Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-наас эхлэн тодорхой хуваарийн дагуу “COVID-19”-ын PCR шинжилгээнд хамруулсаар байгаа. Энэ сарын 7-ний даваа гарагаас эхлэн их, дээд сургуулиудын дотуур байранд суудаг оюутнуудыг хамруулж эхэллээ. 100-аас дээш оюутантай 31 дотуур байрны шинжилгээг байранд нь нэгдсэн зохион байгуулалтаар авч байгаа. Харин түүнээс доош тооны оюутан …
Tag Archives: нийгэм
December, 2020
-
7 December
Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2 тохиолдол шинээр илэрлээ
2020.12.06-ны өдрөөс хойших 24 цагийн хугацаанд ХӨСҮТ, ЗӨСҮТ, орон нутгийн 2 авто лаборатори болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 23.341 хүнд шинжилгээ хийхэд 38 хүнээс “Ковид-19” халдвар илэрсэн байна. Тухайлбал Улаанбаатар хотод 32, Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт 1, Дорноговь аймагт 3 тохиолдол шинээр илэрчээ. Монгол Улсад “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдол 887 боллоо. Нийслэл болон зургаан …
-
7 December
Н.Эрдэнэхүү: ХСҮТ 300-аад ортой мөртлөө 5 амьсгалын аппараттай байсан бол шинээр 25 амьсгалын аппаратыг хүлээн авч байна
Ковид-19 цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах ажлын хүрээнд эрчимт эмчилгээний тасгуудын хүчин чадлыг шат дараатай сайжруулж байна. Ковид-19 халдварын үед эрчимт эмчилгээний тасгуудыг орны хүчин чадлаас нь хамааран амьсгалын аппаратаар хангах ажлууд улсын хэмжээнд хийгдэж байна. Энэ удаа төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд БНГУ-ын Драгер брэндийн 175 амьсгалын аппаратыг нэмэлтээр хуваарилан хүлээлгэн өглөө. Хоёр дахь …
-
7 December
Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн 8-р ангийн сурагч Х.Энхжин урласан бүтээлээ гардуулан өглөө
Налайх дүүргийн Эрдмийн Оргил цогцолбор сургуулийн наймдугаар ангийн сурагч Х.Энхжин хөл хорионы цагийг теле хичээлээ үзэж өнгөрөөхийн зэрэгцээ цар тахлын үед өндөржүүлсэн нөхцөл байдалд ажиллаж байгаа ах, эгч нартаа талархлаа илэрхийлж, урам зориг өгөх үүднээс Нийслэлийн “Хангарьд” сүлдийг урласан байна. Тэрбээр өнөөдөр Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазарт өөрийн урласан бүтээлээ гардуулан өгч, онцгой нөхцөл байдалтай байгаа энэ …
-
7 December
Тавантолгой бүлэг ордод аюулгүйн тусгай бүс байгуулан ажиллаж байна
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор уул уурхай, газрын тосны салбарын аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлын эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой орд газруудад халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулах аюулгүйн тусгай бүс байгуулах салбарын сайдын тушаал батлагдсан. Тиймээс …
-
7 December
Эрээнцав боомтод шуурхай бүлэг ажиллаж байна
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг нь Дорнод аймгийн Чулуунхороот суман дахь Монгол Улс, ОХУ-ын хилийн Эрээнцав төмөр замын боомтыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс нээн ажиллуулахтай холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахал хүн амын дунд тархахаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын аюулгүй байдлыг хангуулах талаар хяналт тавьж, заавар, зөвлөмж өгч, холбогдох …
-
7 December
Шинжилгээ өгсөн 63 орчим мянган хүний 21 мянга гаруй нь нутаг буцаад байна
2020.12.01-05-ны байдлаар 62,397 хүнд PCR шинжилгээ хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15,072, хувийн машинаар 5,953, онгоцоор 516, нийт 21,541 иргэн хотоос гараад байна. 2020.12.05-ны өдөр 8,347 иргэн шинжилгээ өгсний 1,755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд “өрх бүрээс нэг иргэн” бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, …
-
7 December
94 чиглэлд 623 автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд /2020.12.05/ 94 чиглэлд 19 аж ахуйн нэгж байгууллагын 623 тээврийн хэрэгсэл гарчээ. Нийт 4072 рейс гуйцэтгэж, 139923 зорчигч тээвэрлэсэн байна. Мөн Багануур~Улаанбаатар чиглэлийн буухиа уйлчилгээнд хоёр тээврийн хэрэгсэл ажиллаж, 152 зорчигч тээвэрлэлээ. Харин өчигдөр /2020.12.06/ нийтийн тээврийн үйлчилгээ 07:00 цагаас эхэлсэн бөгөөд 94 чиглэлд 623 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Нийтийн тээврийн үйлчилгээний замын хөдөлгөөний аюулгүй байдал болон …
-
7 December
QR кодыг хуурамчаар үйлдэж, хөдөлгөөнд оролцох зөрчил гарч байна
Улсын Онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед тусгай үүргийн 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын ажилтнуудаас бусдыг нь автомашины хөдөлгөөнд оролцохыг хориглосон. Харин зөвшөөрөгдсөн салбарынхан QR код бүхий замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлөөр тээврийн хөдөлгөөнд оролцох эрхтэй юм. Тэгвэл хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл болох QR кодыг хуурамчаар үйлдэж, …
-
7 December
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн байна. 2020 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 9-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр голын …
-
5 December
Иргэдэд шинжилгээ өгөх цаг болон байршлыг урьдчилан мэдэгдэнэ
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өчигдрөөс эхлэн 30 цэг дээр “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар иргэдээс тандалтын зорилгоор шинжилгээ авах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Шинжилгээг энэ сарын 11-н хүртэл 70 мянган иргэнээс авах юм. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа дүүргийн онцгой комиссоос хороо, өрхийн эмнэлэгтэй хамтран халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхүүдээс …
-
5 December
“НЭГ ӨРХ-НЭГ ИРГЭН” шинжилгээнд 12000 мянга гаруй иргэн хамрагдлаа
Монгол Улсын Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд 70 мянга гаруй өрхийг сонгож өрх тус бүрээс нэг иргэнийг коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах ажлыг /2020.12.04/ эхлэн зохион байгуулж байна. Иргэдийг шинжилгээнд хамруулахдаа өвчлөл гарсан хороод болон эрсдэл өндөр хорооноос тандалт хийх зорилгоор хамруулах юм. Коронавирусийн өвчлөл өндөр байгаа Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 20 мянга, Сонгинохайрхан дүүрэгт 13 мянга, Хан-Уул …
-
5 December
Давхардсан тоогоор 1787 тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлэлт хийжээ
Улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Харин үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн ажилчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа. Өчигдрийн байдлаар 94 чиглэлд 848 тээврийн хэрэгслээр 163067 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 …
-
5 December
Т.Мөнхсайхан:Ковид-19 халдварын эсрэг вакцинд зориулж төсөвт 47 тэрбум төгрөг суулгасан
Эрүүл мэндийн яам Ковид-19 халдварын эсрэг вакцин дээр ямар байр суурьтай байгаа талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодрууллаа.–Ковид-19 халдварын эсрэг вакцины захиалга, бэлтгэл хэрхэн хийгдэж байгаа вэ? Ковид-19 халдвар дэлхий нийтэд гарсан цагаас эхлэн улс орнууд судалгаа хийж, вакцины талаар ярьж, үр дүнтэй, чанартай, аюулгүй вакциныг дэлхий нийтээрээ хүлээж байна. Монгол Улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-тай дэлхийн цөөн орны нэг. Манай улс …
-
5 December
Нүүрс тээврийн жолооч нарыг pcr шинжилгээнд хамруулж байна
Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шуурхай штабаас өгсөн албан даалгавар болон Тавантолгой бүлэг ордын аюулгүй тусгай бүсэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Цагаан хад гаалийн хяналтын бүс дэх нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажлыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон холбогдох бусад байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Тодруулбал, Нүүрс тээврийн жолооч нарыг PCR шинжилгээнд хамруулах ажилд Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл