Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос 2020 оны зургадугаар сарын 13-н буюу Бямба гарагт бүх нийтийн их цэвэрлэгээг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Цар тахлын улмаас үүссэн онцгой нөхцөл байдлын үед их цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамж, албан даалгавар гарсныг төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууддаа хүргүүлсэн байна. Шинэ төрлийн коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй, …
Tag Archives: нийгэм
June, 2020
-
11 June
УОК: Сонгуулийн сурталчилгааны арга хэмжээнд оролцогчид амны хаалт заавал зүүсэн байна
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа эхэлж нам, эвсэл, нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах үедээ журмын дараахь үндсэн заалтыг илтэд …
-
11 June
А.Амбасэлмаа: ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч дараагийн ажиглалт руу шилжиж байна
ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өглөө. Тэрбээр“Зургадугаар сарын 10-нд гурван лабораторид нийтдээ 315 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд тандалтын зорилгоор цуглуулсан 8, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 167 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймгийн Ханги боомтоор орж …
-
11 June
Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замыг ирэх сард хүлээлгэн өгнө
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2019-2020 онд иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай орчинд амьдуулах түгжрэлийг бууруулах зорилгоор гэр хороолол руу түлхүү автозам тавихаар төлөвлөн гэр хорооллын доторх холбоос …
-
11 June
COVID-19:Гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөмж
Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэрийн тэжээвэр амьтантай иргэдэд өгөх зөвлөгөөг хүргэж байна. • Амьтанд хүрэхийн өмнө болон дараа гараа савандаж угаах эсвэл халдваргүйжүүлэх• Бага насны хүүхдээс хол байлгах• Тэжээвэр амьтанг үнсэхгүй, тэврэхгүй, хамт унтахгүй байх• 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, өндөр настан амьтан тэжээхгүй, харьцахгүй байх• Гал тогоо, хоолны өрөөнд амьтан оруулахгүй байх• Амьтдыг өдөрт 1-2 удаа салхинд гаргах, …
-
11 June
Япон улсаас 258 иргэн эх орондоо ирнэ
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө. Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 …
-
11 June
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа долдугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Махны үнэ нэмэгдэж 18000-20000 төгрөгт хүрлээ. Мах худалдаж авч чадахгүй иргэд шулсан ясаар өдөр хоногийг өнгөрөөж байна” гэсэн гарчигтай нийтлэлийг байршуулж, олон нийтийг төөрөгдүүлсэн, үндэслэлгүй мэдээлэл түгээсэн байна. Энэхүү үндэслэлгүй мэдээлэл нь өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ хариуцлагатай үед олон нийтийг бухимдуулж, төөрөгдүүлсэн, нэг талыг хэтэрхий баримталсан мэдээллийг түгээсэн байна. Түгээсэн мэдээллийг нягтлах, хянаж, шалган тогтоох ажлыг Хүнс, хөдөө …
-
11 June
Казахстан, Киргиз, Узбекистан, Тажикистан улсаас 175 иргэн эх орондоо ирлээ
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм.Эдгээр иргэдээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай …
-
10 June
Жүжигчин О.Дөлгөөн “Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд нэгдлээ
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Хөрс, усны бохирдлын эх үүсвэрийг бууруулах, экологийн тэнцвэрт байдал алдагдахаас урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн буруу …
-
10 June
Стандартын шаардлага хангаагүй барилгын түр хашааг албадан буулгах, шинэчлэх ажил үргэлжилж байна
Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд сөргөөр нөлөөлж байгаа барилгын түр хашаа хайсыг буулгах үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 12 дугаар хурлаас өгсөн. Энэ ажил нийслэлийн хэмжээнд эрчимтэй явагдаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ стандартын шаардлага хангаагүй, хог хаягдалтай, ухсан нүхтэй, овоолсон шороотой газруудын эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгож чөлөөлөгдсөн талбайд …
-
10 June
“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аян эхэллээ
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан …
-
10 June
8000 ширхэг амны хаалт хандивлалаа
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Hytera Communications Corporation Limited” компани 8000 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, төр засгийн шийдвэр, мэргэжлийн …
-
10 June
Б.Ууганбаяр: Сонгуулийн үеэр коронавирусийн халдвар тархвал хариуцлагыг би хүлээнэ
Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.06.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын онцгой комиссын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр “Өнөөдрийн байдлаар нийслэл болон орон нутгийн 27 байршилд 1601 хүн тусгаарлалтын байранд байна. Гэрийн ажиглалтад өнгөрсөн долоо хоногт 161 хүн шилжсэн. Зургадугаар сарын 8-нд Сидней-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, “Баянхангай”, “Баянбайгаль” амралтын газар, …
-
10 June
Р.Дагва: Улаанбаатар хотын дэргэд “эдийн засгийн чөлөөт бүс” байгуулахад тохиромжтой
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “L.A.B 2” Төрийн Бус Байгууллагын ээлжит зангиагүй, чөлөөт уулзалтад урилгаар оролцлоо. “L.A.B 2” ТББ нь 2018 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлуудыг ярилцан, санал солилцож, холбогдох байгууллага, төсөл хөтөлбөрүүдэд саналаа тусгадаг ажээ. Тэд өмнө нь Улаанбаатар хотын зам тээврийн хөгжил, газрын үнэлгээ, сэргээгдэх эрчим хүч, хотын инноваци зэрэг асуудлын талаар ярилцсан …
-
10 June
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг боож унаган гар утсыг нь дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ
Автобусны буудлын орчимд явж байсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг үл таних хоёр хүн боож унаган Самсунг Галакси S8 маркийн гар утсыг нь дээрэмджээ. Энэ тухай дуудлагыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ангарагхүү, цагдаагийн дэд ахлагч Д.Дэлгэрсайхан нар авсан байна. Улмаар хэргийн газарт очиж шуурхай эрэн сурвалжилж ажилласнаар эрхэлсэн тодорхой ажилгүй Г, М нар бүлэглэн үйлдсэнийг …