Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун …
Tag Archives: нийгэм
October, 2020
-
7 October
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.10.07/ хуралдаан 10 цаг 24 минутад 61.1 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Монгол киног дэлхийн зах зээлд …
-
7 October
Гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг УНТЭ, УХТЭ, УГТЭ үзүүлдэг болно
Эрүүл мэндийн Сайдын 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн “Төв болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн иргэдэд үзүүлэх лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмнэлзүйн тусламж үйлчилгээний төвлөрлийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг багасгах, цахим үйлчилгээг сайжруулах чиглэлээр гаргасан удирдамж”-ийн дагуу өнөөдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвөөс гэмтлийн яаралтай тусламж, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар …
-
7 October
Эмээгээсээ өвлөсөн эрдэм
“Онцгой мэдээ” сонины “Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Дашдуламын Одмааг урилаа. Тэрбээр Сайншанд сумын Ерөнхий боловсролын II сургуулийг 2014 онд төгссөж, 2014-2018 онд “Отгонтэнгэр” их сургуульд суралцан, хууль эрх зүйн мэргэжил эзэмшсэн.Улмаар 2018 онд ДХИС-ийн Ахлагчийн курсийг холбооны бага мэргэжлээр амжилттай төгсөж, …
-
7 October
ЗГ:2022 онд багтаан бүх сургууль, цэцэрлэгийн модон жорлонг хална
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Ирэх онд аж ахуйн нэгжүүд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлнэ 2021 онд нэр бүхий 24 аж ахуйн нэгж 30 хоногийн буюу нийт 120 мянга 350 тонн түлш, шатахууны нөөц бүрдүүлнэ. Энэ онд 22 аж ахуйн нэгж А-80 автобензин 6000, АИ-92 автобензин 42000, дизелийн түлш 80700, ТС-1 онгоцны …
-
7 October
Энхийг сахиулагчид БНӨСУ-ыг зорилоо
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэлээ дуусаж, Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэн ажиллагааны газар орныг зорилоо. Тус ёслолын ажиллагаанд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж. Чүлтэмсүрэн болон албаны бусад хүмүүс оролцлоо. ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар “Манай энхийг сахиулагчид энэхүү ажиллагаанд …
-
7 October
Д.Ганбаатар: Самар түүж зардаг, вагоноор гэр хийж ганзагын наймаа хийж байсан үе саяхан юм шиг санагдаж байна
Хөдөлмөрийн баатар Д.Ганбаатартай цөөн хором ярилцлаа. Юуны өмнө “Хөдөлмөрийн баатар” цолоор шагнуулсанд тань баяр хүргэе! – Монголын төр, Төрийн тэргүүн баялаг бүтээгчиддээ урам хайрлаж, үнэллээ. Баялаг бүтээгчдийг мөн улам урагшлаарай хэмээн ташуурдаж байна гэж ойлгож байна. “Макс” групп 28 жилийн турш баялаг бүтээсээр ирлээ. 600 орчим км зам барьж, олон мянган малчдаас сүүг нь худалдан авч, гадаадад үйлдвэрлэсэн сүүг зах …
-
7 October
МЭХ-ны Ерөнхийлөгч ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэн С.Цэгмидэд баяр хүргэлээ
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат өдгөө 98 настай “Фронт” хэмээн алдаршсан С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Сүрэнхорлоогийн Цэгмид гуай 1942 оны арванхоёрдугаар сард 19 настайдаа Зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, Свердловск орчмын фронтын тэргүүн шугам дээр очиж байсан. С.Цэгмид гуайн энэхүү гавьяаг ОХУ-ын Ерөнхийлөгч өндрөөр үнэлэн Аугаа Эх орны …
-
7 October
МУГЖ Б.Сарантуяа: Б.Бүлтэн эмчээс хайрыг мэдэрсэн хүмүүс олон
Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийг танихгүй хүн ховор. Эх үрсийн элбэрэл, эрүүл мэнд, амь насны манаанд тэрээр 40 гаруй жил зүтгэхдээ 16 мянган гаруй хүүхдийг эх барьж авчээ. Тэгвэл өчигдөр /2020.10.06/буюу Намрын дунд хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон хар морь өдөр Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Бүлтэн эмчийн “Цагаан мөр” дурсамж номын нээлт боллоо. Энэхүү номонд түүний хүүхэд …
-
7 October
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс …
-
7 October
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, маргааш төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо нойтон цас орох тул тариа, ногоо цасанд дарагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо, нойтон цас орно. …
-
6 October
Б.Халиун:Хүүхдийн нэр төр, эрх ашгийг эн тэргүүнд тавихгүйгээр мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунтай ярилцлаа. -Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой цочирдом мэдээлэл сошиал орчинд түгэх боллоо. Ер нь хүүхэдтэй холбоотой мэдээлэлд хэрхэн хандах ёстой юм бэ? -Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд “Хувь хүний нууц” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль …
-
6 October
Ш.Ичинхорлоо: Ирээдүйд техник, технологи хэдий хөгжсөн ч сайн багшийн шинжид хүнлэг сэтгэл гарцаагүй үлдэнэ
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн профессор, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Ш.Ичинхорлоотой ярилцлаа. -Танд багш нарын өдрийн мэнд хүргэе! Өнгөрөгч жил Монголын багш нарын VII их хурлыг “Сайн багш сайхан ирээдүй” уриатай зохион байгуулж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл сайн багш гэж ямар багшийг хэлэх вэ? -Сайн багшийн тухай ойлголт үеийн үед байсан. ХX зуунд их мэдлэгтэй, түүнийгээ хүүхэд, залууст харамгүй өгдөг, мэргэжлээ …
-
6 October
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн улс орнууд чуулж байна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулган өнөөдрөөс эхлэн виртуаль хэлбэрээр хуралдаж эхэллээ. Энэ удаагийн чуулганы даргаар Филиппин Улс, дэд даргаар Фижи Улс сонгогдов. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус уламжлал ёсоор чуулганы нээлтэд цахим мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ Номхон далайн баруун бүсэд ДЭМБ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад КОВИД-19 халдварын өвчлөл, эндэгдлийн тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн болохыг тэмдэглэж, цаашид сонор …
-
6 October
Монгол Улсад анх удаа бие дааж хэвлийн гол судасны цүлхэнд стент графт суулгац тавих мэс заслыг амжилттай хийлээ
Өнгөрсөн есдүгээр сарын 30-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх эмч АУ-ны доктор, профессор З.Лхагвасүрэн тэргүүтэй судсан дотуурх мэс засал болон зүрх судасны мэс засал, зүрх судасны эмч нарын хамтарсан баг хоёр ташааны тараагуур судасыг хамарсан хэвлийн гол судасны хүнд хэлбэрийн цүлхэний эмгэгт өөрсдөө бие даан судсан дотуурх мэс заслын аргаар “Стент графт” буюу өмсгөлтэй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл