“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “High Payment solutions” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нар өнөөдөр “U money” автобусны картаа ухаалаг гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй карт борлуулах, цэнэглэх цэг үйл ажиллагаагаа явуулж байна. Харин шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр иргэд гар утсаараа, хүссэн …
Tag Archives: нийгэм
November, 2020
-
2 November
Д.Сумьяабазар:Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийв. Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар 21.142 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 13.399 буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг өмнөх …
-
2 November
Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр …
-
2 November
Цагдаагийн албан хаагчид галаас хүний амь аварчээ
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийг ахуйн болон бусад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгуудлагаас сэрэмжлүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст аравдугаар сарын 30-ны орой 22:09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы наймдугаар гудамжны 08 тоотод айлын байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.Энхцолмон, эргүүлийн цагдаа …
-
2 November
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Антимир” наадам болно
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн нэрэмжит яруу найргийн “Антимир” наадам арваннэгдүгээр сарын 23-нд УДБЭТ-т болно. Тус наадмыг Б.Лхагвасүрэн агсны үр хүүхэд Монголын зохиолчдын эвлэлийн гишүүдтэй хамтран зохион байгуулж буй юм. “Антимир” яруу найргийн наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчид чөлөөт сэдэвтэй хоёр бүтээлээ бүртгүүлэх боломжтой бөгөөд бүтээлийг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийн …
-
2 November
Цаасан дээр буусан стандарт бодит байдалд
Өнгөрсөн долоо хоногт Шадар сайдын ивээл дор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас санаачлан “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо”-той хамтран “БИД ХЭРЭГЛЭГЧ” хэлэлцүүлэг Төрийн ордонд болсон билээ. Тус хэлэлцүүлгийн үеэр Шадар сайд Я.Содбаатар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмжийн асуудлаар нийтийн тээвэр, явган хүний зам, барилга байгууламжийн стандарт, нөхцөл байдлыг шалгах үүрэг даалгавар өгсөн. Тус үүрэг даалгаврын хүрээнд 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн …
-
2 November
522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ. “Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,Бүх эмийн …
-
2 November
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир …
October, 2020
-
30 October
Энэтхэгийн “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн 56 жилийн ойг тэмдэглэв
БНЭУ-ын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн техник эдийн засгийн хамтын ажиллагаа “ITEC” байгуулагдсаны 56 жилийн ойг өчигдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ. “ITEC” хөтөлбөрийг 1964 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш Энэтхэг улс 160 гаруй түнш орны 200000 орчим төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхижуулан сургах өвөрмөц туршлагыг нэвтрүүлж ирсэн байна. “ITEC” нь жил бүр 15000 орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх …
-
30 October
З.Төмөртөмөө:Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа. Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн …
-
30 October
Цагаан нуур, Боршоо боомтыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа
Засгийн газар ээлжит бусаар хуралдан Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ. Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёрдахь давалгааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой …
-
30 October
Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв 26 иргэний амь насыг аварчээ
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26 иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ. Цаг …
-
30 October
Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалсан, худалдан борлуулсан этгээдийг илрүүлэн шалгаж байна
Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлэв. Энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид …
-
30 October
П.Батчулуун:Улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна
ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран олон улсын эрдэм шинжилгээний хурлыг “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины …
-
30 October
Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо. Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш …