Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны иргэдийн өгсөн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтэс, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллаж байна. Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн талаар хэлж байна. Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз …
Tag Archives: нийгэм
February, 2021
-
19 February
БНСУ-аас 256 иргэн эх орондоо ирнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр 19:00 цагт газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 256 иргэн эх орондоо ирнэ. Үүний 12 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь жирэмсэн, 13 нь өндөр настан, 24 нь эрүүл мэндийн шалтгаантай, 20 нь түр саатуулах байранд байсан, 92 нь бусад шалтгаантай иргэн …
-
19 February
Өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 8.2 хувь нь хөдөлгөөнд оролцож байна
Улаанбаатар хотын замын удирдлагын төвөөс хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг 200 орчим камераар хянан ажиллаж байна. Нийслэлийг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ өдрүүдэд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал эрс буурсан байсан. Сар шинийн өдрүүдэд өдөртөө зургаа орчим хувь нь хөдөлгөөнд оролцож байсан бол энэ сарын 16-наас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдсэн байна. Энэ нь зайлшгүй ажиллах …
-
19 February
СХД-ийн 24, 40, 42 дугаар хороонд хөрсний ус ихээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд халиа, дошин үүсч нөхцөл байдал хүндэрчээ
Сонгинохайрхан дүүргийн 24, 40, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөрсний ус ихээр гарч, нийтийн эзэмшлийн зам талбай, айл өрхийн хашаанд халиа, дошин үүсч нөхцөл байдал хүндэрчээ. Өчигдөр /2021.02.18/ Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтэс болон дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ажилчид нөхцөл байдал хүндэрсэн хороодод ажиллав. Ажлын хэсэг гурван айлын хашаан дотроос булаг гарснаар нийтийн эзэмшлийн зам талбай, хашаан дотор их хэмжээний …
-
19 February
Чингэлтэй дүүрэг:11:30 цагийн байдлаар 12648 иргэн шинжилгээнд хамрагджээ
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг Чингэлтэй дүүрэгт 10 суурин, 61 явуулын цэгээр авч байна. Шинжилгээ өглөөний 09:00 цагт эхэлсэн бөгөөд суурин цэгүүдэд Онцгой байдлын хэлтсээс 24 алба хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс 30 албан хаагч, Цагдаагийн газраас 10 алба хаагч, Эрүүл мэндийн төвөөс 110 албан хаагч ажиллаж байгаа бол явуулын цэгт Эрүүл мэндийн төвөөс 241 албан хаагч, Мэргэжлийн хяналтын хэлтсээс …
-
19 February
ХӨСҮТ: 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд (сovid-19) халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“2021 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр 47,110 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнд сovid-19 халдвар илэрлээ. Эдгээр тохиолдлын 10 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” ажлын хүрээнд илрүүлсэн. Энэ 10 хүний хоёр нь эхний шинжилгээгээр илэрсэн бол бусад 8 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. …
-
19 February
Шинжилгээ авч байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулав
Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвх, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах …
-
18 February
Зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлийнхээ орлогыг Г.Очир-Эрдэнэ хүүд хандивлана
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, зураач Б.Батжин “Тэнгэрийн хүлгүүд” хэмээх 2019 онд зурсан (70×110 см. зотон тос) бүтээлээ өөрийн цахим хуудсаар дуудлагаар худалдахаар болжээ. Учир нь тэрбээр өөрийн найз, “Uvertura” хамтлагийн дуучин Ж.Ганбаатарын хүү Очир-Эрдэнийн эмчилгээнд зургийнхаа орлогыг хандивлахаар шийдсэн байна. Зураач Б.Батжин 2.5 сая төгрөгөөр үнэлсэн “Тэнгэрийн хүлгүүд” бүтээлээ 299 мянган төгрөгөөс эхэлж дуудаж байгаа бөгөөд үнийн саналыг ирэх …
-
18 February
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нэг өрх-нэг хаалга шинжилгээний явуулын багийн ажлыг шалгав
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр /2021-2-18 өдөр / Хан-Уул дүүрэгт хийгдэж буй Нэг өрх-Нэг хаалга шинжилгээний явуулын цэгийн үйл ажиллагааг газар дээр очиж шалгав. 2021 оны 2 дугаар сарын 18 өдөр Нэг өрх-Нэг хаалга шинжилгээг Хан-Уул дүүрэгт зохион байгуулж буй бөгөөд 124 явуулын баг, 11 цэгээр иргэдээс ковид-19-ийн шинжилгээг авч байна. Энэхүү ажлыг зохион байгуулахад 426 эмч, 798 төрийн албан …
-
18 February
Монгол эрдэмтэд шүлснээс Covid-19 илрүүлэх оношлуурыг бүтээж байна
Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн эрдэмтдийн төлөөлөл SARS-Cov-2-ийг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлжээ. Тус төслийн багийн төлөөллийг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар хүлээн авч уулзлаа. Шүлснээс шинжилгээ авч Ковид-19 вирусийг илрүүлэх оношлуурын төслийн ажлыг АШУИС-ийн эрдэмтэд 2020 оны 12 сард эхлүүлж 2021 оны 3 сард …
-
17 February
Хоёрдугаар сарын 23-наас Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр болов
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс Алтанбулаг боомтыг байнгын ажиллагаанд шилжүүлж, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн ачсан автомашиныг хил нэвтрүүлэн, хилийн хяналт шалгалтын бүсэд дотоодын тээвэрлэгчид шилжүүлэх зарчмаар ажиллуулах болов. Мөн өдрөөс автозамын Цагааннуур, төмөр замын Эрээнцав боомтоор малын тэжээл нэвтрүүлж эхлэхийг зөвшөөрлөө.
-
17 February
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох, 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж байхаар болов. “Зээлийн батлан даалтын сан”-гийн санхүүгийн чадавхийг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрөв. Өрийн хэрэгслийг Хадгаламжийн …
-
17 February
“Астразенека” вакциныг энэ сарын 22-нд авчирна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.02.17/ боллоо. Оксфордын Астразенека вакциныг энэ сарын 22-нд авчирч дараах өдрөөс нь вакцинжуулалтыг үе шаттай эхлүүлэхээр төлөвлөж байна. БНЭУ-аас эхний ээлжийн 150 мянган тун вакцин авчрах “МИАТ” компанийн шууд нислэгийн зардалд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов. Вакциныг тогтоосон хугацаанд авчрах, зориулалтын автомашинаар тээвэрлэн хадгалах байранд хүргэх, үе шаттай вакцинжуулж эхлэхийг салбарын сайд …
-
17 February
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцлага алдсан удирдлагуудыг ажлаас нь чөлөөллөө
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажлын тусгай горимоор ажиллаж байгаа цаг үед Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим албан хаагчид ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн зөрчил гаргасан тул тус сангийн захирал Н.Төмөрхүүг ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 16-ний өдрийн тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Дээрх асуудалд холбогдсон тус сангийн дэд захирал Х.Алтанзагас, дэд захирал М.Цэрэндорж, …
-
17 February
Д.Одбаяр:Нийслэлийн автозамын хөдөлгөөнийг 85-86 хувь хязгаарласан
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Улаанбаатар хотын замын удирдлагын төв дээр ажиллалаа. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хөдөлгөөн зохицуулалт хэрхэн хийж буйтай танилцаж, зарим үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Уг төв Улаанбаатарын хотын автозамын гол уулзварууд болон бусад хэсгийг нийт 200 орчим камераар хянан, шаардлагатай зохицуулалтыг хийн ажиллаж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл