Tag Archives: нийгэм

October, 2020

  • 6 October

    Төв, Говьсүмбэр аймгийн 486 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Төв, Говьсүмбэр аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа. Шагнал гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болов. Энэ жил Төв аймгаас нийтдээ 421 ээжид, үүнээс 33 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 388 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа. Харин Говьсүмбэр аймгаас нийтдээ 65 ээжид, үүнээс 8 ээжид “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг, 57 ээжид …

  • 6 October

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Анна Каренина”-г эхнэрийн хамт үзэж сонирхжээ

    Оросын нэрт зохиолч Лев Толстойн “АННА КАРЕНИНА” романаас сэдэвлэн бичсэн 2 бүлэгт, 15 үзэгдэлт жүжиг 2020 оны 10-р сарын 03-аас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдлаа. Дэлхийн сонгодог бүтээлийн нэг “Анна Каренина”-г янз бүрийн өнцгөөс үзэж харж, ярьж тайлбарлаж болно.  Гол дүр Анна Каренинаг хэдэн ч янзаар харж, ярьж,шүүмжилж болно. Харин энэ удаа  Н. Наранбаатар найруулагчийн өнцгөөс харж таашаал авах боломж манай монголчуудад олдож байна. Энэхүү сонгодог жүжгийн гол дүр Анна Каренина-д залуу жүжигчин Н.Баярмаа, Төрийн соёрхолт, …

  • 6 October

    Л.Мөнхгэрэл: Ойн далбига мөөг нь хорт хавдар болон вирусийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон

    Монгол орны мөөг, түүний төрөл зүйл, химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа, мөөгний ач тусын талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Мөнхгэрэлтэй ярилцлаа. -Мөөг гэж чухам юу вэ. Ургамал уу, хүнсний ногоо юу. Ер нь хэдий үеэс эхэлж судалж, хүн төрөлхтөн хүнсэндээ хэрэглэх болсон юм бэ? -“Мөөг” гэхээр хүн бүрт танил, мэддэг зүйл …

  • 6 October

    Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Б.Оюу-Эрдэнэ сонгогдов

    Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал өнгөрсөн амралтын өдөр буюу Бямба гарагт амжилттай болж өндөрлөлөө. Тус холбооны Ерөнхийлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ, Ананд Адвокатс ХХН-ийг үүсгэн байгуулагч, өмгөөлөгч Б.Батзаяа нар нэрээ дэвшүүлээд байсан. Ингээд хуралдааны төгсгөлд Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтыг цахимаар явуулахад Б.Оюу-Эрдэнэ олонхийн саналаар сонгогдож, Монголын Өмгөөлөгчдийн холбоог тэргүүлж ажиллахаар болсон юм. Их хурлын нээлтийн үйл …

  • 6 October

    Гал сөнөөгчид 3 cартай болон 12 настай хүүхдүүдийг галын аюулаас аварлаа

    Өчигдөр 23:10 цагт Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Х-ын 3 өрөө орон сууцны 4х3 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатжээ. Тус гал түймрийн улмаас иргэн Х /48 настай, эрэгтэй/ угаартаж нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөгч М.Жанчиваар ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. Гал түймрийн голомтоос иргэн Э /12 настай эрэгтэй/-г авран, мөн давхарын 233б тоотод иргэн …

  • 6 October

    Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ

    Гавьяат жүжигчин Н. Мягмар таалал төгсжээ Тайз дэлгэцийн урлагийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хүүхэд залуучуудын театрын ахмад уран бүтээлч, Соёл урлагийн их сургуулийн Хүндэт профессор, сурган хүмүүжүүлэгч, Надмидын Мягмар 2020 оны 10-р сарын 04-ний өдөр өвчний улмаас таалал төгсч, хүнд гарз тохиолоо. Тэрээр Монголын анхны дээд боловсролтой драмын жүжигчдийн нэг бөгөөд 1963 оноос Хүүхэд залуучуудын театрт жүжигчин,1987 оноос Соёлын …

  • 6 October

    “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна

    ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Гавьяат малчин, Цэргийн гавьяаны одонт, ахмад дайчин Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн “Фронт” С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон” гардуулна. “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай 1942 оны 12 дугаар сард 19-хөн настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр  очиж байсан юм. Монгол Улсаас илгээсэн …

  • 5 October

    И.Баттөгс:Орон нутаг руу явуулж байгаа саналын хуудсанд хяналт тавьж байгаа

    Нийслэлийн Сонгуулийн хорооны өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Хангарди ордонд боллоо. Хуралдаанд дүүргийн сонгуулийн хорооны удирдлагууд болон нийслэлийн харьяа байгууллагын холбогдох албаны хүмүүс оролцож, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа болон цаашид зохион байгуулах ажлуудын талаар хэлэлцэв. СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа “Сонгуулийн бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад дуусч байна. Хамгийн чухал асуудал …

  • 5 October

    Ажил цалгардуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

    Нийслэлиийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан таван агуулах, түрээсийн 35 агуулах, хангамжийн 30 бааз, Тавантолгой түлш компанийн 57 саравч, нийт 127 …

  • 5 October

    Б.Идэр-Од: Иргэн бүр байгалиа хамгаалах, нөхөн сэргээх алхмуудыг хийж чадвал бид ирээдүйд усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал зэргээс хамгаалж чадна

    Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмбэлэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашигладаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ. Олон нийтэд бодит байдлыг мэдээлэх, усыг хайрлан хамгаалах, гамнаж сурах зөв дадал хэвшүүлэх зорилгоор БОАЖЯ, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба хамтран “Цэнхэр алт усаа хайрлая” нэгдсэн арга хэмжээг амжилттай …

  • 5 October

    У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв.  Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд …

  • 5 October

    “Анна Каренина” жүжгийн дууг Б. Маралжингоо “амилуулжээ”

    “Анна Каренина” романыг Монголд хамгийн анх ахмад орчуулагчдын нэг Ш.Очирбат монгол хэлнээ тун яруу сайхан хөрвүүлсэн нь үгийн урлагийн хорхойтнуудад дэлхийн сонгодог романыг эх хэл дээрээ унших боломжийг бий болгосон билээ. Сонгодог зохиол гэдэг нэг талаар цаг хугацааны шалгуурыг даван шигшигдсэн гэсэн сүрлэг утгыг илэрхийлдэг нь “Анна Каренина” романд шууд хамаатахаас гадна, үгийн урлагт бүтээгдсэн хамгийн сайхан зохиолын нэг гэх тодотголыг ч …

  • 5 October

    Х.Баттулга: Эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж бусдад үлгэр дуурайл болно гэдэг хүн гэгдэхийн утга учир билээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэнд, хууль, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хүнс, худалдаа, барилга, дэд бүтэц, спорт, урлагийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, Хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулан өгөв. МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ: …

  • 5 October

    “Маск” продакшны Ж.Мөнхсайхан Гавьяат жүжигчин цол хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын  зарлигаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр энгэрээ мялаалаа.  Маск” продакшны авьяаслаг жүжигчин  Ж.Мөнхсайхан нь 1972 оны арваннэгдүгээр сарын 27-нд Говь-Алтай аймагт төрсөн. Авьяаслаг жүжигчин тэрбээр СУИС-ийн драмын анги төгссөн бөгөөд олонд хүлээн зөвшөөрөгдсөн жүжигчдийн нэг юм. “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байсан жүжигчин Ж.Мөнхсайхан өдгөө “Маск” продакшнд ажиллаж буй билээ. Түүнийг хошин урлагийнхан төдийгүй найз нөхөд нь нэрийг …

  • 5 October

    Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг таалал төгсжээ

    Ард түмэндээ “Мандухай сэцэн хатан” киноны Батмөнх даян хааны дүрээр алдаршсан, нэрт жүжигчин Ж.Сүххуяг өвчний улмаас таалал төгсжээ. Тэрбээр 1982 онд Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Д.Маамхүү, Б.Мөнхдорж нарын удирдлага дор төгссөн байна. Кинонд тоглох гараагаа 1977 онд “Давааны цаана даваа” киноны Жаргалын дүрээр эхэлсэн байдаг. Үүнээс хойш нийтдээ 20 гаруй кинонд дүр бүтээсэн юм. Тухайлбал 1979 онд …