Tag Archives: нийгэм

October, 2024

  • 26 October

    БНСУ-ын гэр бүлийг дэмжих төвийн загвараас суралцана

    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир нар БНСУ-д ажиллаж, Сөүлийн гэр бүлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүл төвтэй нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай болсон. Үүний хүрээнд гэр бүлийг дэмжих төвүүдийг байгуулахаар …

  • 25 October

    П.Эрхэмбулган: Томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

    Нийслэлд сүүлийн долоо хоногийн мэдээгээр амбулаторийн үзлэгийн тоо нэмэгдэж, нийт 93 мянга гаруй иргэнд үйлчлээд байна. Үүнээс томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлэгчдийн 4.6 хувь нь ханджээ. Харин ХӨСҮТ-өөс гаргадаг тандалт мэдээний дүнгээр томуугийн өвчлөл улирал хоорондын үеэс идэвхжлийн үе рүү шилжээд 14 хонож байна. Тодруулбал, томуугийн дэгдэлт үүсээгүй буюу томуугийн А болон В хүрээний вирус өвдсөн иргэдийн дунд …

  • 25 October

    Техникийн хяналтын үзлэг оношилгоо, жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлана

    Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Зөрчлийн хуульд торгуулсан жолооч хуулийн хугацаанд буюу 15 хоногийн дотор торгуулиа төлбөл торгуулийн хэмжээг 50 хувь хөнгөлнө. Харин Зөрчлийн хуульд заасан 15 хоногоос хэтрүүлбэл торгуулийн хэмжээг 50 хүртэлх хувиар нэмэгдүүлэх зохицуулалт орсон. Хугацаандаа торгуулиа төлөөгүй тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий …

  • 25 October

    Г.Отгонтамир: Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна

    Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон …

  • 23 October

    Т.Даваадалай: 11 сарын 8-ний өдрөөс импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй

    Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн ИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд Нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа нь тогтоосон тооноос 50 гаруй мянгаар илүү байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч импортоор орж ирэх автомашинд …

  • 23 October

    Хүүхдэд байгаль орчин, экологийн боловсрол олгох төгөл – KIDS ECO ZONE байгуулагдлаа

    Монголын явган алхалтын холбоо нь БНЧУ-ын ЭСЯ, Czech Aid байгууллага, Менделийн их сургуультай хамтран “Хүүхэд-гэр бүлийн экологийн боловсролын төгөл” (Kids Eco-Zone) -г Богдхан уулын Зайсангийн амны Дугуй цагааны чиглэлд байгуулж албан ёсоор энэ сарын 19-ний өдөр нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ү.Энхтайван, БНЧУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн …

  • 18 October

    Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна

    Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг  10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 …

  • 17 October

    Зудын улмаас малчин өрхийн хүүхдийн сурах эрх зөрчигдөж байна

    Намрын налгар өдрүүд цаашилж, өвлийн жиндүү өдрүүд ойртсоор.  Малчид сүүлийн жилүүдэд өвөл, хавартаа уур амьсгалын өөрчлөлттэй нүүр тулж ихээхэн зүдэрч буй. Өнгөрсөн жилийн өвөл, хавар л гэхэд зүүн аймгуудаар зуд болж, зарим малчин хотоо харлуултлаа малаа үхүүлсэн гашуун сургамж бий. Иймд өвөл, хаврын бэлтгэлээ эртнээс базаах зорилгоор салбар бүрийн мэргэжилтнүүд цуглаж ирэх өвлийг хэрхэн өнтэй давж  малын гарзгүй хавартай золгох …

  • 17 October

    Сургууль, цэцэрлэг орчмын бүсээр зорчиж байгаа жолооч нар “Шар дарцаг” аянд нэгдэхийг уриалж байна

    Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаанд зохион байгуулна. Үзэгдэх орчин хангалтгүй үед ялангуяа шөнө оройн цагаар жолооч нар …

  • 17 October

    “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аян эхэллээ

    Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх, дуудлагын тоо, хохирлыг бууруулах зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэллээ. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд гал түймрийн эрсдэл өндөр хороодын иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэж ажиллана. Аяныг нийслэлийн …

  • 17 October

    Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилуулах саналыг Нийслэлийн Засаг даргад уламжлахаар болжээ

    Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шинээр сонгогдсон аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ анхдугаар хуралдаанаа зохион байгуулж, хуульд заасны дагуу ИТХ-ын даргаа сонгож, Засаг даргаа томилуулах саналаа нэгтгэж, дээд шатны Засаг даргад уламжлах ёстой. Энэ дагуу нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн шинээр сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдаанаар МАН болон АН-ын бүлэг байгуулагдаж, МАН-ын …

  • 16 October

    Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлого эдийн засгийн идэвхжлийг үргэлжлүүлэхэд зорино

    Монголбанкнаас 2025 онд хэрэгжүүлэх Төрийн мөнгөний бодлогын зорилтын талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа. КОВИД-19 цар тахлаас хойш өндөр инфляцын эсрэг хэрэгжүүлсэн мөнгөний хатуу бодлого аажимдаа зөөлөрч байна шүү дээ. Цаашид зөөлрөх нөхцөл эдийн засгийн орчинд үүссэн үү?  Томоохон төв банкуудын хэрэгжүүлж байсан мөнгөний хатуу бодлого энэ оноос эхлэн зөөлөрч байгаа нь цаашдын глобал өсөлтөд эергээр нөлөөлнө. Гэхдээ геополитикийн зөрчилдөөн, улс …

  • 15 October

    Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо

    Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн. Түүний ажлын туршлагаас дурдвал: 2008 онд УИХ-ын Тамгын газрын …

  • 15 October

    НЗД-ын нэгдүгээр орлогчоор Т.Даваадалайг томиллоо

    Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Түмэндалайн Даваадалайг томиллоо. Т.Даваадалай нь инженер мэргэжилтэй, орос, англи хэлтэй бөгөөд 2006 онд ЕБ-ын 73 дугаар дунд сургуулийг, 2006-2011 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Санкт-Петербургийн Зам Харилцааны Их сургуулийг зүтгүүрийн аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. 2015-2017 онд Австрали улсын Күийсландын Их сургуульд менежментэд суурилсан инженер-бизнесийн удирдлага хосолсон мэргэжлээр магистрын …

  • 15 October

    М.Балдандорж: Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг арваннэгдүгээр сард төвийн эрчим хүчний системд холбоно

    Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цэвэр, бохир ус, цахилгаан, дулаан хангамж болон бусад шаардлагатай гэсэн нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Аравдугаар сарын 14-ний өдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 95.5 хувийн гүйцэтгэлтэй. Орон сууц, аж ахуйн нэгж байгууллагуудын халаалтыг өгсөн. Дулаан хангамжийн чиглэлээр 18 байршилд 25.1 км шугам сүлжээ хийсэн. Цахилгаан хангамжийн 2755 шугам, тоноглолын бэлтгэлийг хангаж, …