Барилгын салбар, хот төлөвлөлт, архитектурын чиглэлийн ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг “Төрийн чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх” гэрээний үндсэн дээр 2017-2019 онд “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын Архитекторуудын эвлэл” төрийн бус байгууллагуудтай түншлэлийн зарчмаар гүйцэтгүүлсэн. Өнгөрсөн хугацааны гэрээний гүйцэтгэлийг дүгнэн Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21, 22 дугаар тушаалаар “Монголын Барилгачдын …
Tag Archives: нийгэм
May, 2020
-
12 May
АТГ-аас Ц.Элбэгдоржийг дуудаж байцаалт авчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр /2020.05.11/ АТГ-т очиж, байцаалт өгчээ. Энэ талаар тэрбээр өөрийн twitter хуудаснаа жиргэсэн байна. Тэрбээр “Хуулийн байгууллагын дуудсанаар очиж уулзлаа. Хуулийн ажилтны асуултад хариулав” гэжээ. http://credit-n.ru http://credit-n.ru/zaymi-nalichnymi-blog-single.html
-
12 May
Д.Сарангэрэл: Сувилагч, эх баригчид ямар ч үед гар хумхин суудаггүй
Олон улсын сувилагч, эх баригчдын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл МЭНДЧИЛГЭЭ дэвшүүлжээ. Эрхэм хүндэт сувилагч, эх баригчид та бүхэндээ олон улсын сувилагч, эх баригчдын өдрийн мэнд хүргэж, ажлын амжилт, эрүүл энх сайн сайхныг хүсье.Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оныг “Сувилагч,эх баригчийн жил” болгон зарлаж тэднийг дэмжих үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийхийг улс орнуудын төр засагт уриаллаа.Дэлхийн хэмжээнд 43.5 сая …
-
12 May
Б.Болороо: Ханийнхаа нэрийг сэргээж чадсан
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн 2019 оны долдугаар сард гарсан. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн эмчийн дүгнэлтээр “Талийгаачийг амиа алдах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган иргэний төлөөлөл болсон Б.Болороо талийгаач …
-
11 May
С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн …
-
11 May
Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй …
-
11 May
“Хотын соёл” онлайн контент фестивалийг зарлалаа
Хотын соёл аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачилан “Жи энтэртаймэнт” ХХК хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.Онлайн фестиваль нь видео реклам шторк, видео мэдээ, сурвалжлага, цахим нийтлэл, гэрэл зураг, аудио реклам, подкаст гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд …
-
11 May
Мал эмнэлгийн явуулын хяналтын постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой
ХХААХҮЯ, МЭЕГ-аас Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост, сумдуудын тасагт иж бүрэн компьютерыг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм. Ийнхүү ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий …
-
11 May
“Эрдэнэс-Тавантолгой” ХК : Ногдол ашгаа НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаараа авах боломжтой
“Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө. “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачиж, 1319 тэвшээр 150 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. …
-
11 May
Ерөнхий сайд асан С.Баяр нарын гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, яллагдагч нарын гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт хийхээр товлолоо. http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html
-
11 May
Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, …
-
11 May
НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, …
-
11 May
Cоёл, урлагийн салбарынхан “Ковид-19” цар тахлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ
Шинэ төрлийн “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас иргэдийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалах, нийгмийг соён гэгээрүүлж эерэг нөлөөллийг бий болгох, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” уриан дор олон талт ажлыг хийж хэрэгжүүлж байна. …
-
11 May
Франц улсад байгаа монгол иргэдийн анхааралд
Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо. Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч үйлчилгээ үзүүлэх байдлаар ажлын хуваарьт …
-
11 May
НМХГ: Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна
НМХГ-ын дэд бүтэц, байгаль орчны хяналтын Улсын байцаагч нар арьс шир, ноос, ноолуур угаах, боловсруулах үйлдвэрүүдийн цэвэрлэх байгууламжийг шалгаж байна. Шалгалтаар гэрээний хугацаа дууссан, хангагч, хэрэглэгч гэрээгүй, үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарч буй хаягдал усны шугам сүлжээний тоолуургүй, хаягдал усны чанар байдалд лабораторийн шинжилгээ хийдэггүй зөрчлийг илрүүлээд байна. Мөн үйлдвэрийн зориулалт, хүчин чадалд нийцсэн ариутгах татуургын шугам сүлжээний зураг төсөлгүй, …