Tag Archives: нийгэм

May, 2020

  • 11 May

    Рентген аппаратын тусгай зөвшөөрлийн хураамж дунджаар хоёр дахин буурчээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам”-ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталжээ. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар хоёр дахин буурсан байна. Тухайлбал, компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын …

  • 11 May

    Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг үүрэг болгов

     ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажиллалаа.  Ажиллах үеэрээ Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга, Жаргалтхаан суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах ангийн барилгын ажил болон Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм. Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь Норовлин, …

  • 11 May

    Д.Тунгалагтуул: Хүн болж төрсөн минь л өөрөө аз жаргал

    “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Тунгалагтуулыг урилаа. ТэрбээрОнцгой байдлын байгууллагад 28дахь жилдээ ажиллаж байна. Онцгой бүсгүйчүүдийн төлөөлөл болсон түүний хувьд холбоочноор ажлын гараагаа эхэлж, бичиг хэргийн эрхлэгч, нярав, боловсон хүчин зэрэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2014 оноос хойш ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж …

  • 11 May

    Зайсангийн айлуудын халуун усыг 5 дугаар сарын 15-наас хязгаарлана

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1,700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн. Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу …

  • 8 May

    БОАЖЯ шилдэг гурван яамны нэгээр шалгарлаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн …

  • 8 May

    Москва хорооллын хойд талын авто замыг маргааш 23:00 цагаас хаана

    Дулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын авто замыг 2020 оны тавдугаар сарын 9-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх юм. Энэ үеэр жолооч нарыг замын ачааллыг тооцон хөдөлгөөнд …

  • 8 May

    Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна

    Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Өнөөдөр Тасганы овооноос Эх …

  • 8 May

    У.Хүрэлсүх:КОВИД19-ийн эсрэг вакцин гартал өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийг сахихаас өөр аргагүй

    УОК-ын Шуурхай штабт ажиллав Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.05.07/ “КОВИД-19” халдварын цар тахлын үеийн харилцаа хамтын ажиллагаа, хариу арга хэмжээний дадлага сургуулийн үйл ажиллагаатай биечлэн танилцав. ОБЕГ-т байрлаж буй УОК-ын Шуурхай штабын бэлэн байдлыг шалгаж, цаг үеийн мэдээлэл, дадлага сургуулийн талаар танилцуулга сонсч, алба хаагчдад хандан үг хэлэв. Тэрбээр,   Цар тахлын тархалт буурахгүй, өнөөг хүртэл нөхцөл байдал …

  • 8 May

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай цахим уулзалт хийв

    Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгутай 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Аугаа Их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярыг тохиолдуулан цахим хэлбэрээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар сайд нар харилцан хоёр орны ард түмэнд ялалтын 75 жилийн ойн баярын мэндийг хүргэлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу ялалтыг авчирсан ачтан хэн бүхний гавьяаг мөнхөд дурсах өдөр, энэхүү …

  • 8 May

    БНЭУ-руу ирэх долоо хоногт захиалгат нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссоос БНЭУ-д суугаа Монгол Улсын иргэдээ нэг удаагийн захиалгат нислэгээр эх орондоо авчрах шийдвэрийг гаргасан.Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр дээрх захиалгат нислэгийн талаар санал солилцсон юм.Өнөөдрийн байдлаар БНЭУ-аас эх орондоо ирэхээр 480 орчим иргэн хүсэлтээ гаргасан байна. Эдгээр иргэдийн 21 нь эрүүл мэндийн шалтгаантай, 164 …

  • 8 May

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно

    “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг …

  • 8 May

    С.Амарсайхан: Хүүхэд оршин байгаа газарт инээд хөөр, аз жаргал, хайр талархал дүүрэн байдаг

    Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь …

  • 8 May

    Д.Авирмэд:Улаанбаатар хотын хүн амын 60 хувь нь гэр хороололд ахуйн хэрэглээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдарч байна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм. “Улаанбаатар хотын хүн амын 60 орчим хувь нь гэр хороололд …

  • 8 May

    Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журам батална

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд Улаанбаатар хотод орон сууцны барилгууд нэг дор ихээр баригдаж буй хотхон, хороолол орчимд газар зохион байгуулалт хийх …

  • 8 May

    Ялалтын агуу үйлсэд оруулсан Монгол Ард Улсын хувь нэмрийг ОХУ хэзээ ч мартахгүй

    ОХУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ЯЛАЛТЫН БАЯРЫН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө! Энэ онд 1941-1945 оны Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны 75 жилийн ой тохиож байна. Ялалтын баярын өдөр та биднийг нэгтгэдэг. Эл өдөр бид Германы фашизм болон түүний дагуулуудыг ялахад хувь нэмрээ оруулсан дайчин цэргүүд, тэдний арыг дааж …