Tag Archives: нийгэм

December, 2020

  • 18 December

    Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

    Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тусгай үүргийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 18 December

    “Баянмонгол” чуулгын ерөнхий удирдаач Б.Ганбатад тусалцгаая

    Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат хорт хавдар тусч, бие нь хүндхэн байна. Тэрээр өнгөрсөн жил “Баян Монгол” чуулгынхаа 50 жилийн ойгоор Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн бөгөөд хорт хавдартай гэдгээ хожуу мэдсэн байна. Түүний эмчилгээ нь удаан хугацаанд өндөр өртөгтэй үргэлжилж байгаа учраас санхүүгийн дэмжлэг нэн шаардлагатай болжээ.  Тэрбээр Монголын эстрад, жааз …

  • 18 December

    Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ байгуулагдлаа

    Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна.  Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан …

  • 18 December

    Замын-Үүд-Эрээн боомт хооронд тээвэрлэлт хийж буй жолооч нарын тоог үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тохиролцов

    ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй Ажлын хэсэг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс Замын-Үүд боомтод ажиллаж, Монгол, Хятадын хооронд экспорт, импортын ачаа тээвэрлэлт хийж буй нөхцөл байдалтай танилцаж, боомтын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр Дорноговь аймаг, Замын-Үүд сумын албаны хүмүүс болон холбогдох хувийн хэвшил, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцов. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны …

  • 18 December

    А.Амбасэлмаа: Өнөөдөр 89 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ

    ХӨСҮТ, ЭМЯ, ГХ-ны яам хамтран коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс эдгэрч гарсан, хөнгөн хүмүүсийг Яармаг дахь 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаад эмнэлгээс гаргаж байгаа. Өнөөдөр 89 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжлээ. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 941 халдварын тохиолдлоос одоогоор 473 хүн …

  • 18 December

    ХӨСҮТ: БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан эмч, үйлчлүүлэгч, сахиур гээд нийтдээ 379 хүнийг тусгаарлан ажиглаж байна

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд нийтдээ 9070 хүн шинжилгээ хийхэд 18 хүний сорьцод короннавирусийн халдвар илэрсэн .Илэрсэн 18 тохиолдол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос бүртгэгдлээ. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын эх үүсвэр нь өмнө голомтын эрсдэл бүхий газраас эхтэй байна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн ойрын 18 хүнээс коронавирус …

  • 18 December

    Ардчилсан намын X их хурал эхэллээ

    Ардчилсан намын X их хурал өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 21 аймаг, есөн дүүрэгт нэгэн зэрэг ёслол төгөлдөр эхэллээ. Энэ удаагийн их хурал ковид-19 өвчлөлийн үед буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлын онцгой нөхцөлд болж байна. Тиймээс АН-ын нийт гишүүдээс сонгогдсон их хурлын 1206 төлөөлөгч цахим хэлбэрээр нэгэн зэрэг холбогдож хуралдаж байгаа юм. Мөн Монгол Улсын түүхэнд намын их хурал анх …

  • 18 December

    Улаанбаатар хотоос гарах зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоолоо

    УОК-оос 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр баталсан “Зорчигч тээврийг зохицуулах түр журам”-ын дагуу өнөөдөр өглөөний  06.00 цагаас эхлэн Улаанбаатараас гарах хөдөлгөөнийг хаалаа. Тэгэхдээ хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл ачсан автотээврийн хэрэгслийн жолооч, албан томилолт, буяны ажилд оролцох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн нэвтрүүлэх юм.   Уг журамд зааснаар  Улаанбаатарт гацсан иргэдийг  гаргах ажлыг …

  • 18 December

    “The HU ” хамтлагийн фудволк, малгайтай цамц худалдаанд гарчээ

    21 дүгээр зуунд дэлхийн урлаг соёлын ертөнц улам даяаршсаар байна. Тэр дундаа рок урсгалын хөгжим. Харин өдгөө цагийн даяаршил дунд Монголоо гэсэн сэтгэлтэй, үндэсний уламжлал, баялаг түүхээр бахархдаг гэдгээ хамгийн тодоор үндэсний урлаг болон рок урсгалаар дамжуулан “The HU” хамтлагийнхан харуулж байна. Тэдний хувьд “Gereg” цомгоо олон улсад худалдаанд гаргасны дараагаас хагас сарын хугацаанд Billboard-ийг тэргүүлж дэлхийн урлагт хэн нэгэн …

  • 18 December

    Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулахаар боллоо

    Монгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд байгууллаа. Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, …

  • 18 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна. 2020 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир …

  • 17 December

    Х.Баасансүрэн: Шударга байснаараа хохирлоо гэж бодоод эхлэх л юм бол муу зүйл рүү халтирч байгаагийн шинж

    Эрдэнэзуу хийдийн Хамба лам Х.Баасансүрэнтэй шударга ёсны талаар ярилцлаа. -Та өмнө нь “Зөв зөвд шударга зөв, Зөөлөн зөөлөнд эе зөв” гэдэг үг сонсож байсан уу. Энэ үгийг сонсоод танд хамгийн түрүүнд юу бодогдож байна вэ? -Сонсож байгаагүй юм байна. Зөв юм зөвийг, буруу зүйл бурууг дагуулдаг гэж ойлгогдож байна. Үйлийн үрийг хэлж байгаа юм болов уу. -Шударга байх гэдгийг та …

  • 17 December

    УНТЭ бөөр шээсний замын чулууг лазер эмчилгээгээр эмчлэх боломжтой боллоо

    Манай улсын хувьд бөөр, шээсний замын чулууг дурангаар эмчилдэг байсан бол нэг том шат ахин лазераар эмчилдэг болж байгаа юм. Энэхүү боломжийг УНТЭ-ийн Урологи, андрологийн тасагт Хүрээ Ротари клубын санаачилгаар бүрдүүлж, “Олон Улсын Ротарийн Глобал Грант” төслийн санхүүжилтээр 227.800 ам.долларын үнэ бүхий лазер аппарат, тоног төхөөрөмжийг өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий, УНТЭ-ийн Урологи, …

  • 17 December

    НЭМГ: Нийслэлийн харьяа эмнэлгүүдэд 354 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

    Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 14-ний байдлаар, амбулаторийн 53.611 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 973 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 1.8 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 39.8 хувийг 0-1 нас, 19.5 хувийг 2-4 нас, 8.0 хувийг 5-9 нас, 5.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа …

  • 17 December

    Б.Лхагвасүрэн: Бизнесийн харилцааны суурь зарчмаа эвдэлгүйгээр эрсдэл болон зардлаа хуваалцсанаар хүндрэлийг хохирол багатай даван туулж, сэргэлтийг түргэсгэнэ

    Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 11-р сарын ээлжит бус хурлын шийдвэрийн талаар ярилцлаа. -Ковид-19 вирус дотоодод тархсанаар эдийн засагт шинэ, илүү эрсдэлтэй нѳхцѳл байдал үүслээ. Тѳв банк энэ үед ямар арга хэмжээг авч байна вэ? Монголбанк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, ѳрх, бизнес эрхлэгчид болон санхүүгийн байгууллагуудад тулгарч буй санхүүгийн хүндрэлийг зөөлрүүлэхэд чиглэсэн бодлогыг  оны эхнээс …