Tag Archives: нийгэм

October, 2020

  • 26 October

    Б.Гэрэлзаяа:ЖДҮ-ийн зээл авч чадахгүй бол үйлдвэрээ хаахаас аргагүй боллоо гэсэн гомдол санал их ирж байна

    ХХААХҮЯ-ны ЖДҮ-ийн газрын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Гэрэлзаяатай ярилцлаа. -Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд энэ жил улсын төсвөөс мөнгө суулгаагүй учраас аж ахуйн нэгжид зээл өгөх боломжгүй байдал үүссэн гэсэн. Ямар нөхцөл байдал бий болоод байна вэ? -Энэ жилийн хувьд ЖДҮ-ийг дэмжих санд улсын төсвөөс мөнгө тавигдаагүй. Тиймээс одоогоор ЖДҮ дэмжих сангаас гарсан зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хэмжээний санхүүжилтээ аваад …

  • 26 October

    Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:18 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 90 иргэн эх орондоо ирнэ. Үүний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн,  8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, …

  • 26 October

    Үндсэн хуулийн цэц орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухайхуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ. Тодруулбал, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагтаа …

  • 26 October

    Анхаар хүүхэд !!!

    Хамгийн аюулгүй гэх ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байгаад бага оврын автомашинд дайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон охин ийнхүү ярьж байна. Ээжээ би амьд байна. Та намайг өдий олон жил өсгөхдөө нүдний цөцгийнөөсөө ч илүүгээр хайрлаж ирсэнийг охин нь мэднэ. Би хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн, хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн гэж хэзээ билээ таны ярьж байхыг би сонссон. …

  • 26 October

    Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад бэлгийн багц гардуулав

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад хүргүүлсэн 200 бэлгийн багцыг “Тан ток сенг” эмнэлгийн Гүйцэтгэх захирал Др. Юүжин Фиделис Со-д гардуулав. “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед Бүгд Найрамдах Сингапур Улс Монгол Улсад удаа дараагийн …

  • 26 October

    ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүх салбарт дээд мэргэжлийн боловсон …

  • 26 October

    Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол такси үйлчилгээ. Орой ажил тарах үед болон бороо, цастайд такси гэдэг нүдний гэм. Зам дээр гар өргөөд таксинд сууна гэдэг бүтэшгүй мөрөөдөл болсон. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын 2019 онд баталсан “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч шинэ шатанд гаргах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ асуудлаар Нийслэлийн өмчит “Улаанбаатар …

  • 26 October

    Э.Дэлгэрцэцэг: “Дуу оруулагч-жүжигчин мэргэжилдээ дуртай ч гэсэн дэлгэцэнд гарах юмсан” гэсэн нууцхан хүслийг минь сонссон юм шиг “Давхар цагаан шугам” кинонд тоглох санал ирсэн

    MNB-ийн цоо шинэ бүтээл Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулан бүтээсэн “Давхар цагаан шугам” онц сонирхолтой телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр Нийслэлийн хяналтын прокурор Цэлмэгийн дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч-жүжигчин Эрдэнэбилэгийн Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Тэрбээр МҮОНРТ-ийн “Өдөр өдрийн нар” 60 ангит уран сайхны кино, “Хүрэлдэй: Их хааны элч”, “Нэг биений хоёр зүрх” зэрэг …

  • 26 October

    Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар …

  • 24 October

    МЭХ Цахим хүчирхийллийн эсрэг Фэйсбүүк, ХХМТ-ийн газартай хамтран тэмцэнэ

    ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 200 сая хүүхэд бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн золиос болдог байна. Үүний тодорхой хувь нь цахим орчинд үйлдэгдэж, жилээс жилд хувь хэмжээ нь нэмэгдэж байгаа бөгөөд интернэт орчин нь мөлжлөг, хүчирхийллийн талбар болж байна. Тиймээс цахим орчин дахь хүүхэд хамгааллын асуудал, тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эсрэг цахим хүчирхийлэл, гадуурхалтыг бууруулахаар Монголын эмэгтэйчүүдийн холбоо Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, …

  • 24 October

    Агаарын орон зайн жинхэнэ эзэд буюу нислэгийн хөдөлгөөн удирдагчдын нэгэн өдөр

    Үүлэн хөх тэнгэрийн доохнуур, хөрст алтан дэлхийн дээгүүр хязгааргүй орчлонг эзэгнэнхэн төрсөн хүмүүс бол нисгэгчид, агаарын тээврийн салбарынхан. Тэр дундаа нислэгийн хөдөлгөөний удирдагчид бол агаарын орон зайн жинхэнэ эзэд юм. Цаг нарыг хатуу чанга баримтлан ажилладаг эдгээр хүмүүсийг нислэгийн хөдөлгөөн багатай энэ үед ярилцах, сурвалжлах боломж олдсон юм. Хотын гудамж хөл хөдөлгөөн ихтэй, энд тэндгүй яарсан хүмүүс намрын шаргал нарны …

  • 24 October

    Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарлаа

    Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан чуулганаар Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалт буюу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалтаас гаргах талаар хэлэлцлээ. Уг чуулганд 130 гаруй улс орон болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, ФАТФ-ын Ерөнхийлөгч Доктор Маркус Плейер удирдаж явуулав. Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтаас …

  • 23 October

    “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны нээлт боллоо

    Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны киноны нээлт /2020.10.20/ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Улсын Ерөнхий прокурорын орлогч С.Алиманцэцэг, М.Чинбат, Цагдаагийн Ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд,  МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц, захирал Ч.Батцэнгэл нар болон тус киноны нийт уран бүтээлч, жүжигчид, Улс, аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн …

  • 23 October

    Томуугийн вакцинаас болж БНСУ-д хүн нас барсан гэх мэдээлэл нотлогдоогүй

    УОК, ЭМЯ, ГХЯ-аас хамтран зохион байгуулдаг COVID-19-ийн талаар хэвлэлийн бага хурлын үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү томуугийн эсрэг вакцины талаар нэмэлт мэдээлэл өглөө.Улирлын томуугийн вакцин хийлгэснээс болж БНСУ-д 20 гаруй хүн нас барсан гэх мэдээ өчигдөр гарсан. Энэ асуудал дээр БНСУ-ын эрүүл мэндийн яам болон тус улсын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дээрх хүмүүсийн нас баралтын шалтгааныг томуугийн вакцинтай холбоотой гэж үзэхгүй байна. …

  • 23 October

    Д.Сумъяабазар:Улс төржихгүйгээр хотоо хөгжүүлэх нь бидний ажил

    Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар нийслэлийн Монгол Ардын Намын хорооны дарга Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлэн хэлэлцэж, дэмжлээ. Нэр дэвшүүлэн хэлэлцэх үеэр Төлөөлөгчид асуулт асууж, санал хэллээ. Тодруулбал, төлөөлөгчдийн зүгээс УИХ-ын гишүүн хүн хотын даргад нэр дэвшиж байгаа нь хуулийн хүрээнд хэр оновчтой вэ хэмээж байв. Хэрэв хотын даргаар сонгогдсон тохиолдолд Улаанбаатар хотынхоо жолоог хариуцлагатайгаар атгаж, …