Tag Archives: нийгэм

September, 2020

  • 15 September

    УОК-т “Вест Мед” ХХК-ийн хамт олноос хандив өргөв

    Арав гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч “Вест Мед” ХХК-ийн хамт олноос өнөөдөр Улсын Онцгой комисст хандив өргөлөө.   Тус компаниас сая төгрөгийн өртөг бүхий өөрийн нэрийн бүтээгдэхүүн болох “Мэри” брендийн 130 ширхэг  гар ариутгагчийг хүлээлгэн өгсөн юм.   Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хандив өргөсөнд талархал …

  • 15 September

    УОК-ын Шуурхай штаб:Цэргийн багийн алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлалаа

    ХБНГУ-тай хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” уулын явган сургуульд оролцсон Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн алба хаагчид өнөөдөр 07:10 цагт эх орондоо ирлээ.  Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн А310 маягийн агаарын хөлгөөр 77 алба хаагч ирсэн бөгөөд алба хаагчдыг “Кемпински” зочид буудалд тусгаарлаад байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 15 September

    Үерийн улмаас Баянбайгаль амралт руу очих боломжгүй болсон тул иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулахаар болов

    Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан. …

  • 15 September

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өглөө

    НҮБ-ын Хүүхдийн Сангаас хүүхдийн хоол тэжээлийн дутлыг илрүүлэхэд шаардлагатай өндөр, жин хэмжигч хэрэгсэл болон хоол тэжээлийн цочмог дуталтай хүүхдийн эмчилгээнд зориулсан тэжээлийн сүү, эмчилгээний хүнс, аминдэм, зайнаас халуун хэмжигч, N95 амны хаалт зэрэг нийт 440 сая төгрөгийн үнэ бүхий тусламжийг Эрүүл мэндийн яаманд хүлээлгэж өглөө. Тус тусламжийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн төв оффис, Азийн Хөгжлийн Банк (АХБ), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (ОУХА), Япон улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүүхдийн …

  • 15 September

    Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.2020 оны 09 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.  Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, …

  • 14 September

    “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөг боллоо

    Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хас банк хамтран “Ногоон зээл”-ийн үйлчилгээг иргэдэд таниулах өдөрлөгийг өнөөдөр Корпорейт конвеншин центрт зохион байгууллаа. Өдөрлөгт нийслэлийн зургаан дүүргийн 600 гаруй хэсгийн ахлагчид, орон тооны бус ажилчид хамрагдав. Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ “Нийслэлийн зургаан дүүргийн хэсгийн ахлагч …

  • 14 September

    Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа. Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн …

  • 14 September

    Налайхын авто замыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 25-ны хооронд хэсэгчилж хаана

    Налайхын автозамыг хэсэгчилж хаах асуудлаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра, Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал нар өнөөдөр мэдээлэл өглөө. Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра “Сонсголонгийн гүүр, Яармагийн гүүрийг хугацаанаас өмнө ашиглалтад оруулсан бол одоо Замын цагдаагийн буюу Олимпийн гүүр, Налайхын 20,9 км зам, Баянзүрхийн Туул гол дээгүүрх гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд …

  • 14 September

    Франкфуртаас 245 иргэн эх орондоо ирнэ

      Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд маргааш буюу 09 дүгээр сарын 15-ны 05:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 245 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад-172 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, …

  • 14 September

    Хан Хэнтий улсын тусгай хамгаалалттай газар БНСУ-тай хамтын ажиллагаагаа сунгалаа

    Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар болон БНСУ-ын Сораксан уулын үндэсний парк хамтын ажиллагаагаа сунгалаа.  Тус хамтын ажиллагааны санамж бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад нар гарын үсэг зурсан юм. Харин БНСУ-ын талаас Ковид-19 цар тахлаас шалтгаалан санамж бичигт гарын үсэг зурснаа шуудангаар ирүүлсэн юм. Дашрамд дурьдхад эгч дүү паркын хамтын ажиллагааг анх 2014 …

  • 14 September

    Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлалаа

    2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас жилд 1-2 удаа цусны донорын өдөрлөгийг зохион байгуулан ажилтан, мэргэжилтнүүд цусаа хандивладаг уламжлалтай. Энэ жил “Бусдад амьдрал бэлэглэе” уриан дор цус өгөх сайн дурын ажлыг зохион байгуулсан юм. Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд цусаа хандивлан, иргэдийг цусаа хандивлахыг уриаллаа. Насанд хүрсэн хүнд дунджаар …

  • 14 September

    Коронавируст халдвар хүн амын дунд тархах эрсдэлийн 12 дахь үнэлгээг хийлээ

    Монгол Улсад шинэ Коронавируст халдвар (Ковид-19) хүн амын дунд тархах эрсдэлийн салбар дундын 12 дахь үнэлгээг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хийлээ. Эрсдэлийн үнэлгээг ЭМЯ, БШУЯ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, МХЕГ, ХХЕГ, ХӨСҮТ болон ЗӨСҮТ-ийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг хамтран явуулсан юм.  Үнэлгээний дүн, хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмжийг Улсын Онцгой комисст хүргүүлж, шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • 14 September

    “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эсээний уралдаан зарлагдлаа

    Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна. Дээрх аяны хүрээнд иргэдэд мөнгөн тэмдэгтийг улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, холбогдох …

  • 14 September

    Гадаад харилцааны яамнаас төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амны хаалт хандивлав

    Гадаад харилцааны яамнаас төрийн бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төв, Улсын нэгдүгээр эмнэлэг, Тээврийн цагдаагийн албанд тус бүр 10000 ширхэг амны хаалтыг хандивласан билээ. Энэхүү хандивын арга хэмжээний үргэлжлэл болгож өнөөдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 14-нд эмнэлгийн албан хаагч нарын үйл ажиллагаанд хувь нэмэр болгон Гадаад харилцааны яамны Европын газрын захирал М.Цэнгэг 10000 ширхэг амны хаалтыг …

  • 14 September

    Есдүгээр сард захиалгат нислэгээр ирэх иргэдийг тусгаарлан ажиглах байрны хуваарь

    Улсын онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард 13 удаагийн захиалгат нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөж, өнөөдрийн байдлаар хоёр удаагийн захилгат нислэг үйлдээд байгаа юм. Тэгвэл УОК-ын Шуурхай штабаас дараагийн захиалгат нислэгүүдээр ирэх иргэдийг байршуулах  тусгаарлан ажиглах байруудын хуваарийг гаргасныг танилцуулж байна. Тусгаарлан ажиглах байрны өөрчлөлтийг тухай бүр нь ОБЕГ-ын цахим хуудсаар мэдээлэх болно гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.