Tag Archives: нийгэм

May, 2020

  • 11 May

    С.Эрдэнийн “халаасны нам” ба ээлжит улс төрийн бүтэлгүйтэл

    МАН-ын байрны гадаа Зон Олны Намын генсек Эрдэнийн Одбаяр гэх залуу хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Товчхондоо тэрбээр МАН-ын нэр бүхий гишүүд Зон олны намыг санхүүжүүлэх санал тавьсан гэх мэдээллийг хийсэн юм. Гэвч тэрбээр санхүүжилт санал болгосон гэх уг уулзалтад өөрийн биеэр байсан, байгаагүй, уулзалтын үеэр хамтран ажиллах гэрээ санамж яригдсан, эсвэл яригдаагүй гэх мэтээр ойлгомжгүй эсрэг тэсрэг зүйлсийг ярьж эхлэв. Мэдэгдлийн …

  • 11 May

    З.Энхболдыг “Суруга Монгол”-той холбоотой хэргээр АТГ-аас шалгахаар болжээ

    УИХ-ын даргаар ажиллаж байсан З.Энхболдод  прокурорын  газраас  хэрэг үүсгэн шалгах  үндэслэлтэй гэж үзсэнээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтээ АТГ-т хүргүүлжээ. Ингэснээр түүнийг “Суруга Монгол” компани болон төрсөн дүүгийнх нь нэр дээр шилжсэн их хэмжээний үл хөдлөх хөрөнгөтэй холбогдуулан мөрдөн шалгахаар болж байна. Энэ  тухайгаа нийслэлийн   прокурорын газраас иргэн Л.Наранбаатарт мэдэгдсэн байна. Тодруулбал, нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гарын үсэг бүхий хариу …

  • 11 May

    Ү.Амарбат: Гомдож шаралхсан, өс хонзонгоо тайлах гэсэн бие даагчдаас гэрэл гэгээ харагдахгүй байна

    -Бие даагчдаас Ерөнхий сайдыг хүртэл томилж болохгүй гэсэн хуулийн заалттай – УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд 208 хүн бие даан нэр дэвшихээр болсон нь олны анхаарлыг ихээхэн татаж буй.  Энэ тухайд  улс төрийн хүрээнийхэн  төдийгүй хуульчдын зүгээс байр сууриа илэрхийлж   эхэллээ.   “Элсэн цаг” нэвтрүүлгээр дээрх асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ үеэр хуульч Ү.Амарбат  бие даагчдын зорилго болон төрд гараад ажил хийх боломжтой эсэх талаар байр сууриа илэрхийллээ. …

  • 11 May

    Улсын дугаар нь 5, 0-ээр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сард татвараа төлнө

    Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд …

  • 11 May

    Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг жилд 252000 гаруй литр сүү зах зээл нийлүүлжээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайд Ч.Улаан Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Ш.Шүрэнцэцэгт “Улсын аварга фермер”-ийн шагналыг гардуулан өглөө. Улсын аварга фермер Ш.Шүрэнцэцэг 16 наснаасаа мал аж ахуйн салбарт саальчнаас эхлэн ажиллаж, эдүгээ 44 дэх жилдээ фермийн аж ахуй эрхлэн ажиллаж байна.  Тэрээр сүүлийн гурван жилд малын зүй бус хорогдол гаргалгүй, мал сүргээ жил дараалан өсгөж, …

  • 11 May

    С. Баяр: Дубайн гэрээг би мэдэхгүй, хэвлэл мэдээллээс л мэдээлэл авсан

    Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2020.05.11/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт эхэлсэн. Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн гадна хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр “Энд байгаа залуусын ихэнхийг нь би танихгүй. Танихгүй хүмүүсийг нэг газарт авч ирж байгаа нь буруу юм. Сая шүүх хуралдааныг нээлттэй явуулах уу, хаалттай …

  • 11 May

    Т.Батмөнх: Шимтгэлээс чөлөөлж байгаа нь ажил олгогч, даатгуулагчдад бодит дэмжлэг болж байна

    “COVID-19” цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг УИХ, Засгийн Газраас хэрэгжүүлж эхэлсэн. Үүний дундаас 4-10 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь аж ахуйн нэгж, иргэдийн хувьд бодит дэмжлэг болж байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн талаар иргэдийн тодруулж буй зарим асуултыг бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Т.Батмөнхөөс тодрууллаа. –       Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ бүрэн хэрэгжиж эхэлсэн …

  • 11 May

    Монголбанк “хар жагсаалт”-тай холбоотойгоор мэдэгдэл гаргав

    Монголбанкнаас Европын Холбоо “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтыг зарласантай холбоотойгоор мэдэгдэл гаргалаа. МЭДЭГДЭЛ Европын Холбооны Комиссоос 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх арга хэмжээний талаар бодлогын баримт бичгийн төсөл боловсруулж байгаа ба энэ хүрээнд тус холбооноос “Стратегийн дутагдалтай өндөр эрсдэлтэй гуравдагч орон”-ы жагсаалтад Монгол Улсыг оруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ. Энэхүү мэдэгдэлдээ Санхүүгийн хориг арга …

  • 11 May

    Рентген аппаратын тусгай зөвшөөрлийн хураамж дунджаар хоёр дахин буурчээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн комиссын Ажлын албаны даргын хамтарсан тушаалаар “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход санал авах, санал өгөх журам”-ыг 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шинэчлэн баталжээ. Үүнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ дунджаар хоёр дахин буурсан байна. Тухайлбал, компьютерт томограф, ангиографи, шүдний дэлгэмэл зургийн рентген аппаратын улсын …

  • 11 May

    Алба хаагчдын ажиллах орчин, нөхцлийг сайжруулахыг үүрэг болгов

     ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Хэнтий аймгийн Бор-Өндөр, Баян-Адарга, Норовлин, Жаргалтхаан сумдад ажиллалаа.  Ажиллах үеэрээ Засгийн газрын 2019 оны 331 дүгээр тогтоолоор Баян-Адарга, Жаргалтхаан суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах ангийн барилгын ажил болон Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийсэн юм. Гал түймэр унтраах, аврах 42 дугаар анги нь Норовлин, …

  • 11 May

    Д.Тунгалагтуул: Хүн болж төрсөн минь л өөрөө аз жаргал

    “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн зочноор Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Д.Тунгалагтуулыг урилаа. ТэрбээрОнцгой байдлын байгууллагад 28дахь жилдээ ажиллаж байна. Онцгой бүсгүйчүүдийн төлөөлөл болсон түүний хувьд холбоочноор ажлын гараагаа эхэлж, бичиг хэргийн эрхлэгч, нярав, боловсон хүчин зэрэг албан тушаалд үүрэг гүйцэтгэж байгаад 2014 оноос хойш ангилалын сургалт, сурталчилгаа урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж …

  • 11 May

    Зайсангийн айлуудын халуун усыг 5 дугаар сарын 15-наас хязгаарлана

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Зайсангийн зүүн талын Дулаан дамжуулах төвөөс дулааны эрчим хүчээр хангагддаг 10 гаруй хотхоны 1,700 айл өрхийн дулаан хангамж 2019-2020 оны халаалтын улиралд доголдож, нэлээдгүй гомдол иргэд, хэрэглэгчдээс ирсэн. Энэхүү халаалтын горим алдагдсан асуудал нь “Зайсан дэд бүтэц холбоо” ГҮТББ-ын зүгээс хийгдэх байсан техникийн шийдэл хэрэгжүүлэх шугам өргөтгөх ажлуудыг зураг төслийн дагуу …

  • 8 May

    БОАЖЯ шилдэг гурван яамны нэгээр шалгарлаа

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хамт олон 2019 онд хийсэн ажлынхаа үзүүлэлтээр бусад яамыг тэргүүлсэн тул Засгийн газраас шилдэг 3 яамны нэгээр шалгарууж, цом, батламж олгосныг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад гардууллаа. Батламжид “Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн …

  • 8 May

    Москва хорооллын хойд талын авто замыг маргааш 23:00 цагаас хаана

    Дулааны шугам угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор Москва хорооллын хойд талын авто замыг амралтын өдрүүдээр хаахаар болжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын хойд талын авто замыг 2020 оны тавдугаар сарын 9-ний 23:00 цагаас тавдугаар сарын 11-ний 06:00 цаг хүртэл хааж, дулааны шугам угсралтын ажил хийж гүйцэтгэх юм. Энэ үеэр жолооч нарыг замын ачааллыг тооцон хөдөлгөөнд …

  • 8 May

    Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна

    Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ. Баянгол дүүрэг Тасганы овооноос Баянбүрдийн тойрог хүртэлх 1.09 км замын засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Энэхүү ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодруулахад “Өнөөдөр Тасганы овооноос Эх …