Tag Archives: нийгэм

October, 2020

  • 28 October

    УЗГ: Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 ширхэг бүтээлийг шилжүүлэн авлаа

    Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ажлын айлчлал, Соёлын яамтай болсны үр шим гарч эхэллээ. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 09 сарын 30-ны өдрийн хуралдааны 52 дугаар тэмдэглэлийг үндэслэн Монголын Уран Зургийн Галерей 2020 оны 10 сарын 27-ны өдөр 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан Монголын орчин цагийн уран зургийн нэрт төлөөлөгчдийн 17 ширхэг бүтээлийг шилжүүлэн авчирлаа. Эдгээр бүтээл нь …

  • 28 October

    Ц.Цолмон:Сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна

    Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Цолмон, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. НЦУГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, Цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний есөн сарын байдлаар 19465 гэмт хэргийн дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 12350 буюу 63.4 хувь нь …

  • 28 October

    Тусгаарлах байранд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олголоо

    Өнөөдөр Эрүүл мэндийн сайдын тушаалаар цар тахлын үед Тусгаарлах ажиглалтын байранд ажилласан Резидент эмч нарт мөнгөн урамшуулал гардуулах үйл ажиллагаа боллоо. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа болон резидент эмч нарын төлөөлөл оролцлоо. Энэ удаад гэр бүлээрээ ажилласан, хэд хэдэн удаа тусгаарлалтад ажиллсан гэх мэт хүмүүст мөнгөн урамшуулал олголоо. Энэхүү үйл ажиллагааг үе шаттайгаар хийх …

  • 28 October

    У.Хүрэлсүх:Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж болзошгүй, үйлдэгдэж байгаа айл өрхийг олж тогтоон хатуу хяналт тавьж ажилла

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр хуульзүйн салбарын зарим байгууллагад зочиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЦЕГ-т ирэхэд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги,байгууллагын албан хаагчдын төлөөлөл жагсан угтав. Уулзалтын эхэнд ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа Ж.Болд байгууллагын үйл ажиллагааны талаар товч танилцуулга мэдээлэл хийв.Монгол Улсын Ерөнхий сайд улсын хэмжээн дэхь гэмт хэргийн гаралт, илрүүлэлт нөхцөл байдлын …

  • 28 October

    Ж.Бат-Эрдэнэ: Зорчигч тээврийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна

    Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2020.10.28/ зам тээврийн салбарын цахим үйлчилгээний талаар мэдээлэл хийлээ. Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Авто замын төлбөр хураамжид суурилсан асуудалд хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг чиглэлээр ажил хийгдэнэ. Хоёрдугаарт, байгаль орчинд ээлтэй технологийг зам тээврийн салбарт нэвтрүүлнэ.Зам тээврийн салбарт нийт 90 гаруй үйлчилгээг цахимжуулах шаардлагатай байна. Зарим хэсэг нь цахимжсан. Үлдсэн хэсгийг нь …

  • 28 October

    “Эрдэнэт үйлдвэр” эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоосон хугацаанд гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Онцгой дэглэм тогтоосон 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөг хүртэл үйлдвэрлэлийн тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангаж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг сайжруулан, цэвэр ашиг, татвар, …

  • 28 October

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.10.28/ боллоо. Энэхүү хуралдаанаар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг он дуустал сунгах Улсын онцгой комиссын саналыг дэмжив. 2020 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 312 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна. Долоон хүний бие хүндэвтэр, 20 хүнийх хөнгөн байгаа тухай …

  • 28 October

    Ипотекийн 6 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш 221 иргэн хамрагджээ

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны 10 дугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон. Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш 10 дугаар сарын 22–ны өдрийн байдлаар  нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод …

  • 28 October

    Т.Мөнхсайхан:Эмч, мэргэжилтнүүдэд чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлээд явна

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Аравдугаар сарын 27-ны уулзалтаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал, АУ-ны доктор, Б.Нарантуяа 2021-2024 онд авч хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөө танилцууллаа. Хамтарсан уулзалтаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэхдээ “Өнөөдөр байгууллагынхаа хөгжлийн хөтөлбөрийг танилцуулсан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хамт олондоо баярлалаа. …

  • 28 October

    Соёлын өвийн үндэсний төв олон улсын стандартад нийцсэн байртай боллоо

    Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр нээлтээ хийнэ. Соёлын өвийн үндэсний төв нь анх 1988 онд тухайн үеийн Соёлын яамны харьяа “Музейн үзмэр сэргээн засварлах урлан” нэртэйгээр анх байгуулагджээ. Тус …

  • 28 October

    Улсын тусгай хамгаалалттай 16 сум иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо

    Монгол Улс, ХБНГУ–ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчны салбарт сүүлийн 20 жилийн хугацаанд техникийн болон санхүүгийн хамтын ажиллагааны олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы сэргээн босголт, зээлийн банк (KFW)-тай хамтран хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл юм. Төслийн хүрээнд монгол орны Тусгай …

  • 28 October

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 210 иргэн эх орондоо ирнэ

    Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 09:35 цагт  “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 21:20 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор 210 иргэн ирнэ. Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн Онцгой Жаргалант сувилал, Наранбулаг амралтын газар, Тэмүжин, Новотел, Туушин, Зүчи, Эрхэс, Кемпински зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • 28 October

    Түүхий нүүрс түлсэн, агаар бохирдуулсан таван зөрчлийг илрүүлэн 13 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

    Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан боллоо. Хуралдааны эхэнд Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв. Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн …

  • 28 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна. 2020 оны 10 дугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтайн уулсаар цас орно, бусад нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн …

  • 27 October

    ЮНЕСКО-ийн дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах Дэлхийн өдөр тохиож байна

    Анх 2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Архивын ерөнхий газар 7 дахь жилдээ буюу 2013 оноос хойш уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивд 35мм-ийн хальсны уран сайхны кино, гэрэл зураг, дуу авианы …