Tag Archives: нийгэм

November, 2020

  • 3 November

    “Монгол бахархал”-ын өдөр төв талбайд гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болно

    “Монгол бахархал” буюу Чингис хааны төрсөн өдөр энэ сарын 16-нд тохиож байгаа бөгөөд нийслэлийн төв талбайд Улаанбаатар хот болон 21 аймаг, сумын гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болох гэж байна. Харин маргаашаас нь тус оролцсон бүтээгдэхүүнүүдийг төрөл тус бүрээр нь дотор талбайд иргэдэд нээлттэйгээр дэлгэх аж. Иймээс ямар төрлийн бүтээгдэхүүнийг хаанаас сонирхож болох талаарх мэдээллийг нээлтийн үеэр авч …

  • 3 November

    Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн амь насаа алджээ

    Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сум 1-р багийн нутагт аравдугаар сарын 31-ний өдрийн 14:30 цагийн орчимд Toyota prius маркийн автомашин онхолдож, зорчигч, 38 настай, эмэгтэй Ц-н амь нас хохирсон байна. Иймд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас иргэдэд анхааруулж байна.

  • 3 November

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлэв

    МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд шаардлага хүргүүлжээ. МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ 2020 оны 10 сарын 30-ны өдөр   Улаанбаатар хот Сайн засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд бид МҮОНРТ-ийн удирдлага, ажилтны хооронд үүсээд байгаа нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа билээ. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд …

  • 3 November

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 174 иргэн эх орондоо ирнэ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 174 иргэн эх орондоо ирж байна. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 3 November

    БШУЯ: Сурагчдын амралтын хугацааг наашлуулах талаар яриагүй

    Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон. Тиймээс амралтын хуваарьт ч өөрчлөлт ороод буй. Тодруулбал, нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэх юм. Сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээгээр шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сурагчдын амралтын хугацааг наашлуулах санал асуулга явуулж буй талаар мэдээллүүд цацагдсан. Харин өнөөдөр …

  • 3 November

    Т.Мөнхтунгалаг: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй

    УИХ-ын нэр бүхий найман гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон тухай хэвлэлд мэдээлж байна. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалагаас тодруулав. –Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын нэр бүхий гишүүдийг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Энэ мэдээлэл үнэн эсэхийг албаны эх сурвалжаас тодруулмаар байна. Та хариулт өгнө …

  • 3 November

    АТГ: Мөрдөн шалгах хэлтэст 455 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 26 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 81 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 15 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 51 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Өнгөрсөн …

  • 3 November

    ВИДЕО: Цагдаа Б.Пүрэвдэмбэрэл гурван ихэр охинтой болжээ

    Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч  Д.Пүрэвдэмбэрэлийн гэргий амаржиж гурван ихэр охинтой болжээ. Тэрбээр “Анх эхнэрээ ЭХО-д харуулахад нэг хүүхэд байсан, 7 хоногийн дараа дахиад үзүүлэхэд хоёр болчихсон байсан. Дараа ЭХО-д үзүүлсэн чинь гурван хүүхэд болчихсон байсан. Хөөх, үржигдээд байдаг юм байх даа гэж бодсон” хэмээн ярьжээ.

  • 3 November

    Баян-Өлгий аймаг дахь сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу СӨРӨГ гарчээ

    Зоонозын өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ)-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын “Цагааннуур” боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас коронавируст халдвар (COVID-19) илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Тус аймагт өчигдөр (2020.11.02) тандалтын зорилгоор гурван иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад нэг иргэний …

  • 3 November

    Энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Үүнд: 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар11  сарын 6-нд Алматы-Улаанбаатар11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар11 сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой …

  • 3 November

    ВИДЕО: COVID-19 цар тахлын үеийн туршлагаас: Монгол Улсын хариу арга хэмжээ

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас COVID-19 цар тахлын эсрэг Монгол Улс ямар хариу арга хэмжээг авч ажиллаж буй талаар богино хэмжээний баримтат кино бүтээснийг хүргэж байна.

  • 3 November

    Др Тедрос Адханом Гебрейсус: Халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа

    ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн (COVID-19) халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр өөрийн твиттер хуудасдаа”COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!” гэж бичжээ.

  • 3 November

    Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.2020 оны 11 дүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд …

  • 2 November

    Ч. Цэрэндолгор:Томуугийн эсрэг вакцины хоёр дахь тунгийн дархлаажуулалт удахгүй эхэлнэ

    Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай газар дээр нь танилцлаа. Тус хорооны хэмжээнд нийт 18 мянга гаруй иргэнд …

  • 2 November

    Э.Оюунболдын цолыг хурааж, барилдах эрхийг нь үлдээв

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Э.Оюунболдын нэхэмжлэлтэй Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.   Нэхэмжлэгч Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай “Сэргээшийн …