Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр Улаанбаатар хотын 4 дүүрэг, Орхон аймагт байрлах нийт 17 зах, дэлгүүрүүдэд хяналт шалгалт хийжээ. Махны нийлүүлэлт, үнэ Хүчит шонхор захад өглөөний 7:30 цагийн байдлаар жижиглэнгээр борлуулж байгаа хонины ястай мах 8500-8800, хонины цул мах 9000, үхрийн ястай мах 9500-11500, үхрийн цул мах 12500, адууны мах 8500 төгрөгийн үнэтэй байна. Хонины мах Махны бөөний үнэ …
Tag Archives: нийгэм
January, 2021
-
4 January
Автобус, такси үйлчилгээний жолооч нар бэлэн мөнгөөр үйлчлэхгүй
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр цахимаар хуралдлаа. Зөвлөгөөнөөр өнгөрсөн баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулааны ноцтой гэмтэл үүсээгүй бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ний өдөр цахилгааны хэт ачаалал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад найман хувиар өссөн. Нийслэлийн Захирагчийн …
-
4 January
ЦЕГ: Автомашин тоносон этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
Хэнтий аймгийн нэгдсэн зарын фэйсбүүк группд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт “Negune” гэх цахим хаягаас “Хэнтийн Өмнөдэлгэрийнхэн гэж ийм хүн чанаргүй мөсгүй байж болохгүй ээ, өвлийн хүйтэнд эврээд зогссон машиныг ингэж тонож байдаг арай ч дээ, баяраар хулгай хийгээд явж байдаг арай ч дээ” гэх мэдээллийг байршуулснаас хойш цахим мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгсэн байсныг Өмнөдэлгэр сумын хэсгийн …
-
4 January
Umoney карт цэнэглэх 75 цэг ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээ энгийн цагийн хуваарийн дагуу үзүүлж байгаа билээ. Өнөөдрийн /2021.01.04/ 10:00 цагийн байдлаар 97 чиглэлд 890 автобус, 10 аж ахуй нэгжийн 493 такси нийтийн тээврийн үйлчилгээнд гарсан байна. Нийтийн тээврийн автобусаар дээрх хугацаанд 34419 зорчигч үйлчлүүлжээ. Тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагууд 890 автобус, 369 таксинд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн …
-
4 January
“LUXURIOUS” оргилуун дарсны үйлдвэрт хяналт шалгалт хийж, зөрчлийн хэрэг нээлээ
Олон нийтийн сүлжээгээр шинэ жилийн баяраар “Советское шампанск”, “Тансаг” гэсэн хаяг шошготой оргилуун дарсыг “LUXURIOUS” гэсэн бичиг бүхий цагаан, ягаан өнгөөр бүрж худалдсан гэх мэдээлэл тавигдсаны дагуу энэ сарын 02-ны өдөр “Цэс хайрхан” ХХК-ийн дарсны үйлдвэрийн удирдах бүрэлдэхүүнийг байлцуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийжээ. Үйлдвэрийн удирдлагууд “LUXURIOUS” /цагаан/ нэрийн 12879ш оргилуун дарс үйлдвэрлэж нийлүүлсэн. Эдгээрээс 2000 орчим оргилуун дарсыг гадуураа цагаан өнгийн …
-
4 January
А.Амбасэлмаа: 23 хүнд коронавирусийн халдвар илэрлээ
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд 13621 хүн шинжилгээ хийхэд 23 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал -2020 оны арванхоёрдугаар сарын 20-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хоёр хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. -Цэргийн төв эмнэлгийн хоёр эмч, ажилтнаас коронавирус илэрлээ. -Үлдсэн 19 нь Улаанбаатар хотод гарсан голомтын хавьтлуудаас илэрлээ. Тодруулбал ХСҮТ-ийн батлагдсан тохиолдлын гэр бүлийн …
-
4 January
Нэгдүгээр сарын өрнийн зурхай
ХОНЬ Ажил хэрэг: Ангараг гаригийн байрлал энэ сард таны ажил үйлсэд сайнаар нөлөөлнө. Бие дааж аливааг хийх гэж зүтгэлгүй бусдын тусламжийг аван хамтарч ажиллахыг зөвлөж байна. Мөн өөрийн хүсэл сонирхлоо сонсож, хийхийг удаан хугацаанд хүсч байсан зүйлээ оролдоод үзээрэй. Таны шулуун зан, хурц үг хэл асуудалд оруулж болзошгүй тул шаардлагатай үед дуугүй өнгөрөх хэрэгтэй асуудлууд тулгарна. Хайр дурлал: Таны хосын анхаарал халамж …
-
4 January
Зах, худалдааны төвийн ажилтан, түрээслэгчдийг шинжилгээнд хамруулж байна
КОВИД-19 халдварын эмнэлзүйн шинж тэмдэггүй тохиолдол нь олон хүнийг халдварлуулж тараах аюултай байдаг. Иймд SARS-CoV2 вирусийн чимээгүй тархалтаас урьдчилан сэргийлэх, бууруулах зорилгоор өргөтгөсөн шинжилгээг зохион байгуулж тогтмол тандалт хийж байна. Эрүүл мэндийн сайдын 2020 оны 12-р сарын 11-ний өдрийн А/583 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор НЭМҮТ нь НОК-той хамтран коронавируст халдварын үед идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны …
-
4 January
Цахилгаан эрчим хүчний асуудлаар иргэдийн санал хүсэлтийг авах утсыг нийслэлийн 9 дүүрэгт ажиллуулж эхэллээ
Иргэдийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан УБЦТС ТӨХК 7004-7004 утаснаас гадна хэрэглэгчийн санал, хүсэлтийг хүлээн авах нэмэлт дугааруудыг цагийн хуваарийн дагуу ажиллуулж эхэлжээ. Ингэхдээ нийслэлийн есөн дүүрэг, Төв аймаг, зуслангийн хэрэглэгчдийн санал хүсэлтийг хүлээн авах юм байна. Нэмэлт дугаарууд нь ажлын өдөр 09:00-18:00, амралтын өдөр 11:00-18:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байх аж.
-
4 January
НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард олгоно
Татварын ерөнхий газраас 2020 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтаа нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цагаас өмнө бүртгүүлэхийг санууллаа. Иргэд 2020 оны дөрөвдүгээр улирал буюу аравдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд худалдан авалт хийсэн баримтаа ebarimt-д бүртгүүлснээр НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой болох юм. НӨАТ-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгож буй билээ. Өмнөх …
-
4 January
Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагаас нэгдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард агаарын дундаж температур нутгийн зүүн хагаст олон жилийн дунджаас хүйтэн. Хур тунадасны хувьд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн өмнөд, Дорнод, Сүхбаатарын өмнөд, Дорноговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говь болон Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн …
-
4 January
Нийслэлд зохион байгуулж буй шинжилгээний төвүүдийн хаяг, байршил
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст цар тахлын эрсдэлээс сэргийлэх үүднээс доорх цэгүүдэд шинжилгээ авч байна. Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм. БАЯНГОЛ ДҮҮРЭГ: 13-р сургууль20-р сургууль47-р сургууль114-р цэцэрлэг. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ: 21-р сургууль48-р сургууль69-р сургууль133-р сургууль142-р сургууль. СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ: 9-р сургууль12-р сургууль36-р сургууль62-р сургууль67-р сургууль83-р сургууль. …
-
4 January
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 5-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос …
-
2 January
Д.Наранзул:85 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан яамны холбогдох мэргэжилтнүүдийн хамтаар коронавирусийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын хэчнээн ажилтан халдвар авсан талаар ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Д.Наранзул мэдээлэл өглөө. Тэрбээр” Монгол Улсад 1200 гаруй халдвар бүртгэгдээд байгаагийн 85 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчилсөн байна. Нийт халдвар авсан хүний 6.9 хувь …
-
2 January
Т.Мөнхсайхан: Хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр
Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан дөнгөж сая цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан “Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт голомт үүссэнтэй холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагынхан цаг наргүй ажиллаж байна. БЗД-ийн 85000 өрхөөс шинжилгээ авсан. Өнгөрсөн хугацаанд шинжилгээ өгсөн 85000 иргэдээс халдвар илрээгүй байсан бол өчигдөр, өнөөдөр илэрлээ. Өнөөдрийн байдлаар шалтгаан нь тодорхойгүй дөрвөн голомт илрээд байна. Тодруулбал Мөнххада …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл