Tag Archives: нийгэм

May, 2020

  • 13 May

    “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар  “Тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”- ийг батлав.  Тээврийн ухаалаг системийг нэвтрүүлснээр тээврийн болон логистикийн зардлыг багасгах, тээврийн үр ашиг, аюулгүй байдлыг сайжруулах, хотын тээврийн зориулалт үйлчилгээг, сайжруулах замаар хот суурин газрын бүтээмжийг нэмэгдүүлнэ. Орон нутагт бага зардлаар тээврийн ухаалаг системийн үйлчилгээг нэвтрүүлэх байгууллагын бүтээмж, санхүүгийн зохицуулалтыг сайжруулах зэрэг олон боломжууд бий …

  • 13 May

    ЭМГЭНЭЛ

    ДАРМЫН БАТБАЯР /1940-2020/ Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Дармын Батбаяр 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр орчлонт ертөнцийн жам ёсоор ертөнцийн мөнх бусыг үзүүлж, Монголын урлаг соёл, утга зохиолд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Тэрбээр бүхий л ухамсарт амьдралаа  ард түмнийхээ соёл гэгээрлийн төлөө зориулсан бичгийн их билгүүн суутан байсан юм. Монгол хэлт сонгодог уран …

  • 13 May

    ОХУ-д суралцаж байсан 347 сонсогч эх орондоо ирлээ

    Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай өнгөрсөн долоо хоногт цахим уулзалт хийх үеэрээ тус улсын БХЯ-ны харьяа их дээд сургуулиудад суралцаж буй монгол сонсогчдыг Оросын цэргийн тусгай онгоцоор эх оронд нь авчрах хүсэлт тавьсан билээ. Энэ дагуу өнөөдөр ОХУ-аас гурван онгоцоор Москва, Санкт-Петербург, Новосибирск болон бусад хотуудад суралцдаг 347 сонсогч эх орондоо ирж байна. …

  • 13 May

    Т.Туяажаргал: “Энэрэл” хүүхэд хөгжлийн төв өнөөдрийг хүртэл статусгүй явж байгаа

    Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул нар өнөөдөр “Энэрэл хүүхэд хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ харангаа гэртээ чихмэл тоглоом хийдэг байсан Т.Туяажаргал нь өөртэйгээ адилхан эцэг эхчүүдтэй хамтран “Энэрэл” хүүхэд хөгжлийн төвийг үүсгэн байгуулжээ. Тус төв  Вива сити хороололд байрладаг бөгөөд MCS групп …

  • 13 May

    Б.Баатархүү: Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна

      Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн гэх 100 залууг өчигдөр үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө баривчилсан талаар мэдээлсэн. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа. -Өчигдөр үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг цагдаагийн байгууллагаас баривчилсан гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан энэ асуудал яг юу болсон бэ? -2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 08.10 …

  • 12 May

    “Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх уралдаанд ирүүлсэн бүтээлүүдэд иргэдээс санал авч байна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу “УРТ ЦАГААН” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан юм. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд …

  • 12 May

    Бээжин хотын сурагчид биеийн халууныг хянах бугуйвчтай хичээллэж эхэлжээ

    БНХАУ сүүлийн үеийн дэвшилтэт технологийг шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд ашиглаж байна. Энэ долоо хоногийн Даваа гараг буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс сурагчдын биеийн халууныг хянах, халуун хэвийн хэмжээнээс нэмэгдэхэд дохио өгөх төхөөрөмж суулгасан бугуйвчийг туршиж эхэлсэн байна. Бугуйвчийг Бээжин хотын таван дүүргийн дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдад түгээжээ. Бугуйвч нь ердийн фитнес бугуйвчтай адил бөгөөд …

  • 12 May

    ХХЕГ:Төрийн байгууллага, албан хаагчдыг гүтгэсэн асуудлаар хуулийн байгууллагад хандаж, шалгуулах болно

     Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.  Баянгол дүүргийн иргэн Б.Сайнбаяр нь 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагчаар ажиллаж байсан хошууч генерал Ц.Сэргэлэнгийн талаар мэдээлэл хийж, өөрийн байр сууриа илэрхийлэх үедээ Хил хамгаалах байгуулага хилийн зурвас газарт зөвшөөрөлгүй 87 уул уурхайн …

  • 12 May

    “Урт цагаан” үйлчилгээний төвийн нэгдүгээр корпусын барилгыг акталж, нийслэлийн өмчөөс хаслаа

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Нийслэлийн өмчтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан барилгуудыг шинээр өмч бүртгэлд оруулах, мөн ашиглалтын шаардлага хангахаа больж, акталсан барилгуудыг өмчөөс хасах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Тодруулбал, БЗД-ийн 88 дугаар сургуулийн спорт заал, БЗД-ийн лаборатори 142 дугаар сургуулийн барилга, СХД-ийн нутаг дэвсгэрт зургаан гүний худаг, БЗД-ийн нутагт …

  • 12 May

    Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалын ажил тогтмолжиж, иргэд өдөр бүр цэвэрхэн ‘автобусаар зорчиж байна

    Шинэ коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан орчны халдвар хамгаалал, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор автобусуудад өглөөний эх авалт, оройн буултаар цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн 930 гаруй автобусанд тогтмол ариутгал, халдваргүйжүүлэлт  хийгдэж, нийслэлчүүддээ өдөр бүр цэвэрхэн автобусаар үйлчлэхийг зорьж ажиллаж байна. Үүнээс гадна автобусанд гар …

  • 12 May

    Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг энэ сарын 20-нд шүүнэ

    Улсын Дээд шүүх Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцсэн билээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгчид Улсын Дээд шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 34 дүгээр захирамжид гомдол гаргасан байдаг. Дээрх хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан …

  • 12 May

    Чойжин ламын сүм музейн гудамжийг авто машингүй болгов

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар Чойжин ламын сүм музей түүхийн дурсгалт цогцолборыг хамгаалах талаар нэгэн чухал шийдвэр гаргалаа. Тодруулбал,  Чойжин ламын сүм музейн цогцолборт газрын гудамжийг авто машингүй гудамж болгох асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар дэмжлээ. Нийслэлийн ИТХ-аас тус газрыг хамгаалах чиглэлээр ажлын хэсэг гарч ажилласан юм. Улмаар ажлын хэсгээс Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, орчны хорт хөнөөлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулахаар дараах саналуудыг орууллаа. Нэгдүгээрт, музейн  баруун болон …

  • 12 May

    Э.Бат-Үүлийн үгэн дундах үг

    Нэгдүгээрт, намаасаа бус бие даан нэр дэвшихээ зарлаж, тэр дундаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболдын нэр дэвших тойрогт очиж өрсөлдөнө гэж мэдэгдэж байсан тэрбээр АН-ын байранд, тэр ч бүү хэл тусгайлан зассан индэр дээрээс мэдэгдэл хийсэн нь З.Энхболдын шахалт байв уу гэж хардахад хүргэв.   Улсын баатар Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, “МАН-ын дарга, нарийн бичгийн дарга нар хэвлэлээр намайг гүтгэж байна. Тиймээс би МАН-ын удирдлагуудтай нэг тойрогт …

  • 12 May

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д 102 хүн ажиглалтанд байна

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. “Тэрбээр өнөөдөр ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч гараад, дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Ингээд эдгэрсэн хүний тоо 15 болж байгаа. Мөн ойрын хугацаанд хоёр хүн эмнэлгээс дараагийн шатны ажиглалт руу шилжих юм. Иргэдээс таван төрлийн сорьц авч, 2-3 хоног давтан …

  • 12 May

    Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотруу энэ сарын 18 тусгай нислэг үйлдэхээр болжээ

    Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ тусгай нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан. Тэгвэл Улсын Онцгой Комисс  өчигдөр /2020.05.11 /хуралдаж Энэтхэг улс руу тусгай үүргийн хоёр нислэг үйлдэх шийдвэрээ баталгаажуулсан байна.Тодруулбал,  энэ сарын 18-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот,  30-нд Гоа руу тусгай нислэг үйлдэхээр болсон байна. Энэ талаар Шинэ Дели хот дахь Элчин сайдын яамнаас мэдээллээ. Шинэ Дели хот дахь Элчин сайдын яам: Монгол Улсын Онцгой Комисс 2020 оны 5 …