлбөр нээлтээ хийлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойг тохиолдуулан “Нийслэл-385” менторшип хөтөлбөрийг зохион байгуулж буй. Тус хөтөлбөр нь нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын идэвх оролцоо, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд есдүгээр сарын 30-ны өдөр нээлтээ хийлээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас хөтөлбөрт оролцон өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 120 орчим албан хаагчийн …
-
2 October
“Хоум” плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
Баянзүрх дүүрэг 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хоум” Плазагийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замын урд хэсгийг 10 дугаар сарын 5-ны өдрийн 23:00 цагаас 7-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин тус авто замын хойд хэсгийг 10 дугаар сарын 7-ны өдрийн 23:00 цагаас 8-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн …
-
2 October
“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны нээлт боллоо
“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяныг Улаанбаатар хотын Налайх дүүрэгт нээлээ. Хуримтлалыг хэвшил болгох, улмаар хуримтлалын ач холбогдлыг хүүхэд, залуучуудад ойлгуулахыг зорьдог тус аяныг арилжааны банкууд 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бол 2017 оноос хойш Монголбанк төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нэгдсэн байдлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аян нь “Зорилготой хуримтлуулъя” уриатай байх ба …
-
1 October
МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүллээ
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС холбогдох эрх бүхий байгууллагын зураг …
-
1 October
“Ухаалаг засаг-2” төслийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
Дэлхийн банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хөндөгддөггүй томоохон асуудал болох залуу болон ахмад үеийн цахим хуваагдлын харилцан ойлголцлыг сайжруулах ач холбогдол бүхий “Үндэсний цахим элч” буюу “Digital Nation Ambassador” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран “И-Монгол академи” УТҮГ-ын …
-
1 October
Метро барих техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороонд шилжүүллээ
Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана. Энэ хүрээнд ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний хороонд шилжүүлээд байна. Энэ үеэр нийслэлийн …
September, 2024
-
30 September
УБЕГ Монголын хуульчдын холбоотой хамтран сургалт зохион байгууллаа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Монголын хуульчдын холбоо”-той хамтран хуулийн этгээдийн улсын бүртгэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Монголын хуульчдын холбоо”-ны сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны акт, түүнийг хянах”, Г.Оюунболд “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий, тусгай анги”, Хууль зүйн ухааны доктор Б.Оюунжаргал …
-
30 September
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа
Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог эзэлдэг. Нийслэл хотын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээ өсөхийн хэрээр хог хаягдлын хэмжээ жил бүр ихсэж, хөрс, ус, агаарын бохирдол үүсэхэд нөлөөлж, улмаар иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс Монгол Улс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл