Tag Archives: нийгэм

September, 2020

  • 18 September

    С.Эрдэнэ: Өөртөө томоохон зорилт тавиад түүндээ хүрэхийг хичээж, тууштай байх ёстой

    “Аврагчийн хөрөг” булангийн энэ удаагийн зочноор Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Сарантуяагийн Эрдэнээг урилаа. Тэрээр шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхлүүлж, өдгөө 25 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа юм. -Төрийн соёмбоо тэргүүндээ залсан тэр үеийн дурсамжаар нь яриагаа эхлүүлье?  Цаг хугацаа их хурдан юм. Учраа …

  • 17 September

    Энхийг сахиулагчид орон нутгийн иргэнийг аварлаа

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 2 дугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүн “Арвай” баазаас “Яар” суурингийн чиглэлд газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ. Их хэмжээний үргэлжилсэн бороо орсоор байгаа тул “Арвай” баазаас 2,8 км-т төв зам үерт автаж, автомашинаар цааш …

  • 17 September

    Энхийг сахиулагчдад НҮБ-ын медалийг хүртээлээ

    БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 9 дүгээр ээлжийн Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 15-ны өдөр боллоо. Уг арга хэмжээнд Хүчний командлалын штабын дарга, бригадын генерал Найжл Бэст, Юнити секторын командлагч, Бангладеш улсын Үндэсний ахлах төлөөлөгч, бригадын генерал Тэйф Юл Хаг, Юнити муж дахь …

  • 17 September

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 226 иргэн эх орондоо ирлээ

     Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц 16:37 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд 25 нь эрүүл мэндийн шалтгаантай, 48 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 38 нь ахмад настан, 115 нь бусад шалтгаантай иргэн байна. Иргэдийг  ХӨСҮТ, ЦТЭ, Тоёоко Инн зочид буудал, Баянбайгаль зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 17 September

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн чуулган өнөөдөр боллоо. Өнгөрсөн дөрвөн жил НИТХ-ын ээлжит болон ээлжит бус 55 удаагийн хуралдааныг зохион байгуулж, 109 тогтоол баталжээ. Мөн хугацаанд Тэргүүлэгчдийн хуралдааныг 129 удаа зохион байгуулж, 784 тогтоол баталсан байна. Аливаа хуралдаан бүр 80 дээш хувийн ирцтэй зохион байгуулагдаж байсан нь  энэ удаагийн НИТХ-ын төлөөлөгчдийн хариуцлага, ухамсар, ёс …

  • 17 September

    Хоёр настай хүүхдийн цэцэрлэгийн “Цахим бүртгэл” энэ сарын 18-21-ний өдрүүдэд явагдана

    Боловсрол, шинжлэх ухаан сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/63 тушаалын хэрэгжилтийг ханган цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг онцгой нөхцөлд хэвийн горимоор зохион байгуулах ажлын хүрээнд төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийг элсүүлэн суралцуулахаар боллоо. Өнөөдөр нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Мэдээлэл, Технологийн газраас цэцэрлэгийн элсэлттэй холбоотой асуудлаар …

  • 17 September

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга объектыг төвлөрсөн дулаанаар хангана

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа зарим ажлуудын талаар өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Ш.Мөнхжаргал, “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Ш.Батсуурь нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын …

  • 17 September

    Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЭХЭМҮТ-өөс дүүргийн эмнэлгүүдэд сургалт зохион байгуулж байна

    ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгаас Баянзүрх дүүргийн эмч нарт “Эрэмбэлэн ангилах, яаралтай тусламж” сэдвийн хүрээнд эхний сургалтыг “Ялган үнэлэх ба ABCD” ойлголтын талаар ажлын байран дахь сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад эмнэлгийн удирдлагууд, Хүүхдийн тасаг, Яаралтай тусламжийн тасаг, Эрчимт эмчилгээний тасгийн нийт 29 эмч хамрагдлаа. Цаашид долоо хоног бүрийн хуваарьт өдрүүдэд тодорхой сэдвээр сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

  • 17 September

    Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд патент гардуулав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсаас Оросын Холбооны Улсын Эрхүү хотод суух Ерөнхий консул Ж.Энхжаргалд консулын патентыг гардуулж өгөв. Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буйг тэмдэглээд хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарын хамтын ажиллагаанд Монгол …

  • 17 September

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүдийг хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүлэв

    Одоогоос 30 жилийн тэртээ 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ түүхэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүмүүсийг (2020.09.14) хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв. Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж, Монгол Улсын …

  • 17 September

    ХЭҮК орон нутаг дахь гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх, хохирогч хамгааллын асуудлыг шалгаж байна

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 5-15-нд Ховд аймгийн Буянт, Жаргалант, Баян-Өлгий аймгийн Буянт, Өлгий, Увс аймгийн Улаангом, Сагил суманд ажиллаж, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Хүний эрхийн хяналт шалгалтын хүрээнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, …

  • 17 September

    “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдааг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааг нээж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь үг хэллээ. Тэрбээр “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад …

  • 17 September

    Хонконг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 16:45 цагт газардах хуваарьтай байна

      Улсын Онцгой комиссын  шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд зургаан удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өнөөдөр 06:25 цагт  Хонконг руу тусгай үүргийн онгоц хөөрлөө.  Хонконг-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц 16:45 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.   Тус онгоцоор 226 иргэн эх орондоо ирэх бөгөөд …

  • 17 September

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  транзит тусгай үүргийн онгоц өчигдөр 20:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр АНУ, Шинэ Зеланд, Малайз, БНСУ-аас нийт 262 иргэн эх орондоо ирсэн бөгөөд 58 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 37 нь өндөр настан, 29 нь эрүүл мэндийн шалтгаантай, 2 нь жирэмсэн-асран хамгаалагчтай, 141 нь бусад шалтгаантай иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв …

  • 17 September

    Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2020 оны 09 дүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 …