НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачлан жил бүрийн 6 дугаар сарын 07-ны өдрийг “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж, энэ өдрийг гишүүн улс орнууддаа тэмдэглэн өнгөрүүлэхийг 2019 онд уриалсан. Монгол Улс 2020 онд “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад хүн бүрийн оролцоо” уриан дор ирэх ням гарагт тэмдэглэн өнгөрүүлэх юм. Манай улс энэ өдрийг 2019 онд анх тэмдэглэж, өнөөдөр ХХААХҮЯ-ны ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох, ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн …
Tag Archives: нийгэм
June, 2020
-
4 June
Баруун болон төвийн аймгуудын нутгаар аадар бороо орно
Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн өнөө, маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхи түр зуур ширүүсэж, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхаарууллаа. -Зургаадугаар сарын 4-5-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ- Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө …
-
4 June
Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ. НБОГ-ын ойн хэлтсийн дарга Б.Болортуяа “Энэ жил Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшилт ихтэй байгаа нь түймэр гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд түймрээс урьдчилан сэргийлэх үүднээс гурван …
-
4 June
Д.Отгонзаяа: “Бэрүүд” киноны гол санаа бол элэг бүтэн амьдрал, аз жаргалтай гэр бүл
“Бэрүүд” олон ангит уран сайхны киноны ерөнхий найруулагч Д.Отгонзаяатай ярилцлаа. -Таныг “Мартагдашгүй намар 2” киноны найруулагч гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. Өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу? -Манай аав Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Халтарын Дамдин гэж олон ч сайхан кино найруулсан хүн. Тэртээ дөч гаруй жилийн өмнө аав маань “Мартагдашгүй намар” киног хийж байсан. Би арван жилийн дараагаар …
-
4 June
Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Дэлхий нийтэд Ковид-19 буюу аюулт цар тахал өвчин дэгдсэнтэй холбоотойгоор эх орон, ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлст хүчин зүтгэж байгаа С.Амарсайхан даргатай Нийслэлийн Онцгой комисст нийслэл, дүүргийн Татварын албаны албан хаагчид дэмжлэг үзүүлж, нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Татварын Ерөнхий газрын дэд дарга Д.Цогтжаргал, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэнд гардуулж өгөв. Энэ үеэр Татварын Ерөнхий газрын …
-
4 June
Албандаа 27 жил “зүтгэсэн” гал унтраах автомашин хөшөө болон сүндэрлэлээ
1993 оноос хойш ард иргэдийн аюулгүй байдлыг хангаж, гал усны голомтод үүрэг гүйцэтгэн ажилласан “Зил-130 АЦ 40” маркийн гал унтраах автомашин түүхэнд мөнхлөгдөн Дундговь аймгийн Онцгой байдлын газарт хөшөө болон сүндэрлэлээ. Одоогоос 27 жилийн өмнө Монгол Улсад гал түймэртэй тэмцэх байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойг угтан улсын хэмжээнд зохион байгуулагдсан болзолт уралдаанд тус аймгийн Гал түймэртэй тэмцэх алба тэргүүн …
-
4 June
Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 11 удаагийн усны осол гарч,13 хүн амь насаа алджээ. Үүний 8 нь том хүн, 5 нь хүүхэд байгаа юм. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй …
-
4 June
Архангай, Булган, Дорнод, Хөвсгөл аймгуудад ой, хээрийн түймрийн эрсдэл “өндөр түвшинд” үнэлэгджээ
ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Орон зайн мэдээлэл, технологийн тасагтай хамтран Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх заавар”-аар боловсруулсан аргачлалын дагуу 21 аймаг, нийслэлийн ой, хээрийн түймрийн эрсдэлийн үнэлгээг холбогдох мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн үнэлж, эрсдэлийг бууруулах зөвлөмж боловсруулан ажиллаж байна. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар Архангай, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, …
-
4 June
Хятад, Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн сан УОК-т 12000 ширхэг амны хаалт гардууллаа
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр Хятад, Монголын хэл соёл боловсрол нийгмийн хөгжлийн сан, Зэт Ти И Монгол дахь салбарын компанитай хамтран 12000 ширхэг амны хаалтыг Улсын онцгой комисст хандивлалаа. Дэлхий нийтийг цочроон олон улс оронд эрсдэлт, онцгой нөхцөл байдлыг үүсгээд буй коронавируст халдвараас …
-
4 June
“Жи тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгав
“Жи тайм” сүлжээний эрүүгийн хэргийн шүүхэд хянагдах хугацааг сунгасан байна. Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох …
-
4 June
Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна
Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхааран тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Тухайлбал 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр хүүхдийн мөнгө 100 мянган төгрөг олгож байна. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн …
-
3 June
Баасан гарагт гэр хорооллын ус түгээх байрууд амарна
Ирэх Баасан гараг буюу зургадугаар сарын 5-нд бүх нийтийн амралтын өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохионо. Энэ өдөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах юм байна. УСУГ-ын диспетчер “Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00 16:00-19:00 цаг хүртэл ажиллана. …
-
3 June
Улаанбаатар хотод анх удаа “Хөтөч тайлбарлагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж эхэллээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичигт нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, Монголын аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны гүйцэтгэх захирал Б.Мөнхбат нар гарын үсэг зурлаа. Нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын харилцааг идэвхжүүлэх …
-
3 June
“Номын баяр”-ыг цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохион байгуулна
Жил бүрийн хавар, намар Сүхбаатарын талбайд зохиогддог “Номын баяр” өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч хөл хорионы улмаас хойшлогдсон. Тэгвэл зохион байгуулагчдын зүгээс номын баярын үйл ажиллагааг “Гэртээ хүссэнээрээ уншъя” уриатайгаар цахим болон уламжлалт хосолсон хэлбэрээр явуулахаар болжээ. Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзах, зохиол бүтээлээ сурталчлах, борлуулах үйл ажиллагаа зургаадугаар сарын 5,6,7 нд “Мишээл экспо” ОУҮХТөв-д болно. Оролцож …
-
3 June
БНЭУ-аас ирсэн монгол иргэд Энэтхэгийн ард түмэнд хандив өргөв
Дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавируст цар тахлын үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдийг 2 удаагийн нислэг үйлдэн татан авах шийдвэрлэсэн. Үүний дагуу эхний нислэгийг 5 дугаар сарын 19-ний өдөр үйлдэж, Энэтхэг Улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад 2 сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан …