Засгийн газар хатуу хөл хорионы дэглэмийг 3 хоногоор буюу 12-р сарын 14 хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Цаашлаад 12-р сарын 14-с хөл хорионы зэрэглэлийг бууруулж 34 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг халдвар, хамгааллын дэглэм сахиулж нээхээр болсон байна. Нийт 52 салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд дүгнэлт хийсний үр дүнд эхний ээлжинд 34 салбарыг нээхээр болсон тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар танилцууллаа. Үүнд: Хүнсний …
Tag Archives: нийгэм
December, 2020
-
9 December
Шинжилгээнд хамрагдсан 2785 оюутан нутаг буцаж байна
“COVID-19”-ын PCR шинжилгээнд хамрагдсан оюутнууд өнөө өглөөний 10:00 цагаас эхлэн орон нутаг руугаа явж байна. Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд сургуулиудын зохион байгуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 09-ний өглөө гурван цэгээс 21 аймаг руу нийт 67 автобусаар 2785 оюутан гарч байгаа юм. Спортын төв ордны зогсоолоос Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий аймаг руу явах 29 автобусаар 1221 оюутан, ХААИС-ийн зогсоолоос Баян-Өлгий, …
-
9 December
Монгол цэргийн нэгдсэн холбооноос талархал илэрхийлэв
Монгол цэргийн нэгдсэн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад талархал ирүүлсэн байна. Талархалд “Онцгой байдлын албаны офицер, ахлагч, нийт алба хаагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Эдүгээ Монгол Улсын хэмжээнд “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа энэ үед Онцгой байдлын байгууллага нь улсын болон аймаг, нийслэлийн Онцгой комисс, …
-
8 December
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад орлоо
Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ашиглалтад өнөөдөр орлоо. Зүүн бүсийн үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад албаны хүмүүс оролцов. Энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд дотоодын 57 аж ахуй нэгжийн 2000 орчим хүнийг ажлын байраар хангаж …
-
8 December
Улсын онцгой комисс эмгэнэл илэрхийлэв
Арванхоёрдугаар сарын 07-ны шөнө Архангай аймгаас “Эмээлт” авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд ирсэн иргэн нас барсан харамсалтай явдал боллоо. Улсын онцгой комисс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Цаг үеийн нөхцөл байдлыг зөв үнэлж чадаагүй, ажлын хариуцлага алдсан, асуудалд хүнлэг ёсоор хандаж түргэн шуурхай шийдвэрлээгүй, зохих арга хэмжээ аваагүй хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар …
-
8 December
Хан-Уул дүүргийн зорилтот бүлгийн 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнс тэжээлийн тусламж үзүүлсэн байна
Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед өрхийн орлого буурч, зорилтот бүлгийн иргэд хүнс, тэжээлийн дутагдалд орох эрсдэл үүсч байна.Иймд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хагас, бүтэн өнчин хүүхэд, өрх толгойлсон эмэгтэйчүүд зэрэг орлого нь зогссон иргэдийг хоол тэжээлийн дутагдалд орох эрсдэлээс урьдчилан сэргийлж Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Улаан загалмайн хороо хамтран нийт 3392 өрхийн 13000 гаруй иргэнд хүнсний багц, түлшний …
-
8 December
Ж.Сандагсүрэн: Аж ахуйн нэгжүүд ажиллаж байж иргэд орлоготой байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хотын эдийн засагт зөөлөн хүчний бодлого баримталж, хэд хэдэн салбарууд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдсэн. Эхний ээлжид үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэглэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх юм. Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэргээс өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэний дараа ААН-үүд …
-
8 December
Э.Эрдэнэбаатар: Архангай аймгаас ирсэн иргэнд анхны тусламж үзүүлж байх хооронд нас барсан
Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө. Нийслэлийн хэмжээнд түргэвчилсэн оношлуурын 48 цэгээр нийт 58 мянган иргэн буюу хамрагдах иргэдийн 82 хувь нь шинжилгээнд хамрагдаад байна. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос 19 аймаг руу 101 тээврийн хэрэгслээр 3624 иргэн нийслэлээс гарсан, бол 55 тээврийн хэрэгслээр 475 иргэн Улаанбаатар хот руу нэвтэрчээ. Архангай …
-
8 December
Монгол хонины мах Хайнаньд хүрлээ
Монгол улсаас Хятад улсад хандивласан хонины махыг түгээх ажлыг БНХАУ-ын Худалдааны яамнаас хийж байна. “Монголоос хандивласан хонь” гэсэн шошго бүхий 308 хайрцагт савласан хонины махыг энэ сарын 7-ны өдөр Хайнань мужийн Хайөкү хотын эмнэлгийн 865 эмч ажилтанд гардуулжээ. Эдгээр эмч сувилагч нар Үханьд туслах багт ажилласан мэргэжилтнүүд билээ. Хонины махыг тахлын үеэр Үханьд очиж ажилласан Хятадын өнцөг булан бүрийн эмч нарт өөрийнх нь нэр дээр савлан илгээж байгаа …
-
8 December
Д.Нарантуяа:Эрүүл мэндийн яам 119.мн сайтыг хийж байгаа компанитай гэрээ байгуулаагүй
Эрүүл Мэндийн Яамны Санхүү, Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Нарантуяагаас цаг үеийн зарим асуудлаар тодруулга мэдээлэл авлаа. Ковид-19 халдварын үед ашиглах түргэвчилсэн оношлуурыг хоёр өөр үнээр худалдан авалт хийж, өндөр үнээр авсан гэсэн яриа яваад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? Эрүүл мэндийн яамнаас эхний түргэвчилсэн оношлуурыг 2020 оны 11 дүгээр сарын 11-нд БНСУ-ын “Ok Фарма” компаниар дамжуулан 5.20 …
-
8 December
С.Амарсайхан: Төлөөлөгч нарын “давхар дээл”-ийн асуудлыг хуулиар зохицуулах ёстой
Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг парламент хэлэлцэж буй. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Амарсайханы байр суурийг хүргэж байна. -Та орон нутгаас сонгогдсон төлөөлөгчдийн ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу? -Аймаг, нийслэл, сум, дүүрэг хөгждөггүй, боловсон хүчин нь чадавхждаггүй, улстөрждөг, талцдаг, туйлширдаг үндсэн шалтгаан бол төлөөлөгчид …
-
8 December
Монгол Ротари байгууллагаас 20,2 сая төгрөгийн эд материалын тусламж үзүүлэв
Олон улсын Раторийн 3450 дүүргийн харьяа Монгол Ротари байгууллагын 9 болон 10 дугаар бүсийн Ротаричууд нийт 20,2 сая төгрөгийн үнэ бүхий нэг удаагийн амны хаалт, хамгаалах хувцас хэрэгсэл, нүүрний хаалт зэрэг эд материалын тусламжийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө. Ротарийн гишүүд дэмжигчид коронавируст халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж “Өөрөөсөө давж бусдад туслах” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлсэн байна. Хандивын аянд Монголын …
-
8 December
Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөг хандивлалаа
Монгол Улсад коронавируст халдвар тархсан энэ үед ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа нийт ажилтан, алба хаагчдад талархал илэрхийлэн Өвөрмонголын иргэн Х.Цанаа 40 сая төгрөгийн мөнгөн хандивыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тэрээр Монгол Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд коронавируст халдвараас ард иргэдээ хамгаалах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой …
-
8 December
А.Амбасэлмаа: Улаанбаатар хотын голомтод нэмж халдвар илрээгүй
ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд зургаан лабораторид нийтдээ 27488 шинжилгээ хийхэд нэг хүний сорьцод коронавирус илэрсэн. Улаанбаатар хотын голомтод нэмж халдвар илрээгүй, нийт тохиолдол 128 хэвээрээ байна. Сэлэнгэ аймгийн голомтод нэмж 1 хүнээс коронавирус илэрлээ, нийт тохиолдлын тоо 204 болсон байна Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт нэмж …
-
8 December
Төмөр замын 15.928 ажилтан шинжилгээнд хамрагджээ
Улсын онцгой комиссын даргын шийдвэрээр “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт вирус үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал цахимаар боллоо. “УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдрийн байдлаар Төмөр замын ажилтан 15.956 хүнээс 15.928 нь шинжилгээнд хамрагджээ. Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл