Ковидын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг асуумжид үндэслэн цаг хугацаа алдалгүйгээр технологийн шийдэл, программыг ашиглан түргэн шуурхай олж тогтоох шинэчлэн зохион байгуулагдсан баг ажилдаа орлоо. Ингэснээр халдвар тээгчийн ойрын хавьтлыг богино хугацаанд, олон газар зорчиж халдвараа тараахаас өмнө бага зардлаар олох боломж бүрдэнэ. Мөн өнөөдрийг хүртэл ойрын хавьтлыг олж тогтоохоор ажиллаж байсан ХӨСҮТ-ийн ачаалал буурч байгаа юм. Шадар сайд батлагдсан тохиолдлын …
Tag Archives: нийгэм
March, 2021
-
27 March
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан томоохон зах, худалдааны төвүүдийн худалдаачдыг халдвар хамгааллын дэглэмээ сахиж ажиллахыг уриаллаа
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна. Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн дэлгүүр 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг Нарантуул, Баялаг ундраа, Дүнжингарав зэрэг томоохон худалдааны төвүүдэд өнөөдөр …
-
27 March
ОБЕГ:Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд оллоо
Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар салхины хурд 16-24 м/с, түр зуур 28-30 м/с, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутгаар 32 м/с, Завхан аймгийн Түдэвтэй сумын нутгаар түр зуур 34 м/с хүрч, хүчтэй шороон шуурга шуурсан. Мөн Архангай аймгийн хойд хэсэг, Булган аймгийн өмнөд хэсэг, Завхан аймгийн хойд хэсэг, Сэлэнгэ аймгийн баруун хэсэг, Увс аймгийн өмнөд хэсэг, …
-
27 March
Хүчтэй шороон болон цасан шуурганы үеэр анхаарах зөвлөмж
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 27-нд Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурах бол Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд: -Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, -Цас …
-
27 March
Э.Тэмүүлэн: Улаанбаатар хотод 319, орон нутагт 42 хүнээс халдвар илэрлээ
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.27/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид коронавируст халдварыг илрүүлэх 17 мянган шинжилгээ хийгдсэнээс халдварын 361 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан халдварын тохиолдол 6,693 боллоо. Сүүлийн 24 цагт 87 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4,237 болсон байна. Шинээр бүртгэгдсэн …
-
27 March
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо
УОК-ын X дугаар хуралдаан өчигдөр /2021.03.26/ болж, халдварт цар тахлын тархалтын нөхцөл байдал, тархалтыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын санал, худалдаа үйлчилгээний байгууллагуудад хийгдэж буй хяналт, шалгалтын дүнгийн талаарх танилцуулга мэдээллийг тус тус сонсож, хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Коронавирусын халдварын тархалт нэмэгдэж, эрсдэл ихсэж буй учир Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг 2021 оны …
-
26 March
Ирэх сарын эхээр нэг сая тун “Спутник-V” вакциныг Монгол Улсад нийлүүлнэ
Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын даргын зүгээс ОХУ-ын талд “Спутник-V” вакциныг ойрын хугацаанд худалдан авах албан хүсэлт хүргүүлсний дагуу нэг сая тун вакцин нийлүүлэхээр болсон тухайгаа ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын үүрэг гүйцэтгэгч Сергей Анатольевич Цыб өнөөдөр Шадар сайд С.Амарсайхантай цахимаар уулзах үеэр мэдэгдлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд, Шадар сайд, Улсын …
-
26 March
Онгоц мөргөлдөхөөс сэргийлж чадсан Б.Даваасамбууг олон улсын нийгэмлэгээс шагнажээ
Иргэний нисэхийн үндэсний төвийн /ИНҮТ/ нислэгийн удирдагч Б.Даваасамбууг Олон улсын “Хил хязгааргүй Агаарын навигаци” нийгэмлэгийн удирдах зөвлөлөөс шагнажээ. Тэрээр агаарын хөлгүүд ойртон мөргөлдөж, осол болохоос амжин сэргийлсэн бөгөөд ийм явдал жилд дунджаар хоёр удаа л болдог байна. Тодруулбал энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдөр ОХУ-аас манай нутгийг чиглэн нисэж явсан “Кореэйн Эйр” компанийн агаарын хөлөг манайхаас ОХУ-ын нутгийг чиглэн нисэж …
-
26 March
З.Цэвээндорж:1200 автобусны 300 орчим автобусанд онлайн камер суурилуулсан
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой нийтийн тээврийн үйлчилгээ болон хүртээмжийн талаар ярилцлаа. –Нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн аж ахуйн нэгжийн хэчнээн автобус явж байна вэ? -20 аж ахуйн нэгжийн 1221 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 964 тээврийн хэрэгсэл өдөр тутам үйлчилгээнд явдаг. Улаанбаатар хот тэлж, хүн ам өсөж байна. Тэгэхээр нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэх зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар …
-
26 March
Файзер/Бионтех компаниудын “КОМИРНАТИ” вакцины тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо
Файзер/Бионтех компаниудын “КОМИРНАТИ” вакцины тарилгыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон АНУ, Австралийн Холбооны Улс, Европын Холбоо, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Саудын Арабын Хаант Улс, Швейцарийн Холбооны Улс, Япон Улсаас Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл болон Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, өвчтөний төлөөлөл оролцлоо. Дэлхийн бүх …
-
26 March
Зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоолоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай А/200 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар аж ахуйн нэгж, байгууллагуудаас ирүүлсэн санал, хүсэлт, мэдэгдлийн дагуу нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүнсний зах, худалдааны төвүүдийн цагийн хязгаарыг 05:00-22:00 цагаар тогтоосон юм. Мөн энэ цагийн хуваарийг дотоод журмаараа зохицуулан мөрдөж ажиллахыг хүнсний зах, худалдааны төвүүдийн удирдлагад даалгалаа. Түүнчлэн захирамжийн …
-
26 March
Б.Мөнхбаатар:Ипотекийн 6 хувийн зээлд 1673 иргэн хамрагдлаа
Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн хэрэгжилт, залуус хорооллын ажлын талаар мэдээлэл хийлээ. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “2021 оны 1 сарын 1-ний өдрөөс 3 сарын 23-ны өдрийн байдлаар нийт 1,673 зээлдэгчид 126.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон бөгөөд уг санхүүжилтийн 28.6 хувийг орон нутгийн ипотекийн зээлэнд зарцуулаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувийн өсөлттэй байна. Өнгөрсөн …
-
26 March
Х.Нямбаатар:Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Рио Тинто” болон Оюутолгойн төсөлтэй холбоотой асуудлаар өнөөдөр /2021.03.26 /мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байна. Ирэх долоо хоногт “Рио Тинто”-гийн төлөөлөл болон Засгийн газрын байгуулсан ажлын хэсгийн хэлэлцээр эхлэх гэж байна. Ажлын хэсэг нэлээд хэд хуралдаж хэлэлцээрийн үеэр ярих асуудлаар саналаа …
-
26 March
Х.Нямбаатар: Дээд шүүх Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар энэ сарын 31-нд хуралдана
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат өчигдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа. Тэгвэл өнөөдөр /2021.03.26/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар түүнтэй уулзаж эрүүл мэнд, ковидын үеийн аюулгүй байдлаа бодон өлсгөлөнгөө зогсоохыг хүслээ. Гэвч Т.Хүрэлбат дүүтэй нь холбоотой энэ хэргийг эцэслэн шийдтэл өлсгөлөнгөө зогсоохгүй хэмээн мэдэгдлээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар …
-
26 March
О.Дашпагма:256922 хүн вакцинд хамрагдаад байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын /2021.03.26/ 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр дархлаажуулалтын явцын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма:Өнөөдрийн байдлаар орон даяар вакцинжуулалтын ажлыг амжилттай зохион байгуулж байна. Нийт 92 баг 644 эмч, мэргэжилтнүүд улсын хэмжээнд ажиллаж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 11560 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа. Ингэснээр нийт 256922 хүн вакцинд хамрагдаад байна. Одоогоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл