Хог хаягдлаа зориулалтын бус газар хаях, усны сан бүхий газар машинаа угаасан зөрчил үйлдвэл торгуультай болохыг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Тус албанаас Нийслэлийн Туул, Улиастай, Сэлбэ зэрэг голуудын эрэг ойр орчимд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтаар ажиллахад иргэд усны сан бүхий газарт тээврийн хэрэгслийг угааж, орчныг бохирдуулж байгаа зөрчил ихээр үйлдэгдэж байсныг материалжуулан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж, зөрчил гаргасан иргэдэд торгуул …
Tag Archives: нийгэм
June, 2020
-
12 June
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Нефтийн гарамын хавтанг солих тул өнөө орой зам хаана
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо Нефтийн гарамыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны 23:00 цагаас 6 дугаар сарын 13-ны 06:00 цагийн хооронд хааж, гарамын хавтан солих ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Иймд жолооч та бүхэн хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган бусад авто замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө. Гарамын хавтан солих ажлыг Төмөр замын 2 дугаар ангийн ажилтнууд гүйцэтгэх тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/lime-zaim-zaymi-online.html http://credit-n.ru/avtokredit.html
-
12 June
М.Энх-Амар: Энэтхэгээс ирэх ламхай нарын бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргана
Монгол Улсын Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт байгаа ламхай нарыг эх оронд нь авчрах асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд хүүхдүүдийг эх орондоо ирсний дараах бүх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар болсон. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад шавилж буй ламхай нарыг татан авах тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.06.12/08:45 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Бүгд найрамдах …
-
12 June
Тусгай үүргийн онгоц БНЭУ-ыг зорилоо
Энэтхэг-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 09:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Тус нислэгээр нийт 251 иргэн эх орондоо ирнэ. Үүнд Лаос улсаас 10, Энэтхэгээс 6 иргэн, 6 лам багш, 229 ламхай нар багтаж байгаа юм. Тусгай үүргийн онгоц маргааш буюу 06 дугаар сарын 13-ны 07:00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна гэж Улсын …
-
12 June
Рэйлбус өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Дархан чиглэлд үйлчилнэ
Төмөр замын автобус РЭЙЛБУС өнөөдөр буюу зургадугаар сарын 12-ноос эхлэн Мягмар гарагаас бусад өдөрт Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд үйлчлэхээр боллоо. Мягмар гарагт техникийн үйлчилгээ хийх юм. РЭЙЛБУС АЯЛАХ ХУВААРЬ: http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/blog-listing.html
-
12 June
УОК-ын Шуурхай штабын алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна
Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Үзлэгийг П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий УОК-ын Шуурхай штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, …
-
12 June
Зарим дүүргийг хөгжүүлэх дунд хугацааны бодлогын баримт бичгийн төслийг хэлэлцэж байна
Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, …
-
11 June
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ
Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20:25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа. Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна. …
-
11 June
Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!
Монгол улсын хэмжээнд 2018 онд 3,5 сая тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6% нь Улаанбаатар хотод, үлдсэн 58.4% нь хөдөө орон нутагт үүссэн гэж бүртгэгджээ. Дээр дурьдсан 3,5 сая тонн хог хаягдлын 91,8 хувь нь ахуйн хог хаягдал юм. Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн …
-
11 June
Эмэгтэйчүүд шийдвэр гаргах, бодлого тодорхойлох түвшинд ажиллах цаг болсон
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа үргэлжилж, нэр дэвшигчид иргэд сонгогчиддоо мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Энэ жилийн хувьд нийт 13 нам, 4 эвслийн нийт 606 нэр дэвшигчид өрсөлдөж байгаагаас 151 нь эмэгтэй нэр дэвшигчид байгаа юм. Хүний эрхийг жинхэнэ ёсоор нь хэрэгжүүлэхэд, хамгаалахад эмэгтэй улс төрчдийн дуу хоолой хамгаас чухал. Эмэгтэй гишүүд олонтой зарим улс орнуудын авлига, хээл хахууль багасч, …
-
11 June
Цэргийн төв эмнэлгийнхэн уриалга гаргалаа
Цэргийн төв эмнэлгийнхэн мөрдөст нэгт Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагч, ажилтан албан хаагчдад нэгэн уриалга гаргажээ. Уриалгад “ДЭМБ-аас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж байгаа билээ. Энэхүү өдрийг Монгол Улс 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Цэргийн төв эмнэлгээс бусдын амь насыг аврахын төлөөх сайн дурын авлагагүй цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун …
-
11 June
Гэр хорооллыг дахин төлөвлөн, 3500 өрхийг орон сууцтай болгох төслийг эхлүүллээ
Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулж, амьдрах орчныг сайжруулахаар нийслэлийн удирдлага гэр хорооллыг дахин төлөвлөн, барилгажуулах төсөл хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXIII хорооны 24 га талбайг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн “Шинэ барилга” ХХК-д өнөөдөр батламжийг нь гардууллаа. Арга хэмжээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, тухайн хорооноос Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн …
-
11 June
“Банк оф Чайна” хандивын аянд нэгдлээ
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Банк оф Чайна” төлөөлөгчийн газраас нэг удаагийн бээлий, амны хаалт тус бүр 10000 ширхэг, 2000 ширхэг хамгаалалтын нүдний шил, 1000 ширхэг хамгаалах хувцсыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвараас …
-
11 June
Нэгдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй иргэдийн анхааралд
НӨАТ-ын буцаан олголтыг 2020 онд улирал бүр олгохоор болсон. Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн бөгөөд зарим иргэдийн хувийн мэдээлэл зөрснөөс шалтгаалан буцаан олголтоо аваагүй байгаа ажээ. Тэдгээр иргэд энэ сарын 20-ны дотор хувийн мэдээллээ залруулан, урамшуулал авах хүсэлтээ дахин баталгаажуулах шаардлагатай юм байна. Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтын хугацаанд өөрчлөлт оруулснаар, …
-
11 June
Ч.Чинбат: Нэр дэвшигчийн нэр төрийг гутаан доромжилсон худал мэдээлэл тараавал иргэнийг таван сая төгрөгөөр торгоно
Цагдаагийн ерөнхий газрын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбатаас тодрууллаа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон түүнтэй холбогдон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгнө үү? Улсын Их хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20ний өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд …