Tag Archives: нийгэм

September, 2020

  • 28 September

    Сонсогчид цэргийн тангараг өргөлөө

    Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450  гаруй суралцагчийн  цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолборт есдүгээр сарын 25-ны өдөр боллоо.Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, тус яамны харьяа байгууллага агентлагуудын удирдлагууд, ДХИС-ийн захирал, …

  • 28 September

    Д.Мөнхжаргал: Нийслэл хотод НЭГ САЯ МОД ургуулахыг зорьж байна

    Улаанбаатар хотын тоосжилт, хөрсний бохирдлыг шингээх чадвартай модны суулгац, олон наст ургамлын үрсэлгээний төвийг  байгуулж, иргэдэд зориулсан ЭКОЛОГИЙН боловсрол төв, Байгаль хамгаалагчдын музей нээлтээ хийлээ.Энэхүү төслийг Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн байгаль орчны газар хамтран хэрэгжүүлж байгаа ба тарьц суулгацын хангалттай нөөц бүрдүүлэн дүүргүүдийн төгсөгчдийн төгөлд нийлүүлэх, мөн гэр хорооллын айл өрхөд тарааж мод тариулах замаар хөрсний бохирдлыг бууруулах, …

  • 28 September

    Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын цахим форум болно

    Улаанбаатар хотын соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын өнөөгийн байдал, нийгэм эдийн засагт гүйцэтгэх үүрэг, цаашдын хөгжлийн чиг хандлага, бодлого, төлөвлөлтийн талаар хэлэлцэх цахим форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас зохион байгуулж буй тус цахим форумд соёл, аялал жуулчлалын салбарын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн соёлын асуудал …

  • 28 September

    “Үнэртэй усанд дурлагсдын клуб”: Цусаа хандивласан доноруудад сүрчигний дээж бэлэглэнэ

    Фейсбүүк дахь “Үнэртэй усанд дурлагсдын клуб- Mongolian Fragrance Lovers” группээс санаачлан “Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв”-ийн үйл ажиллагааг дэмжин жил бүр цусаа бэлэглэх аяныг зохион байгуулдаг билээ. Тэгвэл энэ жилийн цус бэлэглэх аяныг “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан ирэх аравдугаар сарын 3-ний зохион байгуулах гэж байна. “Үнэртэй усанд дурлагсдын клуб” хэмээх фейсбүүк групп 2013 онд анх байгуулагдсан бөгөөд 2015 …

  • 28 September

    Х.Баттулга: Хүний төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тэвчээр чинь хүн бүрт үлгэр дуурайл болно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн сурагч Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нарыг “Шударга журам” медалиар шагналаа. Батсүхийн Гурвансайхан, Батсүхийн Галбадрах нар нь үерийн аюулаас бага насны хоёр хүүхдийг хамгаалсан гавьяа байгуулжээ. Тодруулбал, 2020 оны долдугаар сарын хоёрны өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын 3 дугаар багийн нутагт орсон хүчтэй мөндөр, аадар борооны …

  • 28 September

    Улаанбаатарт 11 хэм дулаан байна

    Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи  баруун  аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 …

  • 26 September

    “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар Хөдөлмөрийн баатар боллоо

    Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор: “…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, …

  • 26 September

    ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байгуулалтын ажлыг шалгалаа. Авто замын засвар шинэчлэлийн ажлыг хугацаанаас нь өмнө хийж дуусган, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээжээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Уг замын засвар шинэчлэлийн …

  • 26 September

    Ж.Болд:Цагдаагийн Ерөнхий газар өнгөрсөн жилээс Засгийн газрын дэмжлэгээр Экологийн цагдаагийн албатай болсон

    Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилтыг тусгасан. Манай улсын нийт газар нутгийн 7,9 хувийг ой мод эзэлдэг бөгөөд 2020-2024 онд энэ тоог 8,6 хувьд хүргэх том зорилтыг салбар яам тавиад байна. Энэ хүрээнд БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран “Цэнхэр алт усаа хайрлая”, “Ой модоо хайрлая” аяныг улс орон …

  • 26 September

    Зөв хүмүүс танай байгууллагын хамгийн чухал хөрөнгө

    Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит сэдэвт сургалт боллоо. Сургалтад Төрийн албаны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, НҮБ-ын суурин зохицуулагч Тапас Мишра, Канад Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Катрин Ивкоф, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид оролцлоо. “Меритийн шаардлага хангасан хүнийг томилно” Энэ үеэр УИХ-ын …

  • 26 September

    Д.Сарангэрэл: Монгол улсын аялал жуулчлалын салбар Ковид-19 цар тахлаас үүдэн 400 гаруй сая долларын алдагдалд ороод байна

    Жил бүрийн 9-р сарын 27 өдрийг Дэлхий нийтээр Аялал жуулчлалын өдөр тохиодог. Энэ өдрийг угтан  Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил” сэдвийн дор аялал жуулчлалын салбарын бүх шатны төлөөллүүдтэй чууллаа. Дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор жуулчдын урсгал хязгаарлагдаж, эдийн засгийн хүндрэлд хамгийн их өртөж байгаа салбарын нэг нь аялал жуулчлал юм. Энэ утгаараа …

  • 26 September

    Налайхын авто замын хучилтын ажил эхэллээ

    Налайхын автозамыг хэсэгчлэн хааж бүтээн байгуулалтын ажил үргэлжилж буй. Тус автозамын  арын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэлсэн байна. УИХ-ын гишүүн С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар өчигдөр автозамын барилгын явцыг шалгаж  ажиллалаа. Налайхын 20,9 км автозамыг 15 хоногийн хугацаанд хэсэгчлэн хааж өнгө хучилт,  явган хүн, дугуйн зам,  гүүрэн гарц,  тохижилтын ажлууд хийгдэнэ.  Цементээр …

  • 26 September

    Гурван жилийн өмнө алга болсон эрэгтэйн цогцсыг хаягдсан уурхайн гүнээс олжээ

    ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид 2017 онд амиа алдсан 19 настай иргэний цогцсыг Налайх дүүргийн эзэнгүй орхигдсон уурхайн гүнээс гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шилжүүллээ. Тодруулбал,  2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд тус дүүргийн иргэн 19 настай, эрэгтэйн амь насыг хөнөөж, цогцсыг булж орхисон нь мөрдөн байцаалтын …

  • 26 September

    СУГ: Монгол,Казахстаны хоорондын соёл-хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

    Энэ сарын 21-ний өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ж.Адилбаевийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Элчин сайдын зүгээс БНКазУ-ын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын нийт ард түмэнд хандсан “Шинэ нөхцөл байдал дахь Казахстан: авах арга хэмжээ” сэдэвт илгээлтийн гол агуулгыг танилцуулж, англи хэл дээрх хуулбарыг уламжлав. Тэрбээр Элчин сайд, …

  • 25 September

    Хүүхэлдэйн театр “Миний хөөрхөн шүдний аялал” шинэхэн жүжгээрээ хөшгөө нээлээ

    Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн …