Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн …
Tag Archives: нийгэм
September, 2020
-
25 September
“Эх дэлхийдээ хүчилтөрөгч бэлэглэе” уриан дор “Ой модоо хайрлая” өдөрлөг зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн алба, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн төсөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, хамтран дээрх зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс Байгаль орчны тогтвортой менежментийг хангах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэ оны 09 дугаар сарын 03-ны өдрөөс улсын хэмжээнд “Цэнхэр алт”, “Ой мод” хамгааллын хэсэгчилсэн арга хэмжээг улс орон даяар зохион байгуулан …
-
25 September
У.Хүрэлсүх:Дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай үндэсний компаниудыг бий болгохын төлөө бүх талын дэмжлэг үзүүлнэ
Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын 60 жилийн түүхт ойн энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ойн баярын хуралд оролцон баяр хүргэж үг хэлэв. Тэрээр МҮХАҮТ бизнесийн орчинг сайжруулах, хувийн хэвшлийг хөгжүүлэх, бодлогын өмгөөлөл болон бизнесийг дэмжин урамшуулах, нийгмийн хариуцлагатай бизнесийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хэлэлцлийг хөгжүүлэх, төр, засагтай хамтран ажиллаж, үр дүнд хүрч байгааг тэмдэглэв. МҮХАҮТ …
-
25 September
БНСУ-ын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Өнөөдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр БНСУ дахь Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний Төв нь БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэрэг эрхлэх газартай “Хамтран ажиллах гэрээ” байгууллаа. Энэхүү гэрээ нь БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй Монгол иргэдийг үйлдвэрийн ослоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор сургалтанд хамруулах, мэдээ мэдээллээр хангах, сургалтын материалыг монгол хэл дээр эмхтгэн хэвлүүлж тараах, …
-
25 September
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд жишиг Өрхийн эрүүл мэндийн төв нээгдлээ
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Чин хүслэн” жишиг Өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтанд орлоо. Хоёр давхар барилга бүхий тус төв нь хүүхдийн болон эмчийн үзлэг, тусгаарлах, эмчилгээний өрөөнөөс гадна дархлаажуулалт, шинжилгээ, сэргээн засах физик эмчилгээ, зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, чийрэгжүүлэлтийн өрөөтэй бөгөөд эрүүл мэндийн нийгмийн ажилтан, сувилагчийн өрөөг ажлын болон амралтын зориулалтаар …
-
25 September
Чингэлтэй дүүрэгт олон улсын жишигт нийцсэн сургууль ашиглалтад орлоо
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж ашиглалтад орж буй Нийслэлийн Ерөнхий боловсролын 149 дүгээр сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Япон улсын Элчин сайд Кобаяши Хироюки, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл тэргүүтэй …
-
25 September
Г.Ундармаа: Түүхэн цаг үетэй холбогдуулан “Single ladies-4” киногоо хийнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан
“UFilm Уран Бүтээлийн Нэгдэл” 2013 оноос эхлэн ганц бие гурван бүсгүйн амьдралыг харуулсан “Single Ladies” киног бүтээж эхэлсэн билээ. Тэгвэл тус цувралын төгсгөлийн дөрөв дэх анги ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Гончигийн Ундармаа 2013 оноос эхлэн UFilm Уран Бүтээлийн Нэгдлийг үүсгэн байгуулж ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолддог жаргал, зовлонгийн тухай …
-
25 September
АНУ-д амьдарч буй монголчууд “ХҮН БАЙ” хөдөлгөөнд нэгдлээ
Энэ сарын 21-ны өдөр есөн настай охин хойд эцэгтээ зодуулсны улмаас амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Сүүлийн гурван жилийн байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн улмаас 5043 хүүхэд өртөж хохирсон тоон судалгаа гарсан байна. Үүнээс нийт гэмт хэргийн 70 хувь нь Улаанбаатар хотод, 29,9 хувь орон нутагт гарчээ. Гэтэл бид өнөөдөр хүүхдийн хүчирхийллийн эсрэг сошиалд нэг нэгнийг буруутгаж …
-
25 September
Сиднейгээс 216 иргэн эх орондоо ирнэ
Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр хуваарийн дагуу 21:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.Тус онгоцоор 216 иргэн эх орондоо ирэх юм. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Энхсаран”, “Ивээлэн” сувиллууд болон “White House” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
-
25 September
У.Хүрэлсүх:Цэргийн алба бол эр хүнийг, өрхийн тэргүүнийг бэлтгэдэг сайхан алба
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Батлан хамгаалах яаманд ажиллаж, Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний заах арга зүйн цугларалтад оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандан үг хэлэв. Тэрээр, Миний ажил, амьдралын гараа энэ салбараас эхтэй. Монгол Улсын Зэвсэгт хүчин цаг ямагт эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа нь болж, Монгол төрийн бат түшиг тулгуур нь байдаг. Монгол Улсын Их Хурлын …
-
25 September
Г.Сайханбаяр: Батлан хамгаалах яам салбарынхаа шил, толь нь байх учиртай
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус яамны бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг болон нийт бие бүрэлдэхүүн оролцов. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа болон түүнтэй уялдсан Батлан хамгаалах яамны цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрээр бие бүрэлдэхүүнд хандан хэлэхдээ …
-
25 September
Улаанбаатарт өдөртөө 22-24 хэм дулаан байна
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар бага зэргийн хур тунадас орж, сэрүүсэж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.2020 оны 09 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад …
-
24 September
Я.Содбаатар:Эмчлэгдэн гарсан иргэдээс КОВИД -19 халдварын тохиолдол дахин илрэхгүй гэдгийг дэлхийн нийгмийн эрүүл мэндийн салбар баттай нотолж чадаагүй байгаа
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос “Олон талт Түншлэлийг бэхжүүлэх замаар Ковид-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх нь” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа.Хэлэлцүүлгийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрээр КОВИД-19 халдварын цар тахал дэлхий дахинаа хурдацтай тархаж, дэлхийн бүх улс, үндэстэн цар тахлын эсрэг тууштай тэмцсээр өдгөө 9 сарын хугацаа өнгөрөөд байна. …
-
24 September
Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо. Богд хааны 4,3 метр өндөр хөшөө бүхий энэ хүрээлэнд Хааны лүндэн, Мөнх тэнгэрийн хүчин дор, Мөнх тэнгэрийн дурсгалт есөн хөшөөг залж, явган хүний зам, талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, усалгааны болон ус зайлуулах системийг цогцоор нь хийсэн байна. Дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий …
-
24 September
Д.Мөнх-Эрдэнэ:30 жил АН-ын гишүүн явчихаад одоо МАХН-д саналаа өгч, МАХН-ыг дэмжих хэрэгтэй болчихоод байна
АН-ын даргын төлөө улайрч, Орон нутгийн сонгуульд л ялалт байгуулчихвал өөрөө дарга болчихно гэж андуурч байгаа АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Пүрэвдаваа нар тун сонирхолтой улс төрийн шийдвэр гаргалаа. Алдсан эрх мэдлийнхээ төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй гүйж яваа МАХН-ын дарга Н.Энхбаяр, хэдхэн сарын өмнө АН-аас гарч байгаагаа мэдэгдээд намаа хоёр хувааж, ялагдалд гол нөлөө үзүүлсэн Лу.Болд, Ж.Батзандан нартай эвсэж нэгдэн сонгуульд хамт орохоор болсон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл