Tag Archives: нийгэм

June, 2020

  • 15 June

    “Хогоор бүү хорло” аянд нэгдээрэй

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу дадал хандлагыг …

  • 15 June

    Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ

    Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна. Иймд нийслэлийн Байгаль орчны газраас анх 2017 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шарга морьтын амны зуслангийн бүсээс нийт 102 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран “Амьтныг …

  • 15 June

    Инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний инновацийн шагнал олгоно

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар жил бүр хамтран зохион байгуулдаг “Үндэсний инновацийн шагнал”-д шинэ мэдлэг, технологийг зах зээлд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан, шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Шагналыг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн төрлөөр шалгаруулж байна. …

  • 15 June

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Шадивлангийн зуслангийн 12 байршилд орц гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Ногоон бүсийн зусланд газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай “ А/454 дүгээр захирамжийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Тэгвэл Зуслангийн бүсэд Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг Шадивлан орчмын зуслангийн бүсэд ажиллав. 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор зуслангийн 26 амны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн …

  • 15 June

    “САЙРА” нэрийн нөөшилсөн загаснаас шимэгч хорхой илэрчээ

    Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны хоёрдугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт “Сайра” нэрийн нөөшилсөн загаснаас дээж авчээ. Ингээд МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна. Иймд нийт 985 ширхэг 2561.0 мянган төгрөгийн “Сайра” нөөшилсөн загасыг улсын байцаагчийн …

  • 15 June

    СЕХ:Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж түгээх ажил үргэлжилж байна

    Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж болон сонгуулийн зохион байгуулалтад шаардлагатай бусад зүйлсийг орон нутагт хүргэх ажил үргэлжилж байна. Өчигдрийн байдлаар сонгуулийн 12 тойргийн материалыг аймгийн сонгуулийн хороодод хүлээлгэн өгч, орон нутаг руу хүргээд байгаа бөгөөд 6 дугаар  сарын 20-ны өдөр гэхэд нийт сонгуулийн хороодод хүргүүлсэн байхаар ажиллаж байгаа юм.  Түүнчлэн сонгуулийн санал авах өдөр сонгогчдыг КОВИД-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай …

  • 15 June

    Нийслэлийн бүх дүүрэгт “Олон нийтийн хөгжлийн төв” байгуулна

    Нийслэлийн бүх дүүрэгт хүүхэд, залуучууд, ахмадуудад зориулсан спортын талбай, соёлын төв, бүжгийн танхим, номын сан, амралтын өрөө, ресторан бүхий “Олон нийтийн хөгжлийн төв”, 20 айлын жишиг орон сууцны барилга баригдахаар төлөвлөгдөж, зураг төсөл нь батлагдан, хөрөнгө төсөв нь шийдэгдэж ажил нь эхлэхээр болсныг хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр холбогдох албаны хүмүүсийн хамтаар олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 14 June

    Г.Занданшатар: Шүүх нэг намын нэр дэвшигчдийг зориудаар онилсон гэмт үйлдэл хийж байна

    УИХ-ын гишүүн,УИХ-ын сонгуулийн  13-р тойрогт нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг баривчлан саатуулсантай холбогдуулан  УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэл гаргажээ. МЭДЭГДЭЛ Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаа сонгон бүрдүүлэх ээлжит сонгуулийн үйл ажиллагаа үргэлжилж буй энэ түүхэн чухал цаг үед Улсын Их Хурлаас баталж, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад бүдүүлгээр халдсан үйлдэл гарсантай холбогдуулан парламентын засаглалтай, тусгаар тогтносон, …

  • 13 June

    Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд ХӨСҮТ-д 5.7 мянган евро хандивлалаа

    Франц улсад ажиллаж, сурч, амьдарч буй монголчуудын төлөөлөл “Сэтгэлийн өргөл” аяны хүрээнд цуглуулсан 5,720 евро буюу 18.3 сая төгрөгийн хандивыг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүд гардуулж өглөө.  Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ үед хоёр орны харилцааг улам өргөжүүлэх зорилго бүхий “Умардын монголчууд” ТББ нь шинэ коронавирусийн цар тахал дэлхийн улс орнуудад тархаад буй …

  • 13 June

    БНЭУ-д шавилан суудаг 18 хүртэл насны 229 хүүхэд эх орондоо ирлээ

    МИАТ компанийн тусгай үүргийн онгоц 07.58 цагт Буянт-Ухаад газардав.  БНЭУ-ын Каранатака муж дахь Гоман, Сэра, Жүме гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдардаг 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд. Тухайн үед 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисс татан авахаар шийдвэрлэсэн. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийнх. Эцэг, …

  • 12 June

    Л.Наранбаатар: СЕХ миний өрсөлдөгч З.Энхболдын халаасанд байна

    СЕХ-ноос нэр дэвшигч Л.Наранбаатарыг хоёр намаас зэрэг нэр дэвшсэн гэх үндэслэлээр бүртгэхээс татгалзсан. Энэ асуудлаар Л.Наранбаатар шүүхэд хандсан бөгөөд шүүх хуралдаан өнөөдөр 11.30 минутад болох байсан боловч СЕХ-ны төлөөлөгчийн хүсэлтээр түр хойшилж, 16.00 цагт үргэлжлэхээр болжээ.Энэ талаар Л.Наранбаатар шүүхийн гадна мэдээлэл өглөө. Тэрбээр “СЕХ-ны төлөөлөгч шүүх хуралд иргэдийн төлөөлөгч байх ёстой гэсэн шаардлага тавьсны дагуу хойшлуулсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч болон оролцогч …

  • 12 June

    Нийслэлийн хэмжээнд аюулгүй байдлыг хангуулах Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах …

  • 12 June

    Цэргийн төв эмнэлэгт 1 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор боллоо

    Төрийн ордонд ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамны “Түнш орнуудын аюулгүй байдал, батлан хамгаалах, тогтвортой байдлыг хангах, сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авах зориулалтаар 1 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэх тохиролцоонд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн …

  • 12 June

    Голд машин угааж, хогоо зориулалтын бус газар хаявал торгуультай

    Хог хаягдлаа зориулалтын бус газар хаях, усны сан бүхий газар машинаа угаасан зөрчил үйлдвэл торгуультай болохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тус албанаас Нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голуудын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныг материалжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгуул …

  • 12 June

    Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Нефтийн гарамын хавтанг солих тул өнөө орой зам хаана

    Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Нефтийн гарамыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 6 дугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гарамын хавтан солих ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Гарамын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар ангийн ажилтнууд гүйцэтгэх тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html http://credit-n.ru/avtokredit.html